MNG

MNG

HISTORY

2022 / 01 / 06
2022 / 01 / 06

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталлаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны  сайдаар Н.Учралыг,  Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаяр нарыг томилов.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь:

Бодлого төлөвлөлтийн газар
Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
Төрийн захиргааны удирдлагын газар
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87 орон тоотой байна.

2016 / 08 сар
2016 / 08 сар

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийг шинээр байгуулж, шинээр болон өөрчлөн зохион байгуулагдаж буй агентлагуудын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь шуурхай эхлүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгажээ. Энэ тогтоолын дагуу 2016 оны наймдугаар сард Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар байгуулагдав.

Өдгөө Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь

  1. Төрийн захиргаа, удирдлагын газар
  2. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар
  3. Цахим хөгжлийн газар
  • Сансрын холбооны хэлтэс
  • Шуудан, Радио, Телевизийн хэлтэс
  • Мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс

4. Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс гэсэн бүтэц, зохион байгуулалттай ажиллаж байна.

Үүний зэрэгцээ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын харьяанд:

  • Үндэсний дата төв УТҮГ
  • Радио, телевизийн сүлжээ УТҮГ
  • Мэдээллийн технологийн үндэсний парк

Харин салбарын байгууллагуудыг дурдвал:

  • Монголын Цахилгаан холбоо ТӨХК
  • Монгол Шуудан ТӨХК
  • Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК
2004/10/20
2004/10/20

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

2000 он гармагц дэлхийн улс орнууд эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн хөгжлийг хурдасгагч үндсэн хэрэгсэл болох мэдээллийн технологийг ашиглан мэдлэг оюунд суурилсан мэдээлэлжсэн нийгэм байгуулах зорилт дэвшүүлж, хэрэгжүүлж эхэлсэн тул УИХ, Засгийн газраас Мэдээлэл, харилцаа холбоог Төрийн бодлогын тэргүүлэх чиглэл хэмээн хүлээн зөвшөөрч, тус салбарын удирдлага тогтолцоог шинэчлэх шийдвэрийг гаргав.

2004 оны парламентын сонгуулийн дараа Засгийн газрын бүтцийг шинээр батлахдаа мэдээлэл, харилцаа холбооны асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтааж, Засгийн газрын тохируулагч агентлаг – Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар байгуулжээ. Улмаар 2004 оны 10 дугаар сарын 20-нд Ерөнхий сайд 95 тоот захирамж гаргаж, тус газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг баталжээ. Шинэ агентлаг нь 27 хүний орон тоотой, 3 нэгж бүхий зохион байгуулалтын бүтэцтэй байх, харьяандаа Мэдээлэл, холбооны хөгжлийн төвийг байгуулж, бүтэц орон тоог батлахыг захирамжилжээ.

Уг газар нь төрөөс мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар баримтлах бодлого, хуулиуд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангахад Ерөнхий сайдад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын үндсэн үйл ажиллагааг салбарын стратегийн төлөвлөлт,  бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах үүргийг хүлээх болов. Үүнээс хойш мэдээлэл, харилцаа холбооны салбар нь Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлагийн статустай явж ирсэн ба Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй уялдан тус газрын нэр, бүтэц өөрчлөгдөж байв. Тухайлбал,

  • 2008-2012: Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар

  • 2012-2016: Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар нэртэйгээр ажиллаж иржээ.

Тус газрын даргаар Ч.Сайханбилэг, Ж.Сансар, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Жадамбаа нар ажиллаж байв.

1996/12/05
1996/12/05

ШУУДАН, ЦАХИЛГААН ХОЛБООНЫ ГАЗАР

1996 оноос М.Энхсайхан Засгийн газар нь “…үйл ажиллагааныхаа зохих хүрээ, салбарт тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийг УИХ-аас зөвшөөрсөн бүдүүвчийн дагуу байгуулан ажиллуулж болно” гэсэн хуулийн заалтыг үндэслэн 58 агентлагийг байгуулж байв.

Тэдний нэг нь Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 300 тоот тогтоолоор Дэд бүтцийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Шуудан, Цахилгаан холбооны газар байжээ.

Тус агентлагийн даргаар 1996-1997 онд – Б.Сүхбаатар, 1997-2000 онд – Л.Баяраа, 2000-2004 онд – Г.Баттөр, 2004 онд – Д.Долгорсүрэн нар ажилласан байна.

1992
1992

ЗАМ ТЭЭВЭР, ХОЛБООНЫ ЯАМ

1990 оноос хойш Монгол Улсын харилцаа холбооны салбарын бодлогыг тодорхойлох, эрхлэн хариуцаж хэрэгжүүлэх субъектын нэр, эрх үүрэг багагүй өөрчлөгдөж, мөн оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Улсын Бага Хурлын тогтоолоор БНМАУ-ын Холбооны яамыг татан буулгаж, Холбооны ерөнхий газрыг байгуулав.

Удалгүй 1992 оны парламентын сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын шинэ бүтэц бүрэлдэхүүн Монгол Улсын Засгийн газрын шинэ бүтцийг батлав. Ингэхдээ Холбооны болон тээврийн ерөнхий газрыг татан буулгаж, Зам, тээвэр, холбооны яамыг шинээр байгуулж, сайдаар нь Р.Сандалханыг томилжээ.

Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 1994 оны 1 дүгээр сарын 14-нд УИХ-аас Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав. Уг өөрчлөлтөөр Зам, тээвэр, холбооны яамыг татан буулгаж, Дэд бүтцийн хөгжлийн яамыг байгуулан, сайдын эрхлэх асуудалд зам, тээвэр, холбоог хөгжүүлэх бодлого, бүх төрлийн тээвэр, харилцаа холбооны үйлчилгээ, барилга, архитектур, хот байгуулалтын бодлого, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалт, геодези, зураг төслийн бодлого, барилга техникийн улсын хяналтыг багтаан хариуцуулсан юм. Улмаар тус яамны бүрэлдэхүүнд 12 орон тоотой Холбооны газрыг байгуулжээ.

2022 / 01 / 06
2022 / 01 / 06

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын татан буулгаж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Засгийн газрын 2022 онд 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталлаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түр хугацаанд давхар хариуцах бол Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг түр томиллоо.