УИХ-ын 2021 оны намрын чуулганаар батлагдсан Кибер аюулгүй байдлын тухай хууль 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 13 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд тус яам Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран боловсруулсан Мэдээллийн аюулгүй байдлын аудит, харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит хийх журам, аудит хийх аргачлалын төсөлд олон нийтээс санал авч байна.
Саналыг 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг дуустал cybersecurity@mddc.gov.mn хаягаар хүлээн авч байна.