
Монгол банк, Банкны холбоо, Хувийн хэвшлийн банкнууд, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний дата төв, Цахим хөгжил харилцаа холбооны яам хамтран зохион байгуулж буй уг ажлын үр дүн тун удахгүй биелэлээ олох бөгөөд иргэн таны цаг завыг хэмнэх цахим шилжилтийн чухал алхам хийгдэх гэж байна.

Тус ажлыг гүйцэтгэх ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар банкны үйлчилгээнд шаардагдах улсын бүртгэлийн лавлагаа болон, нотариатаар батлуулах шаардлага бүхий бичиг баримтуудыг цахим хэлбэрээр банк, санхүүгийн байгууллагын албан хаагч хэрхэн ашиглаж иргэдэд үйлчлэх тухай шийдлийг танилцууллаа.

Цаашид холбогдох төрийн байгууллагуудад уялдаа холбоогоо нэгтгэн системийн хэвийн, тогтвортой ажиллах боломжоор хангах, богино хугацаанд уг ажлыг эцэслэж иргэдэд бодит үр дүнг хүргэхийг ЦХХХ-ны сайд Н.Учрал үүрэг болголоо.
