Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

ЦХХХ-ны сайд Н.Учрал Радио, телевизийн үндэсний сүлжээний Радио нэвтрүүлэх төв станц (Хонхорын станц)-д ажиллалаа.

2022.09.15

Монгол улс өргөн уудам газар нутагтай, тархан суурьшсан хүн амтай тул мэдээлэл харилцаа холбоо, зарлан мэдээлэх, мэдээлэл түгээх үйл ажиллагаанд дэвшилтэд шийдэл, технологи зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна.

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ-нь үндэсний хэмжээнд 21 аймаг 300 гаруй сумдад үйл ажиллагаа явуулж буй боловч технологийн шинэчлэл хийгдэлгүй удсан, дэлхийн жишигт нийцсэн тоон системийн үйлчилгээнд шилжих тухай сүүлийн 10 жилийн хугацаанд хөөцөлдсөн боловч тодорхой шийдэлд хүрэлгүй өдий хүрсэн зэрэг асуудлыг дэвшүүлж байлаа.

Үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэй бодлогын салбарт тулгамдсан шинэчлэлийг хийхгүйгээр цаашид онцгой тохиолдолд бүх нийтэд зарлан мэдээлэх, мэдээлэл түгээх үйл ажиллагаанд доголдол учирвал хор уршиг нь хэмжээлшгүй юм.

Одоогийн хүчин чадлаараа нийт нутаг дэвсгэрийн 50 хүрэхгүй хувьд радио нэвтрүүлгийн сүлжээ хүрч байгаа бөгөөд тоон системд шилжсэнээр уг үзүүлэлт 95 хувьд хүрч нийт 3.000.000 иргэнд тогтмол хүрэх боломжтой болно. Мөн уламжлалт хэрэглэгчид болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тариаланчид, малчид, хилчид, тээвэрчид гэх мэт хүмүүст мэдээлэл түгээх ажилд уг шинэчлэл зайлшгүй шаардлагатай.

Харилцаа холбооны салбарт үндэсний аюулгүй байдлын төвшинд авч үзэх бодлого зохицуулалт шаардлагатай уг асуудлыг тодорхой төвшинд шийдэхэд Улсын онцгой комисс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уламжлан дэмжин ажиллана гэдгээ ЦХХХ-ны сайд Н.Учрал илэрхийллээ.

Мөн харилцаа холбооны салбарт нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилчдын хомсдол үүсэх нөхцөл байдал үүссэн тул ЦХХХЯ, БШУ хамтран тусгайлсан хөтөлбөр боловсруулж ажиллах тухайгаа танилцуулсан юм.

Other news

Баян-Өлгий аймгийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 22 байгууллага үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа

“Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд Баян-Өлгий аймгийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 22 байгууллага үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. Мөн аймгийн ЕБС-ын 10 сургуулийн 100 гаруй багш, сурагчдад мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог, мөрөөдөлдөө хүрэх алхам, цахим орчны зохистой хэрэглээ, цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт зохион байгуулав.

Зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бүгд Найрамдах Франц Улсын Талес Алейна Спэйс компанитай харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны 10 дугаар сард байгуулсан. Энэхүү санамж бичгийн хамтын ажиллагааны хүрээнд “Геостационар орбитын 113.6E байрлалд ашиглах харилцаа холбооны тоон хиймэл дагуулын техникийн нөхцөл шаардлага тодорхойлох, холбогдох гэрээ боловсруулах” зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээд нь ажил гүйцэтгэх тухай үнийн санал, үнийн саналын задаргаа, байгууллагын танилцуулга, ажиллах багийн мэдээлэл, ажил гүйцэтгэх хуваарь, өмнө нь энэ чиглэлээр ижил төстэй хийж гүйцэтгэсэн байсан ажлын жагсаалт зэрэг мэдээллийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор brmail@mddc.gov.mn хаягаар ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Сансрын холбооны хэлтсийн /265104/ утаснаас авна уу.

Шилэн төр, цахим шилжилтэд Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчид нэгдлээ

ЦХХХЯ болон НЗДТГ хамтран зохион байгуулж буй “Шилэн төр, цахим шилжилтэд-Таны оролцоо” сэдэвт уулзалт нийслэлийн 9 дүүрэг 21 аймагт цувралаар зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ удаад Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Авлигын эсрэг 5Ш ажиллагааны суурь болох Шилэн ажиллагааны хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил өрнөж байна. Хүнд сурталгүй, ил тод, авлигагүй төрийг төлөвшүүлэх нь цахим шилжилтийн зорилго бөгөөд МУ-ын Засгийн газар, ЦХХХЯ болон Нийслэлийн засаг даргын тамгын газраас энэ хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагч нарт мэдээлэл өгч, санал солилцлоо. Уулзалтад: • УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал, • УИХ-ын гишүүн, МУ-ын сайд Ж.Сүхбаатар • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг • Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Цахим шилжилтийг бодит утгаар нь хэрэгжүүлж, иргэдийн аж амьдрал үр дүнг хүргэхэд төрийн албан хаагчдын оролцоо чухал үүрэгтэй бөгөөд хамтын ажиллагааг уялдуулан зохион байгуулахад онцгой анхаарах шаардлагатайг уулзалтад оролцогчид онцолж байлаа. Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл: “Чингэлтэй дүүрэг Цахим дүүрэг болоход манлайлж 7 хоногийн хугацаанд shilen.gov.mn сайтын “Шилэн индекс”-ийг нээлттэй, ил тод байдлын үзүүлэлтээр тэргүүлэх зорилтыг тавьж, хамт олноороо хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдсэн юм.