Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг болно

2021.08.09

Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хамтран Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг 2021 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Хэлэлцүүлэг танхим болон цахим хэлбэрээр явагдана. Оролцох хүсэлтэй хүмүүс доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү. БҮРТГҮҮЛЭХ: https://forms.gle/s4J1HwXg5BMvdFqA8 Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2021 оны долдугаар сарын 6-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 54 дүгээр захирамжаар байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажиллаж байна. Нийтийн мэдээллийн тухай (http://forum.parliament.mn/projects/11114), Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай (http://forum.parliament.mn/projects/11113) хуулийн төсөлтэй тус тусын холбоосоор танилцана уу.

Other news

Цахимд_Хэвшье_Архангай

“Цахимд хэвшье” арга хэмжээний төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Архангай аймгийн ЗДТГ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, үүрэн телефоны оператор болон бусад, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагууд, төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаар Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн байгууллагуудаас хамтарсан уулзалт зохион байгуулж, байгууллагууд үйл ажиллагааны чиглэлийн дагуу харилцан санал, мэдээлэл солилцлоо. Экспоны хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгчдэд мэдээллийн технологийн орчин үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, сургалт зохион байгуулсан юм. Архангай аймаг дахь Монголын цахилгаан холбоо ХК-наас “Итгэлтэй утас” үйлчилгээг сурталчлан, гуравласан үйлчилгээний холболт хийж, Grandsream ip аппаратад 7070-хххх дугаарыг байршуулан хэрэглэгчдэд танилцуулахаас гадна 7070 дугаарын гишүүн дугаараар гуравласан үйлчилгээний дугаараа байршуулан, колл центр үйлчилгээг сурталчиллаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавъяат холбоочин” цол тэмдгээр шагнагдсан гурван гавъяатад хүндэтгэл үзүүллээ

Салбартаа олон жил, үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улсын “Гавьяат холбоочин” цол тэмдгээр шагнагдсан салбар агентлагийн анхны эмэгтэй захирал Д.Даника, Монгол Улсын зөвлөх инженер, Тэнгэр-Уул Констракшин ХХК-ийн ерөнхий захирал Г.Энхбаяр болон Юнител ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга Р.Ганболд нарт өнөөдөр (2024.01.03) ЦХХХ-ны Сайд Н.Учрал, ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, ЦХХХЯ-ны газар, хэлтсийн дарга нар хүндэтгэл үзүүлж, хүлээн авав. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал “Гавьяат холбоочин” цол тэмдгээр шагнагдсан гурван гавьяатад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан болон нийт албан хаагчдынхаа өмнөөс баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газар, ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар танилцууллаа. Мөн ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар болон ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар салбараас шагнагдсан гавьяатуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд та бидний хамтын манлайлал, түүчээ чухал болохыг дурдаад амжилт хүсэн, хамтран ажиллахаа илэрхийлэв. Гавьяат холбоочин Д.Даника, Г.Энхбаяр, Р.Ганболд нарын зүгээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсанд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид боловсон хүчний тогтвортой байдлыг ханган, салбартаа чин сэтгэлээсээ ажиллаж буй албан хаагчдыг дэмжин ажиллахыг хүсэж, хүндэтгэл үзүүлэн хүлээн авч буй явдалд яамны удирдлагуудад чин сэтгэлийн талархлаа илэрхийлэв.

Банк, санхүүгийн үйлчилгээнд төрөөс олгох лавлагаа тодорхойлолтыг хэвлэж ирэхийг шаарддаг нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг

ҮЙЛ ЯВДАЛ Банк, санхүүгийн үйлчилгээнд төрөөс олгох лавлагаа тодорхойлолтыг хэвлэж ирэхийг шаарддаг нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг 2022.11.17 Тиймээс төрийн мэдээлэл солилцооны систем ашиглах гэрээ байгуулсан банк, санхүүгийн байгууллагын ажилтан нь иргэний зөвшөөрлөөр харилцагчийн хувийн мэдээлэлд хандан лавлагаа шаардахгүйгээр түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжоор хангах ажлыг зохион байгуулж байна. Монгол банк, Банкны холбоо, Хувийн хэвшлийн банкнууд, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний дата төв, Цахим хөгжил харилцаа холбооны яам хамтран зохион байгуулж буй уг ажлын үр дүн тун удахгүй биелэлээ олох бөгөөд иргэн таны цаг завыг хэмнэх цахим шилжилтийн чухал алхам хийгдэх гэж байна. Тус ажлыг гүйцэтгэх ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар банкны үйлчилгээнд шаардагдах улсын бүртгэлийн лавлагаа болон, нотариатаар батлуулах шаардлага бүхий бичиг баримтуудыг цахим хэлбэрээр банк, санхүүгийн байгууллагын албан хаагч хэрхэн ашиглаж иргэдэд үйлчлэх тухай шийдлийг танилцууллаа. Цаашид холбогдох төрийн байгууллагуудад уялдаа холбоогоо нэгтгэн системийн хэвийн, тогтвортой ажиллах боломжоор хангах, богино хугацаанд уг ажлыг эцэслэж иргэдэд бодит үр дүнг хүргэхийг ЦХХХ-ны сайд Н.Учрал үүрэг болголоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ