1996 оноос М.Энхсайхан Засгийн газар нь “…үйл ажиллагааныхаа зохих хүрээ, салбарт тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийг УИХ-аас зөвшөөрсөн бүдүүвчийн дагуу байгуулан ажиллуулж болно” гэсэн хуулийн заалтыг үндэслэн 58 агентлагийг байгуулж байв.
Тэдний нэг нь Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 300 тоот тогтоолоор Дэд бүтцийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Шуудан, Цахилгаан холбооны газар байжээ.
Тус агентлагийн даргаар 1996-1997 онд – Б.Сүхбаатар, 1997-2000 онд – Л.Баяраа, 2000-2004 онд – Г.Баттөр, 2004 онд – Д.Долгорсүрэн нар ажилласан байна.