
Digital Nation – 2021 | Амьдралыг хөнгөвчилсөн 10 ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
ҮЙЛ ЯВДАЛ Digital Nation – 2021 | Амьдралыг хөнгөвчилсөн 10 ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ 2021.08.30 Төрийн үйлчилгээг нэг дороос авч, хүссэн цагтаа такси дуудаж, зоогийн газрын амтат
EVENT
2022.10.11
ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Тереза Рибейрог өнөөдөр (2022.10.11) хүлээн авч уулзаж, санал солилцлоо.
ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Тереза Рибейрог өнөөдөр (2022.10.11) хүлээн авч уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны яамны гол зорилго, баримталж буй бодлого, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулсан. Мөн Засгийн газар их өгөгдлийг нээлттэй болох талаар томоохон арга хэмжээнүүд авч байгаа. Их өгөгдлийг олон нийтэд нээлттэй болгосноор төрийн төдийгүй хувийн хэвшил, иргэний нийгмийн хяналт бэхжиж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэхэд хэрэгцээтэй 67 төрлийн нээлттэй мэдээлэл, 600 гаруй төрлийн нээлттэй өгөгдлийг олон нийтэд нээлттэй болгохоор ажиллаж байна. Нээлттэй өгөгдлийн ашиглалт нь аливаа улс орны нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж, хөгжлийн чухал хөшүүрэг болдог. Монгол улс нээлттэй өгөгдлийг бий болгосноор хэвлэл мэдээллийн салбарынхан хүссэн мэдээллээ авахад чирэгдэлгүй болно. Ингэснээр олон эерэг үр дүнгүүд гарна гэдгийг онцоллоо. Мөн салбарын залуусыг нарийн мэргэжлээр бэлтгэж хүний нөөцийн чадавхжуулахад бид ихээхэн анхаарч байна. Хүний хувийн мэдээллийг хадгалах, хамгаалах, ажлуудын хүрээнд салбарын хүний нөөцийг чадавхжуулах, тухайлбал дата аналист, өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр хүний нөөц бэлтгэхэд хамтран ажиллах саналтай байна.
ХХЗХ-ны зохицуулах хороо хараат бусаар ажилладаг. Хорооны гишүүдийг ЦХХХЯ-аас томилдоггүй. ЦХХХЯ нь ХХЗХ-ны үйл ажиллагаа тэр тусмаа тусгай зөвшөөрөл олгох процесст оролцдоггүй гэдгийг сайд онцолсон.
ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Тереза Рибейро хэлэхдээ хэвлэлийн эрх чөлөөнд төр оролцдоггүйг сайшаан хүлээн авч, тус байгууллагаас Хэвлэлийн эрх чөлөөг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хамтын ажиллагааны чиглэлийн талаар танилцуулж, хэвлэлийн эрх чөлөөг сайжруулахад хамтран ажиллаж, тодорхой үйл ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
ҮЙЛ ЯВДАЛ Digital Nation – 2021 | Амьдралыг хөнгөвчилсөн 10 ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ 2021.08.30 Төрийн үйлчилгээг нэг дороос авч, хүссэн цагтаа такси дуудаж, зоогийн газрын амтат
ҮЙЛ ЯВДАЛ Үндэсний нөөц дата төвийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө 2021.07.08 Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Ухаалах засаг төслийн хүрээнд “Үндэсний
ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдлаа 2022.01.06 Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Харилцаа холбоо,
Sukhbaatar square 1, PO Box 785, Ulaanbaatar 15160, Mongolia