MNG

MNG

EVENT

“Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress)-д программ хангамж үйлдвэрлэгчдийг оролцохыг урьж байна

2022.01.23

Дэлхийн цахилгаан холбооны салбарын хамгийн том олон улсын экспо “Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress) 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд Испанийн Вант Улсын, Барселона хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тус экспод бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан таниулах, бизнесийн түншлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор “IBM”, “META”, “MICROSOFT”, “HP”, “HUAWEI”, “GALAXY” зэрэг дэлхийн томоохон технологийн салбарын 1800 гаруй компаниуд жил бүр оролцдог.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын санаачилгаар уг арга хэмжээнд Монгол Улсаас нэгдсэн зохион байгуулалттайгаар анх удаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд хамтран оролцохоор төлөвлөж байна.
Иймд тус арга хэмжээнд оролцох сонирхолтой аж ахуй нэгж, байгууллагууд, үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниуд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс (fr@mddc.gov.mn, 260636)-тэй холбогдоно уу.
Share on facebook
Share on twitter

Other news

Цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Бүгд Найрамдах Австри Улстай хамтран ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Андреас Рийкентэй уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна

ҮЙЛ ЯВДАЛ Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна 2022.01.19 Уг хэлэлцүүлэгт Монголын телевизүүдийн холбоо, Монголын арилжааны телевизүүдийн