Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

“Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress)-д программ хангамж үйлдвэрлэгчдийг оролцохыг урьж байна

2022.01.23

Дэлхийн цахилгаан холбооны салбарын хамгийн том олон улсын экспо “Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress) 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд Испанийн Вант Улсын, Барселона хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тус экспод бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан таниулах, бизнесийн түншлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор “IBM”, “META”, “MICROSOFT”, “HP”, “HUAWEI”, “GALAXY” зэрэг дэлхийн томоохон технологийн салбарын 1800 гаруй компаниуд жил бүр оролцдог.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын санаачилгаар уг арга хэмжээнд Монгол Улсаас нэгдсэн зохион байгуулалттайгаар анх удаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд хамтран оролцохоор төлөвлөж байна.
Иймд тус арга хэмжээнд оролцох сонирхолтой аж ахуй нэгж, байгууллагууд, үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниуд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс (fr@mddc.gov.mn, 260636)-тэй холбогдоно уу.

Other news

Дэлхийн сансрын 7 хоног | Ирээдүйд эх орондоо үндэсний хиймэл дагуулаа удирдан ажиллах боломж хүүхэд залууст нээгдэж байна

Дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээ өнөөдөр /2024.10.04/ нээлтээ хийлээ. 7 хоногийн туршид үргэлжлэх тус арга хэмжээ нь хүүхэд залууст шинжлэх ухаан, технологийн ач холбогдлыг таниулах, дэлхий даяар хүмүүст сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, түүний ач холбогдлыг сурталчлах зорилготой юм. Тус арга хэмжээг Цахим хөгжил,инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од “Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой тохиож байгаа энэ үед Үндэсний хиймэл дагуул төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дуулгаж,  сансар, огторгуйг сонирхон судалснаар хүүхэд багачууд та бүхэн ирээдүйд эх орондоо, үндэсний хиймэл дагуулаа удирдан ажиллах боломжтой болох үүд хаалга хүүхдүүд та бүхний өмнө нээгдэнэ гэдгийг онцоллоо.   Дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээ 2024 оны 10 дугаар сарын 10 хүртэл UG ARENA-д зохион байгуулагдана.

“Кансат-2023” шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг өрнөж байна

Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг боловсролыг бодит төслөөр дамжуулан их, дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах, дотоодын хүний нөөцийг бэлтгэх зорилго бүхий “Кансат-2023” үндэсний VI тэмцээний шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг өнөөдөр /2023.05.18/ Мэдээлэл, технологийн үндэсний паркад зохион байгуулагдаж байна. Шийдвэрлэх загварын хэлэлцүүлэгт МУИС, ШУТИС, ХААИС, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Төмөр замын дээд сургууль, “Монгол Коосен” технологийн коллежийн нийт 30 багийн 150 гаруй оролцогчид илтгэл, танилцуулга хийж, багийн ажиллагаа, гүйцэтгэл, үр дүнгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

ХЗБХ: Гурван хуулийн төслийг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов

ҮЙЛ ЯВДАЛ ХЗБХ: Гурван хуулийн төслийг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов 2021.06.22 Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.06.22) 10 цаг 10 минутад эхэлж, 9 асуудал хэлэлцэхэээр тогтсон тухай Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуралдааны эхэнд танилцуулав. Эхлээд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хийв. Тэрбээр, нийтийн мэдээлэл буюу төрд байгаа мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан бөгөөд хаалттай мэдээлэл гэж төрийн нууц болон хуулиар хаалттай гэж тогтоосон мэдээллийг, хязгаарлалттай мэдээлэл гэж хандах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон бөгөөд хүн, хуулийн этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр хандаж, ашиглаж болох мэдээлэл болон албаны нууцад хамаарах мэдээллийг ойлгохоор тусгасан болохын тодотгов. Хууль саначлагчийн танилцуулснаар одоогийн мөрдөж байгаа хуульд заасан нээлттэй, ил тод байлгах мэдээллийг нэмэгдүүлсэн байна. Үүнд: -тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл; -мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа оюуны өмчийн эрх; -хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл; -мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа газрын мэдээлэл; -төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн ашиг, алдагдлын тайлан, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, гишүүд болон гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн; -стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд нэгдсэн төсөв болон үндэсний баялгийн санд оруулж байгаа татвар, хөрөнгийн хэмжээ; -төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хувь хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт болон түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл; -Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээ; -барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт; -тусгай хамгаалалттай газар нутагт дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласны төлбөр төлөлтийн байдал; -улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хөрөнгө, түүнд өгсөн хандив; -зүй ёсны монополь, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн үнийн бүрдлийн талаарх мэдээлэл; -хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч, өмчлөгчийн талаарх мэдээлэл; -мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн талаарх мэдээлэл; -нэвтрэх, ашиглахад хязгаарлалт тогтоогоогүй мэдээллийн сан дахь нээлттэй өгөгдөл зэрэг 5 чиглэлээр 67 багц мэдээллийг нэмж тусгасан гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Л.Мөнхбаатар, Ж.Сүхбаатар, Н.Учрал, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, тодруулга авав. Үүнд, 2018 онд улсын бүртгэлийн багц хууль батлагдах үед нээлттэй, хязгаартай, хаалттай мэдээлэл гэсэн заалт тусгагдсан, үүнтэй холбогдуулан Нийтийн мэдээллийн тухай хуульд ямар мэдээллийг нээлттэй, хязгаартай гэж ангилсан, үүний аюулгүй байдал, мөн газрын мэдээллийн зохицуулалт хэрхэн тусгагдасан талаар тодруулав. Хууль санаачлагч болон Ажлын хэсгээс хийсэн тайлбарт, улсын бүртгэлийн багц дөрвөн хууль батлагдсанаас хойш Улсын бүртгэлийн байгууллага болон Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар дундын мэдээлэл солилцож эхэлсэн. Ингэснээр шинээр олгож буй газар, түүний бүртгэлийн мэдээдэл санд бүртгэгдэж байгаа. Харин нийтийн мэдээллийг мөн нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан ба 5 чиглэлийн 67 багц мэдээллийг нээлттэй мэдээлэлд ангилагдсан. Аюулгүй байдлын хувьд, тухайн хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр хөндлөнгийн этгээд нэвтэрсэн үед тухайн хэрэглэгчийн гар утас болон цахим шууданд мэдэгдэл ирэхээр зохицуулагдсан гэв. Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр нар уг хууль батлагдсанаар иргэдээс мэдээлэл шаардахгүй байх хязгаарлалтыг тогтоож өгөх, уг хууль төрийн болон албаны нууцын тухай хуультай уялдуулж өгөх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв. Ингээд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад 66,7 хувийн саналаар дэмжигдэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Үргэлжлүүлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хийв. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх, хувь хүний нууцтай байх, үүнийг хуулиар тогтоон хамгаалахаар заасны дагуу Улсын Их Хурал 1995 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хуулийг баталж, мөн оныхоо 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд хувь хүний нууцыг хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулж байгаа суурь эрх зүйн зохицуулалт юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш уг хуульд 2 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Шинээр оруулж буй Хувь хүний нууцын тухай хуульд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орсон. Тухайлбал, хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авдаг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тогтоож өгсөн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах чиг үүргийг тодорхой болгон, Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн  захиргааны байгуулага болон төрийн бусад байгууллага мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавихаар тусгасан. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдол, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тодруулбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглохоор заасан жишээг дурдаж болно гэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуулийн төсөл саначлагчаас Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Л.Мөнхбаатар гишүүн хувийн мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагууд ашиглаж байгааг дурдаад энэ нь зөвхөн шаардлагатай мэдээллийг ашиглаж буй эсэхийг тодруулж, хуульд хэрхэн тусгагдсан талаар асуув. Хууль санаачлагч, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, хувь хүний мэдээллийг зөвхөн төрийн байгууллага ашиглаад зогсохгүй үйлчилгээний бүхий л байгууллагууд ашиглаж байна. Тухайлбал, дэлгүүр болон бусад үйлчилгээний байгууллагууд хувь хүний хурууны хээг заавал уншуулах шаардлага тавьдаг. Энэ нь тухайн байгууллагын дотоод журам гэсэн тайлбар хийдэг. Иймд уг хууль батлагдсанаар, энэ байдлыг халахаар зохицуулсан гэв. Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Дараа нь Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн