Энэхүү журмаар Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай Монгол Улсын хуулийг үндэслэн аж ахуй нэгж байгууллага, иргэнд тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээр олгосон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох харилцааг зохицуулдаг.

Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийг Харилцаа холбооны зохицуулах хороонд (цаашид “Зохицуулах хороо” гэх) төвлөрүүлж, радио давтамжийн ашиглалт, зохицуулалтын үйл ажиллагаатай холбогдон гарах дараах зардлыг санхүүжүүлэхэд зарцуулдаг билээ.

Иймд радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журамд олон нийтээс санал авч байна.

Санал авах хугацаа: 30 хоног
Санал авах и-мэйл:  brmail@mddc.gov.mn