Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-т “сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө батлах;” гэж заасны дагуу Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийн хүрээнд дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг батлах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Х/446 дугаар бүхий Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хүсэлтийг харгалзан дараах үндэслэлээр төлөвлөлтөд өөрчлөлт оруулах төсөл боловсруулан, олон нийтээс санал авч байна.

Санал авах хугацаа: 2022.05.04-2022.06.04

Санал авах и-мэйл хаяг: bolorchimeg@mddc.gov.mn