Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

“Мета” компаний Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Ченд “Найрамдлын одон” гардууллаа

2022.09.19

Facebook-ийн толгой компани “Мета” бүс нутгийн шинэ дата төвийг байгуулах байршлаа тодорхойлохоор ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн 2 дугаар сард МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Мета” компанийн дата төвийг МУ-д байгуулах боломжтой тухай саналаа уламжилж байсан бол энэ удаад Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Чен болон ЦХХХ-ны сайд Н.Учрал нар уулзаж энэ тухай санал солилцлоо.

ЦХХХ-ны сайд Н.Учрал Мета компанийн дата төвийг Буянт-Ухаа Инновацын төвд байгуулах боломжтойг дурдаад мөн дэлхийн 20 топ технологийн компаниудыг оффисоо нээхэд бүх талаар нээлттэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

“Мета” компанийн төлөөлөгчид цахим хөгжлийг дэмжих хууль эрхзүйн орчин сайжирч, салбарын яам байгуулан цахим хөгжилд онцгой анхаарч байгаа МУ-ын засгийн газрын бодлогыг сайшааж, цахим шилжилтэд шаардлагатай бусад төслүүд дээр хамтран ажиллах боломжтойг дурдаад хамтын ажиллагааны цар хүрээг бодитоор өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Уулзалтын төгсгөлд ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд Facebook хэрэглэгч Монгол иргэдийн эрх ашиг, цахим аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд 2019 оноос идэвхтэй хамтран ажилласан мөн “Тоон бичиг үсэг” номын санг 2020 онд МУ-д нээсэн, “Бид цахим иргэд” ОУ-ын төслийг МУ-д хэрэгжүүлж 1.000 орчим багш, 10.000 гаруй сурагчдад сургалт зохион байгуулсан, худал мэдээлэлтэй тэмцэх зорилгоор Монголын Баримт Шалгах Төвийг “Мета” компанийн гуравдагч бие даасан баримт шалгах төв болгосон гэх мэт амжилт ололтыг нь үнэлэн “Мета” компанийн бүс нутгийн захирал Ноён Жорж Ченд МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал одон” олгосныг гардуулав.

Other news

Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээний судалгаанд Дундговь аймгийн 175 иргэн, төрийн албан хаагчийг хамруулав

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ажлын хэсэг 10 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймагт ажиллалаа. Энэ хүрээнд “Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээг хийх зорилгоор: Иргэдийг Төрийн үйлчилгээний цахимжилтийн талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа, Төрийн албан хаагчдыг Бэлэн байдлын судалгаа, Тухайн аймгийн удирдлагуудыг Цахим шилжилтийн стратегийн хэрэгжилтийг үнэлэх судалгаа буюу цахимжилтийг үнэлэх гурван төрлийн судалгаанд тус тус хамруулав. Дээрх судалгаанд Дундговь аймгийн 175 иргэн, төрийн албан хаагч хамрагдаж, асуулгад хариулсан байна.

Соёлын салбарт цахим төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангана

ҮЙЛ ЯВДАЛ Соёлын салбарт цахим төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангана 2022.02.21 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгтэй уулзлаа. Соёлын яам нь Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050” -д тусгагдсан цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй санал солилцож, цаашид цахим шилжилттэй холбоотой ажилд хамтран ажиллахаар болов. Уулзалтын хүрээнд Соёлын яамны зүгээс цахим шилжилттэй холбоотой ажлуудаа танилцуулж, “e-Mongolia” платформд үйлчилгээгээ нэвтрүүлэх талаар эхний байдлаар санал солилцлоо. Цаашид Соёлын салбарт хэрэгжих цахим төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хэрхэн хангаж ажиллах талаар талууд ярилцлаа. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-ийн зөвлөх багийг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар 2023 оны 03 сард БНСУ-д ажлын айлчлал хийх үеэр тус улсын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институтийн ерөнхийлөгч Гвон Ху Елтой уулзаж, хамтын ажиллагааг эхлүүлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд ЦХХХЯ, БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-тэй хамтран өргөн нэвтрүүлгийн талаар баримтлах бодлого чиглэл, өнөөгийн байдлыг тодорхойлоход төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Уулзалтын үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, энэ чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд үе шаттай сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, хамтран ажиллаж буй БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-ийн зөвлөх баг, БНСУ-ын их сургуулийн профессорууд, KISDI байгууллагын экспертүүдэд талархлаа илэрхийлсэн юм. Уулзалтаар талууд өргөн нэвтрүүлгийн бодлогын зөвлөмжид тусгах санал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл болон цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.