Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Код бичих охидын хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2021.05.01

Аж үйлдвэрийн IV хувьсгал, Дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед технологи, кодлох чадвар зайлшгүй байх ёстой чадварын нэгт тооцогдох болжээ. Энэ хэрээр мэдээллийн технологийн салбарт жендерийн ялгаа улам бүр ихсэх хандлагатай байна. Дэлхий нийтийн дунд хүйсийн тэгш байдал өдрөөс өдөрт тэнцвэржиж, технологи дахь эмэгтэйчүүдийн нөлөө хүчтэй болж буй энэ үед салбарын жендерийн тэгш бус байдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бий болгох, хөдөө, орон нутагт амьдардаг охид, бүсгүйчүүдийг чадавхижуулах зорилгын хүрээнд жил бүр код бичих сургалтад 30 охидыг хамруулах хөтөлбөр зарлагдаж байна. Тус хөтөлбөрийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ санаачилсан бөгөөд бүртгэл өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 01-нд эхэлж байна. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй охидод дараах шаардлага тавигдаж буй. Үүнд: Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч байх Алслагдсан дүүрэг, хороо, аймаг, сумдад амьдардаг бөгөөд онлайн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй Зуны амралтынхаа хоёр сарыг код бичих сургалтад зарцуулах хүсэлтэй байх. Бүртгүүлэх линк: https://docs.google.com/forms/d/1pPra104vkRkcJgnNgh5X6OrKYopZUJjDe0MGtnm0Eds/edit?usp=sharing Бүртгэлийн хугацаа. 2021.05.01-2021.05.14 Холбоо барих утас: 94999598 – Э.Уранцэцэг Сургалт 6 дугаар сарын 14-с эхлэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд хөтөлбөрийн үр дүнд охид өөрсдөө программ бичиж, олон нийтэд танилцуулах юм.

Other news

Хиймэл оюун ухааныг хөгжлүүлэхийн тулд бодлого, стратегиа тодорхойлох нь чухал байна

Хиймэл оюун ухаан нь орчин үеийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч боллоо. Улс орнууд энэ салбарт үндэсний хэмжээний стратеги боловсруулж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, АНУ, Хятад болон Европ тивийн улсууд бүс нутгийн судалгаа, хөгжил, хэрэглээнд томоохон хөрөнгө оруулалт хийж, үндэсний хэмжээний стратеги гаргасан. Мөн Азийн Сингапур, БНСУ, Японд эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг нь хиймэл оюун ухаан хэмээн тодорхойлж байна. Тэгвэл бага болон дунд орлоготой орнууд хиймэл оюун ухааны зах зээлийг ашиглан хөгжлийн явцаа түргэсгэхээр зорьж эхнээсээ хиймэл оюун ухааны стратегиа зарлаад буй. Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх өрсөлдөөн дэлхий даяар эрчимжиж буй энэ үед Монгол Улс ч гэсэн хиймэл оюун ухааны үндэсний стартегитай болох ажлыг эрчимжүүллээ. Энэ хүрээнд гарааны бизнесийн эко системийг хэрхэн сайжруулах, нээлттэй өгөгдлийн хүрээг тэлэх, цаашид салбарт баримтлах бодлогын хууль эрх зүйн орчны талаар судалгаа хийж, стратегиа боловсруулах ажил ид өрнөж байна. Мөн ЦХИХХЯ-наас хиймэл оюун ухааны үндэсний стратегийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг ирэх 2-р сарын 13-ны өдөр зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор салбар бүрийн оролцогч талуудыг хамруулсан хэлэлцүүлгийг ЦХИХХЯ, Мэдээллийн технологийн үндэсний парк, И-Монгол академи хамтран өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монголын AI хөгжүүлэгч залуус өргөнөөр оролцож, үндэсний стратегид тусгах санал, хүсэлтээ илэрхийлэв.  Монгол Улсад хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд тулгарч буй гол бэрхшээлүүд дараах байдлаар нэрлэлээ.  Үүнд,   Тиймээс дээрх тулгамдаж буй асуудлуудаас нэн тэргүүнд боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарахыг онцлов. Мөн хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг хөгжүүлэх, олон улсын туршлагаас суралцах тухай ч хөндөгдсөн. Түүнчлэн хиймэл оюун ухааны салбарт санхүүжилтыг нэмэгдүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлага ч байгаа юм.  Хиймэл оюун ухааны үндэсний стратегитай улс орнууд дараах байдлаар асуудлуудаа тусгажээ. Үүнд: Хиймэл оюун ухаан нь дэлхийн ирээдүйг тодорхойлох хамгийн нөлөө бүхий технологи юм. Улс орнууд тус салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, үндэсний хэмжээний стратеги боловсруулж байгаа нь энэхүү технологийн ач холбогдлыг харуулж байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулат хийхээ зарлалаа. Харин Монгол Улс хиймэл оюун ухааны хөгжлийг дэмжиж, үндэсний хэмжээний стратеги боловсруулахаар ажиллаж байна.  Ирээдүйд үнэ цэнийг бүтээх арга барил өөрчлөгдөж, хүний оролцоогүйгээр хөдөлмөрийн бүтээмжийн асар том ялгаа бий болох гэж байна. Энэхүү үсрэнгүй хөгжиж буй технологийн дэвшилтэй хөл нийлүүлэхийн тулд салбарын бодлогоо зөв чиглүүлж, хүний нөөцөө бэлдэх, инновацын чиглэлд онцгой анхаарах үе ирснийг онцлов. 

Биеийн тамир, спортын улсын хороонд хугацаатай үүрэг өглөө

Авлигын эсрэг “Шилэн” ажиллагааны хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг шаардаж мэдээлэл нь хаалттай төрийн байгууллагуудад иргэдийн мэдэх эрхийг хангах хугацаатай үүрэг өгч байгаа юм. Энэ хүрээнд Салбарын хяналтын газрын дарга С.Ганзориг өнөөдөр /2023.04.11/ Биеийн тамир, спортын улсын хороонд ажиллаж хугацаатай үүрэг өглөө. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн холбогдох хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 201 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж, нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”-д заасны дагуу төрийн байгууллагууд мэдээллээ ил тод, нээлттэй байлгах үүрэгтэй юм.

ЦХХХЯ НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг өнөөдөр /2023.10.03/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол улсын цахимжилт, шилэн, ил тод байдал олон улсад үнэлэгдсэнийг онцолж, цахим шилжилтийг эрчимжүүлэх бодлогын хүрээнд хийж буй ажлуудаа танилцууллаа. Мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм. НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, цахимжилт тэр дундаа хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжих E-Business.mn платформыг үр дүнтэй ажиллуулж байгааг онцоллоо. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд ЦХХХЯ манлайлж, хамтран ажиллахыг хүслээ.