баян-өлгий

Алтай таван богд руу явах зөвшөөрлийг “e-Mongolia”-с авах боломжтой боллоо

"И-Монгол" академийн баг Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа бөгөөд тус аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагын 52 үйлчилгээг цахимжуулав. Үүний дотор, Баян-өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165-р ангиас олгодог Алтан таван богд руу явах зөвшөөрлийг цахимжуулж, тус аймгийн иргэдэд "e-mongolia" ашиглах талаар заавар, зөвлөгөө өглөө. Түүнчлэн тус аймгийн нутгийн захиргааны байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д холбох, системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар заавар, зөвлөмж өгөх, цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг тус тус зохион байгууллаа. БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦАХИМЖСАН 52 ҮЙЛЧИЛГЭЭГ ДУРДВАЛ: Баян-Өлгий аймгийн Авто Тээврийн төв - 3 үйлчилгээ Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газар - 1 үйлчилгээ Баян-Өлгий аймйн Байгаль Орчин Аялал жуулчлалын газар - 9 үйлчилгээ Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар - 2 үйлчилгээ Баян-өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар - 11 үйлчилгээ Баян-Өлгий Суат ХХК - 1 үйлчилгээ Баян-Өлгий Газрын Харилцаа, барилга, Хот Байгууллалтын газар - 7 үйлчилгээ Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар - 8 үйлчилгээ Өлгий сумын ЗДТГ - 1 үйлчилгээ Баян-Өлгий аймгийн Хүнс хөдөө АА газар - 5 үйлчилгээ Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар ОНӨҮГ - 2 үйлчилгээ Баян-Өлгий аймгийн музей - 1 үйлчилгээ Баян-өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165-р анги - 1 үйлчилгээ Ингэснээр нийт 21 аймгийн нутгийн захиргааны 1282 үйлчилгээ “e-Mongolia” системд цахимжиж, нэгтгэгдээд байна. [gallery link="file" size="medium" ids="63563,63562,63560,63559,63558,63557,63556,63555,63554"]

Дэлгэрэнгүй
зураг

Мэдээлэл технологийн боловсролыг бага насны хүүхдэд олгоно

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, KDDI сангийн олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Ноён Kazunori Fujita, ахлах зөвлөх Ноён Yosuke Uchiyama, зөвлөх менежер Ноён Toshizkazu Yurugi болон Далайн кабель болон харилцаа холбоо компанийн ахлах менежер Ноён Hiroki Yanagisawa нартай уулзаж одоо хэрэгжүүлж буй төсөл болон  цаашид хэрэгжүүлэх “Программ хангамж, робот гэх мэт мэдээлэл технологийн боловсролыг бага насны хүүхдэд олгох” төслийн талаар санал солилцлоо. Тус яам нь Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллага (APT)-ийн дэмжлэгээр мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологийг дэмжих, мэдээллийн технологийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах, шинэ шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор “Монгол Улсын хөдөө орон нутагт шинэ технологийн шилэн кабелийг элсэрхэг хөрс, хүйтэн бүсэд суурилуулан турших, хэрэглэгчдэд интернэт сүлжээ хүргэх”, “Алслагдсан бүс нутагт FM радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах” төслүүдийг Япон улсын KDDI сантай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр тоног төхөөрөмж суурилуулсан алслагдсан бүс нутгийн иргэдийг гамшгийн үеийн мэдээ, мэдээллээр түргэн шуурхай хангах боломж бүрдэх юм.

Дэлгэрэнгүй
photo_2022-06-15_19-13-50 (2)

Увс аймгийн 51 үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia”-д нэгтгэгдлээ

“И-Монгол” академийн баг 2022 оны 06 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Увс аймагт ажиллалаа. Энэ үеэр Увс аймгийн нутгийн захиргааны 12 байгууллагын 51 үйлчилгээг цахимжуулж, нутгийн ард иргэдэд заавар, зөвлөгөө, мэдээлэл өгөх “e-mongolia” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Түүнчлэн тус аймгийн нутгийн захиргааны байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д холбох, системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар заавар, зөвлөмж өгөх, цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг тус тус зохион байгууллаа. [gallery link="file" size="medium" ids="63536,63535,63534,63533,63532,63531,63529,63528,63526"] Увс аймгийн цахимжсан үйлчилгээнүүдийг дурдвал: Увс аймгийн Авто Тээврийн төв - 3 үйлчилгээ Увс аймаг дахь цагдаагийн газар - 1 үйлчилгээ Увс аймгийн Байгаль Орчин Аялал жуулчлалын газар - 9 үйлчилгээ Увс аймгийн Онцгой байдлын газар - 1 үйлчилгээ Увс аймгийн Засаг даргын Тамгын газар - 8 үйлчилгээ Чандмань Увс ХХК - 4 үйлчилгээ Газрын Харилцаа, барилга, Хот Байгууллалтын газар - 8 үйлчилгээ Увс аймгийн Эрүүл мэндийн газар - 8 үйлчилгээ Улаангом сумын ЗДТГ - 1 үйлчилгээ Увс аймгийн Хүнс хөдөө АА газар - 5 үйлчилгээ Увс аймгийн цахилгаан түгээх сүлжээ ХХК - 2 үйлчилгээ Увс аймгийн музей - 1 үйлчилгээ Ингэснээр нийт 20 аймгийн нутгийн захиргааны 1230 үйлчилгээ "e-Mongolia" системд цахимжиж, нэгтгэгдээд байна.  

Дэлгэрэнгүй
IMG_2945

ЦХХХЯ НАСА-тай олон талт хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд НАСА-гийн төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ. Уг уулзалтад НАСА-гийн талаас Олон улсын болон агентлаг хоорондын харилцааны албаны Олон улсын хөтөлбөрийн мэргэжилтэн Бетси Голдемен, Олон улсын оффисын Ази дахь төлөөлөгч Гарви Макинтош зэрэг албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Болор-Эрдэнэ Монгол Улсын харилцаа холбооны салбар тэрдундаа сансрын технологийн хөгжлийн талаар товч танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улс ОХУ-тай сансар судлал, сансрын технологийн чиглэлд хамтран ажиллаж ирсэн уламжлалтай бөгөөд тэртээ 1981 онд Монгол хүн сансарт нисэж, эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн гурван чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсын сансар судлал хөгжих эхлэл тавигдаж байсан. Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, мэдээллийн технологи зэрэг олон салбарт ашиглаж буйг дуулгасан юм”. Мөн тэрбээр олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн,сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хотыг Монголын говьд байгуулгах зорилготой “Мars V” төслийн талаарх мэдээллийг НАСА-н багт дуулгасан юм. Цаашид сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх үүднээс тус салбарын залуу боловсон хүчин, эрдэмтэн судлаачдыг НАСА-гийн хэрэгжүүлдэг сансрын хөтөлбөрүүдэд хамруулах мөн тодорхой төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллахаар тохиролцлоо. НАСА нь Монгол Улстай 1997 оноос хойш хамтран ажиллаж байна.        

Дэлгэрэнгүй
jica01

Монгол Улс ЖАЙКА-тай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-н нарийвчилсан төлөвлөлтийн судлагааны багтай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо. Өнөөдөр уг төслийг хэрэгжүүлэх гэрээнд Монгол Улсыг төлөөлж, Цахим хөгжил, харилцаа холбооны яам Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, ЖАЙКА-ийн талаас Нарийвчилсан судалгааны багийн дарга Идэ Хироюуки нар тус, тус гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд Иргэд, олон нийтэд кибер аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал”-ын протокол үйлдэх Төрийн албанд ажиллаж буй мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн талууд Монгол Улсын кибер аюулгүй байдлыг бэхжүүлж, дижитал нийгмийг бүтээх, улс орны цахим өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах юм. Уг төслийг Монгол Улсын талаас Цахим хөгжил, харилцаа холбоноы яам, ШУТИС, Удирдлагын академи, МУИС, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний дата төв, И-Монгол академи зэрэг байгууллагууд хэрэгжүүлэх бол Япон улсын талаас төслийн хэрэгжилтийн үеэрх бүхий л шаардлагатай заавар, зөвлөгөөг өгөх ажээ.  

Дэлгэрэнгүй
ZsRreuewhvUihEVpwq3b

70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийг нийтлэхээр тогтлоо

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-ыг баталлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.1 дэх хэсэгт “Хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг харгалзан эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй, хязгаарлалттай болон хаалттай мэдээллийн хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулж, нээлттэй өгөгдөл болгож болно.” гэж заасны дагуу төрийн байгууллагуудын саналыг үндэслэн нийт 70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийн жагсаалтыг баталж, олон нийтэд ил тод, нээлттэй байршуулах хугацааг тогтоолоо. Энэхүү тогтоол батлагдсанаар төрийн байгууллага өөрийн цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох замаар олон нийтэд нээлттэй болгон нийтэлж, иргэн, хуулийн этгээд төрөөс бий болгосон нээлттэй өгөгдлийг өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, мэдлэгийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр бий болгохдоо ашиглах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бүтээлч санал, санаачилгыг дэмжих боломжтой болно. Нээлттэй өгөгдлийг Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18 ны өдрийн 200 дугаар тогтоолоор баталсан “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл журам”-ын дагуу машинд уншигдах форматын дагуу боловсруулж, хандалт хийх боломжтой байдлаар цахим хуудаст байршуулах бөгөөд ямар нэгэн бүртгэл, бичиг баримт шаардахгүйгээр чөлөөтэй ашиглаж, хэрэглэж, дахин түгээх нөхцөл бүрдэх юм.

Дэлгэрэнгүй
завхан08

Завхан аймагт “e-Mongolia” төв нээгдэж, 50 үйлчилгээ цахимжлаа

“И-Монгол” академийн баг 2022 оны 06 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллалаа. Энэ үеэр Завхан аймгийн нутгийн захиргааны 14 байгууллагын 50 үйлчилгээг цахимжуулж, нутгийн ард иргэдэд заавар, зөвлөгөө, мэдээлэл өгөх “e-mongolia” төвийг нээлээ. [gallery link="file" size="medium" ids="63494,63492,63491,63490,63489,63488,63487,63493,63485,63484,63483"]   Түүнчлэн тус аймгийн нутгийн захиргааны байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д холбох, системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар заавар, зөвлөмж өгөх, цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг тус тус зохион байгууллаа. [gallery link="file" size="medium" ids="63482,63481,63480,63479,63478,63477"]   Завхан аймгийн цахимжсан үйлчилгээнүүдийг дурдвал:   Завхан аймгийн Авто Тээврийн төв – 3 үйлчилгээ Завхан аймаг дахь цагдаагийн газар – 1 үйлчилгээ Завхан аймгийн Байгаль Орчин Аялал жуулчлалын газар – 8 үйлчилгээ Завхан аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар – 7 үйлчилгээ Амь-Ус ХХК – 1 үйлчилгээ Газрын Харилцаа, барилга, Хот Байгууллалтын газар – 7 үйлчилгээ Завхан аймгийн Эрүүл мэндийн газар – 9 үйлчилгээ Завхан Хүнс хөдөө АА газар – 6 үйлчилгээ "АУЭХС" ТӨХК-ий Завхан аймаг дахь салбар – 1 үйлчилгээ Завхан аймгийн музей – 1 үйлчилгээ Завхан аймгийн ЗДТГ Хөгжлийн бодлого, Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс – 2 үйлчилгээ Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал – 1 үйлчилгээ Улиастай сумын Засаг даргын Тамгын газар – 1 үйлчилгээ Ингэснээр “e-Mongolia” системд нийт 19 аймгийн 1179 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна.

Дэлгэрэнгүй
image_660 (1)

Төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн и-мэйл ашиглахгүй

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 30.2-т "Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цахим хэлбэрээр харилцахдаа албаны цахим шуудан ашиглана" хэмээн заасан. Энэ дагуу төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шуудан ашиглахыг хориглосон байна. Хэрвээ төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шууданг ашиглавал Төрийн албаны тухай хууль, эсвэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх ажээ. Иймд, иргэн ТА энэ талаарх мэдээлэл, санал, хүсэлт гомдлоо 11-11 төвд мэдэгдэнэ үү.

Дэлгэрэнгүй
81C1C6B1-DB0F-48AE-A663-6ABDECCA021A

“Цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гадаад харилцааны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Азийн хөгжлийн банкны бүс нутгийн төслөөс хамтран “МОНГОЛ УЛС ДАХЬ ЦАХИМ ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт худалдаатай холбоотой чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, цахим худалдаа, хүргэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн нийт 65 байгууллагын 100 орчим төлөөлөгчид оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо “Цахим худалдааны хууль, эрх зүйн орчин болон өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн хэлэлцүүлэгт оролцсон хувийн хэвшлийн төлөөллүүд энэ салбарт тулгамдаад буй асуудлуудыг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээний талаарх санал, байр суурийг илэрхийлсэн. Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2021 онд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд цахим худалдааны хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад цахим худалдаатай холбоотой дараах  хууль эрх зүйн орчин үйлчилж байна. Тодруулбал, “Бараа худалдах, худалдан авах олон улсын гэрээний тухай” Венийн конвенц “Иргэний болон арилжааны асуудлаарх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх тухай” Брюселлийн конвенц Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенц Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр (2022.04.28) зэрэг хууль эрх зүйн орчин үйлчилж байна. “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээ, хүртээмжийн судалгаа”-г хийсэн судалгаанд дурдсанаар, Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн 29.9 хувь нь цахим худалдааг түлхүү ашигладаг байна. Эдгээр иргэдийн 55.7 хувь нь гутал, хувцас, спортын бараа бүтээгдэхүүн; 46.2 хувь нь гэр ахуйн бараа, тавилга; 7.2 хувь нь ном, бичиг хэргийн бараа; 28.2 хувь нь гоо сайхны бүтээгдэхүүн; 13.9 хувь нь хүнсний бүтээгдэхүүн, хоол захиалга; 10.9 хувь нь техник, технологийн бараа, үйлчилгээг цахимаар худалдан авдаг гэж хариулжээ. Цахим худалдааны сувгийг төрлөөр нь ангилж үзвэл 49 хувь нь сошиалаар, 35 хувь нь цахим хуудас /amazon, Taobao/ 16 хувь нь хосолсон хэлбэрээр дамжуулан бараа бүтээгдэхүүнийг цахимаар худалдан авдаг аж. Цар тахлын улмаас иргэд эрүүл, аюулгүй амьдралын хэв маяг баримтлахыг илүүд үзэх болсон төдийгүй аливаа үйлчилгээг цахимаар захиалан худалдан авах болсон нь цахим худалдаа, шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээний хөгжлийг илүүтэй хурдасгасан. Гэсэн хэдий ч иргэдийн дийлэнх нь бараа бүтээгдэхүүнийг дэлгүүрт очиж биечлэн худалдан авахыг илүүд үзэх, цахим технологийн талаарх мэдлэг чадвар дутмаг, итгэлцэлийн асуудал, аюулгүй байдал, нууцлал, техникийн зэрэг асуудлаас болоод цахим худалдаанд төдийлөн оролцож чаддаггүй ажээ. Иймд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс иргэдийн цахим ур чадвар, мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилгоор үндэсний аян зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид цахим худалдааны бодлого, зохицуулалтын орчинг сайжруулах, ачаа тээвэр, логистик, төлбөр тооцоо зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, хэрэглэгчийн болон байгууллагын эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг сайжруулах, цахим худалдааны мэдээлэл, нарийвчилсан статистик үзүүлэлт бүхий нэгдсэн санг бий болгох, хаягжилт, хүргэлтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон юм. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнд тулгуурлан Азийн хөгжлийн банкнаас цахим худалдааны судалгааг хийж, бодлогын зөвлөмж өгөх ажээ. [gallery link="file" columns="2" size="medium" ids="63442,63443,63452,63451,63450,63449,63448,63446,63445,63444"]  

Дэлгэрэнгүй

Showing 1-9 of 459 results