Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийг шинээр байгуулж, шинээр болон өөрчлөн зохион байгуулагдаж буй агентлагуудын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь шуурхай эхлүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгажээ. Энэ тогтоолын дагуу 2016 оны наймдугаар сард Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар байгуулагдав.
Өдгөө Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь
- Төрийн захиргаа, удирдлагын газар
- Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар
- Цахим хөгжлийн газар
- Сансрын холбооны хэлтэс
- Шуудан, Радио, Телевизийн хэлтэс
- Мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс
4. Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс гэсэн бүтэц, зохион байгуулалттай ажиллаж байна.
Үүний зэрэгцээ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын харьяанд:
- Үндэсний дата төв УТҮГ
- Радио, телевизийн сүлжээ УТҮГ
- Мэдээллийн технологийн үндэсний парк
Харин салбарын байгууллагуудыг дурдвал:
- Монголын Цахилгаан холбоо ТӨХК
- Монгол Шуудан ТӨХК
- Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК