БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД БӨГӨӨД ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ЛУВСАНЦЭРЭНГИЙН ЭНХ-АМГАЛАН
БОЛОВСРОЛ
- 2002 БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.
- 1996 АНУ-ын Дакотогийн их сургууль
- 1992 ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
- 1987 Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛ, АЛБАН ТУШААЛ
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017 – 2020 Монгол Улсын Их Хурлын дэд дарга
- 2016 – 2017 Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
- 2016 – 2020 Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
- 2012 – 2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
- 1992 – 1995 МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
- 1996 – 2012 Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
- 1996 Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГ
- Англи
- Орос
ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ
- Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн “Үүрэг хариуцуулах тухай” 01 тоот захирамжаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн, БШУЯ-ны сайд Л.Энх-Амгаланг томилсон.
- Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 1 дүгээр сарын 29-ний захирамжаар Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон.