MNG

MNG

EVENT

ЦХХХЯ, “Урт хугацааны хөгжлийн бодлого, Цахим шилжилт-2022” форумыг хамтран зохион байгууллаа

2022.10.21

Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, ЦХХХЯ, Удирдлагын академи, Бүгд найрамдах Солонгос улсын Төрийн захиргааны институт (KIPA) хамтран “Урт хугацааны хөгжлийн бодлого, Цахим шилжилт-2022” сэдэвт форумыг танхим болон зайн хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн  бодлогод тусгагдсан “Цахим үндэстэн” болох зорилтын дагуу цахим шилжилтийн үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий уг форумд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын нийт 800 орчим төлөөллөөс танхимаар 100, цахимаар 400 төлөөлөл оролцлоо.

Форумыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЦХХХЯ-ны сайд Н.Учрал болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засаг, хүмүүнлэг, шинжлэх ухааны үндэсний судалгааны төвийн захирал, Жүн Хэ Гү нарын илгээлт цахимаар танилцуулагдаж, Солонгос Улсын зүгээс 4, Монгол Улсын хувьд 3 илтгэл тавигдсанаас ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ “Урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Цахим үндэстэн зорилт” сэдэвт илтгэлийг танхимаар илтгэсэн юм.

Форумаар төрийн байгууллага хоорондын цахим харилцааны шилжилт, хөгжлийн чиг хандлага, төрийн байгууллага, иргэд хоорондын цахим харилцаанд үүсэж буй бэрхшээл, шийдэл, төрийн байгууллага, хувийн хэвшил хоорондын төлөв байдал, түүний хүрээнд гарч буй давуу, сул талууд, төрийн байгууллага, төрийн бус байгууллага хоорондын цахим харилцаанд учирч буй сорилт, боломж зэрэг агуулгаар Монгол, Солонгос, Сингапур Улсын сайн туршлагаар онол, арга зүйн илтгэлүүд тавигдаж, эл сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.

“Урт хугацааны хөгжлийн бодлого, Цахим шилжилт-2022” форумд хэлэлцсэн илтгэлүүдийг эмхэтгэн “Төрийн Удирдлага сэтгүүл”-ийн тусгай дугаар гаргах юм.

 

Share on facebook
Share on twitter

Other news

COVID-19 ERSDEL системийг 500 мянга орчим хүн ашиглаж, цар тахлаас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж байна

ҮЙЛ ЯВДАЛ COVID-19 ERSDEL системийг 500 мянга орчим хүн ашиглаж, цар тахлаас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж байна 2021.07.19 КОВИД-19 өвчнийг үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн халдвартай

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал кибер аюулгүй байдлын цэргийн командлалд ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт