MNG

MNG

EVENT

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон нэгдлээ.

Энэ жилийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ЦХХХЯ-ны хамт олон Хан-Уул дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт орших Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” төслийн байршилд 100 гаруй хайлаас модны үрсэлгээ, тарьц суулгаж, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй мод, ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэж, дуу чимээ намсгахаас гадна зуны улиралд шороо тоосны 50%, өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг ач холбогдолтой юм.

#Хүнбүрбайгальхамгаалагч

Share on facebook
Share on twitter

Other news

Иргэд, олон нийттэй харилцах “11-11″ төвд иргэдээс ирүүлсэн санал, гомдлын 12-15 хувийг газрын маргаантай холбоотой асуудал эзэлж байна

Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны  “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүд 7 хоног бүрийн Баасан гарагт Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг боллоо

ҮЙЛ ЯВДАЛ Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг боллоо 2021.08.10 Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай