(+976)11330781
logo-digital
  • ЭХЛЭЛ
  • ЯАМНЫ ТУХАЙ
    • САЙД
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
    • БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ
    • БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
  • МЭДЭЭ
    • МЭДЭЭ
    • СТАТИСТИК
    • БЛОГ
    • 100 жил
      • ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН 100 ЖИЛ
      • “E-NATION-2021” ЭШХ-ЫН ЭМХЭТГЭЛ
    • НЭР ТОМЬЁО
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    • САЛБАРЫН ХУУЛЬ, ТОГТООМЖ
    • ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТ
    • БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ
    • ДҮРЭМ, ЖУРАМ
    • ХХМТГ-ЫН ДАРГЫН ТУШААЛ
    • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГТ САНАЛ АВАХ
  • ИЛ ТОД БАЙДАЛ
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
      • ТАЙЛАН
      • ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТ
        • ХУУЛЬ, ТОГТООМЖ
      • ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЖ БУЙ БАЙГУУЛЛАГУУД
      • АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • ХАСУМ
    • ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУУЛЬ, ТОГТООМЖ
      • ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
      • ТЕНДЕРИЙН ЗАР
    • ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА
      • СУЛ ОРОН ТООНЫ ЗАР
      • ХҮНИЙ НӨӨЦИЙН СУДАЛГАА
      • ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ
  • ШИЛЭН ДАНС
  • ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
  • 11-11 ТӨВ
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Харилцаа холбооны салбарын 100 жил
  • Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг

Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг

zorig-said
2021-08-26 538

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1998 оноос Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Санжаасүрэнгийн Зоригийн тухай өгүүлж байна.

С.Зориг нь 1962 онд Улаанбаатар хотод төрж, 1970-1980 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуульд суралцан төгсчээ. 1980-1985 онд Москва хотын М.В. Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд суралцаж,  нийгэм судлаач, багшийн мэргэжил эзэмшсэн байна.

Тэрээр 1985-1986 онд Улаанбаатар хотын  Хувьсгалт залуучуудын эвлэл (ХЗЭ)-ийн төв хороонд зааварлагч, 1986-1989 онд Монгол Улсын Их Сургуулийн аспирант, 1988-1990 онд Монголын Ардчилсан холбооны ерөнхий зохицуулагчаар ажиллаж байжээ.

С.Зориг 1990-1992 онд АИХ-ын депутатаар сонгогдон, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар, 1992, 1996 онд УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, Төрийн байгуулалт ба Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж, 1998 оны 5 дугаар сараас, мөн оны 10 дугаар сар хүртэл Засгийн газрын гишүүн бөгөөд Дэд бүтцийн хөгжлийн сайд, сайдын үүрэг гүйцэтгэгчийн алба хашсан байна.

С.Зориг 1980-аад оны эцсээс манай оронд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний удирдагчийн нэг, Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл хэрэгт ухамсарт амьдралаа зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа.

Тэрээр Монгол Улсын шинэ Үндсэн хууль болон тус улсын эдийн засаг төр, нийгмийн шинэ харилцааг зохицуулахад чиглэгдсэн олон хууль, дүрэм, журмыг боловсруулан баталж мөрдүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргаж байв. Үүний дотор эрчим хүч, авто зам, харилцаа холбоо, барилга, хот байгуулалтын ба орон сууцны хувьчлал, аялал жуулчлалын зэрэг Монгол Улсын дэд бүтцийн чухал хуулиудыг батлан мөрдүүлжээ.

              Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он

Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь 

RELATED POSTS

Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг

2021-08-26

by urantsetseg urantsetseg

Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа

2021-08-12

by urantsetseg urantsetseg

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар 100 жил: Монголын радио спортын холбооны тухай

2021-08-09

by urantsetseg urantsetseg

  • viagra connect Asda
  • diet pills for muscle building
  • Cali 1000mg CBD gummies
  • best diabetics medications for type 2
  • how do blood pressure pills lower your blood pressure

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.