MNG

MNG

EVENT

“Кансат-2023” шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг өрнөж байна

Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг боловсролыг бодит төслөөр дамжуулан их, дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах, дотоодын хүний нөөцийг бэлтгэх зорилго бүхий “Кансат-2023” үндэсний VI тэмцээний шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг өнөөдөр /2023.05.18/ Мэдээлэл, технологийн үндэсний паркад зохион байгуулагдаж байна.

Шийдвэрлэх загварын хэлэлцүүлэгт МУИС, ШУТИС, ХААИС, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Төмөр замын дээд сургууль, “Монгол Коосен” технологийн коллежийн нийт 30 багийн 150 гаруй оролцогчид илтгэл, танилцуулга хийж, багийн ажиллагаа, гүйцэтгэл, үр дүнгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Share on facebook
Share on twitter

Other news

Олон улсын цахилгаан холбооны байгууллага (International Telecommunication Union)-аас Women in Cyber Mentorship-2023 хөтөлбөрийг нээлттэй зарлаж байна.

Энэхүү хөтөлбөр нь Ази, Номхон далайн бүсийн орнуудаас Менти болон Ментор шалгаруулах, Кибер аюулгүй байдлын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.itu.int/…/Women-in-Cyber-Mentorship…

“Цахим орчин-Хүний эрх” хэлэлцүүлэг өрнөлөө

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Цахим орчин-Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.05.16/ Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт