Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

МУ-ын Засгийн газрын хуралдаанаар “Их өгөгдлийн (Big data) сан” үүсгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа

Дэлхийн улс орнууд төрийн их өгөгдлийн мэдээллийн санг бүрдүүлж, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглан цаг хугацаа, хөрөнгө, хүн хүч зэрэг нөөцийг хэмнэх, хуваарилалтыг оновчтой болгох замаар үндэсний эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж байна.

Цахим шилжилт хурдацтай өрнөж, медээллийн технологи, түүний хэрэглээ улам бүр тэлсээр байгаа манай улсад нийгмийн салбар бүрийн их өгөгдлийн мэдээлэл цугларсаар байгаа бөгөөд түүнийг боловсруулж төр хувийн хэвшлийн үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад ашиглах, ухаалаг, оновчтой, шинжлэх ухаанч шийдвэр гаргах нь чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын хувьд төрийн байгууллагууд хуулиар олгосон эрх, үүргийн хүрээнд салбарын хэмжээнд анхдагч мэдээллийг бүрдүүлэх, бүртгэл мэдээлэл хөтлөх чиглэлээр өөрсдийн нөөц боломж, чадавхын хэмжээнд мэдээллийн санг бүрдүүлж байна.

Төрийн байгууллагуудын бүрдүүлж, ашиглаж буй өгөгдөл, мэдээллийг нэгтгэн, нөхцөл байдлыг дүгнэх, үнэлгээний үр дүнд их өгөгдөл бий болгоход шаардлагатай арга, хэрэгслийг тодорхойлох зорилгоор “Их өгөгдлийн (big data) сан” үүсгэх тухай шийдвэрийг МУ-ын засгийн газар ийнхүү гаргалаа.

Статистикийн мэдээлэлд үндэслэн нийгэм эдийн засгийн хэмжээнд бодлогын шийдвэр гаргах үндэслэл болгодог. Биг дата үүсгэхдээ тухайн иргэнийг тодорхойлох боломжгүй болгож төрийн байгууллагуудын бусад мэдээлэлтэй холбосноор төрөөс гаргаж байгаа зарим шийдвэрийг урьдчилан шинжлэх, дүгнэх боломжийг хиймэл оюун ашиглаж тооцох урьдчилсан нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар “6.2.5.хүнийг тодорхойлох боломжгүй болгож статистикийн мэдээлэл бэлтгэх.” гэж заасан байдаг. Энэ хуулийн хүрээнд мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй байдлаар өгөгдлийн сан үүсгэхийг ЦХХХЯ, И-Монгол академид МУ-ын Ерөнхий сайд Л.Оюн-Эрдэнэ үүрэг болголоо.

Их өгөгдлийн сан үүсгэж мэдээлэлд дүгнэлт хийж шийдвэр гаргалтад ашигладаг дэлхийн улс орнуудын сайн жишээг дурдвал Австрали улс 2015 онд 7 байгууллага (эрүүл мэнд, боловсрол, засгийн газрын төлбөр, орлого, хөдөлмөр эрхлэлт, хүн ам зэрэг)-ын 18 өгөгдлийн санг нэгтгэж халамжийн нөлөө болон засгийн газрын дэмжлэг, нийгмийн хамгааллын бодлогод ашигласан байна. Мөн Солонгос улс 2017 онд татвар, эрүүл мэнд, халамж, тэтгэвэрийн мэдээллийн сангийн өгөгдлийг нэгтгэн амьжиргааны түвшин, орлого, тэтгэвэр болон татаасын талаарх бодлого тодорхойлоход ашигласан бол 2015 оноос Хүн амын тооллогыг 14 агентлагийн 25 төрлийн захиргааны бүртгэлд суурилсан аргаар явуулдаг болсон байна.

Энэ жишгийн дагуу манай улсад ч түгжрэлийг шийдэхийн тулд бүс тогтоох нь зөв үү, нийгмийн халамж яг зорилтот бүлэгтээ хүрч чадаж байна уу, эсвэл халамж авах шаардлаггүй иргэд халамжид хамрагдаад байна уу, төрийн үйлчилгээ хир оновчтой байна вэ гэх мэт ээр тулгамдсан асуудал шинжлэх ухаанч, судалгаанд суурилсан, оновчтой шийдвэр гаргахад “Их өгөгдлийн (big data) сан” суурь болох юм.

Other news

Discussion on “Current Situation and Challenges of e-Commerce”

ҮЙЛ ЯВДАЛ “Цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 2022.06.15 Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гадаад харилцааны

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллагсдын 35,8 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллагсдын 35,8 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна 2022.03.08 Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ