Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Digital Nation-2021” ирэх 9-р сарын 17-19-нд болно

2021.08.24

Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим Үндэстэн” санаачилгыг гаргаад байгаа. Уг салбарын хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” -г энэ жилээс эхлэн “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон өргөжүүлж, ирэх 09-р сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Цар тахлын энэ үед мэдээллийн технологийн салбарын ач холбогдол бидний алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ эгэл амьдралын хэв маяг нэгэнт бүрэлдэж байна. Цаашлаад нийгмийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийн иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжиж, шинэ технологийг нийтэд танилцуулах, гарааны бизнес эрхлэгчдэд дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, хөрөнгө оруулагчидтай холбогдох зэрэг олон боломжийг “Digital Nation-2021” бүрдүүлж байна. Энэ жил Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог. Энэ ч утгаараа “Digital Nation – 2021” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээний үеэр салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбаруудтай уялдаа холбоог нягтруулах бодлогын хэлэлцүүлэг, форум зохион байгуулагдах юм. Нийслэл Улаанбаатар хотын төвд, Үндэсний соёл, амралтын хүрээлэнд гурван өдрийн турш үргэлжлэх арга хэмжээний үеэр төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулахын зэрэгцээ 5G сүлжээнд шилжих, олон нийтэд танилцуулах арга хэмжээг болно. Түүнчлэн цахим спорт, соёл урлагийн хэсэг зэрэг олон нийтийг хамарсан өргө хэмжээний үйл ажиллагаа болох гэж байна. Салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах цахим шилжилтэд түүчээлэх энэ намрын арга хэмжээ “Digital Nation-2021” -д та бүхнийг урьж байна. Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй байгууллагууд 2021 оны 08 дугаар сарын 25-ны 17.00 цагт www.digitalnation.mn сайтаас талбайгаа захиалах боломжтой.

Other news

5G технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд ОУЦХБ-тай хамтран ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ 5G технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд ОУЦХБ-тай хамтран ажиллана 2022.02.25 Монгол Улсад 5G технологийг 2023 оноос нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ХХМТГ-ын даргын 2020 оны А/45 дугаар тушаалаар “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийг баталсан. Мөн 2021 онд Монгол Улс 5G технологийн туршилтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам бодлого, зохицуулалтын орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тэгвэл Олон Улсын цахилгаан холбооны байгууллага Монгол Улсад 5G технологийг нэвтрүүлэхэд зах зээлийн бэлэн байдлыг тодорхойлохоор 2021 онд 11 дүгээр сараас эхлэн ажиллаж, “Market readiness for future IMT /5G/ network” сэдэвт зөвлөх үйлчилгээний эцсийн тайланг 2022 оны 02 дугаар сард ирүүлжээ. Энэхүү тайланг танилцуулах хурал өнөөдөр /2022.02.25/ цахимаар боллоо. Тус цахим хуралд НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. 5G технологийг 2023 онд Монгол Улсад нэвтрүүлэхэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага хамтран бодлого зохицуулалт, дэд бүтэц, экосистемийг бүрдүүлэх, 5G ач холбогдлыг салбар бүрд сурталчлан таниулах гэсэн чиглэлд ажлын хэсэг байгуулан, тус ажлыг эрчимжүүлэхээр тохиролцов. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Камбожийн Хант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Тажикистан

Камбожийн Хант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Тажикистан Улсын төрийн дээд шатны албан хаагчид болон Швейцарийн хөгжлийн агентлагийн бүрэлдэхүүн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх талаарх үйл ажиллагаатай танилцаж байна.

Цахимд_хэвшье_Увс_Экспо

Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нэгдсэн үзэсгэлэн худалдаанд Увс аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Монголын цахилгаан холбоо ХК, Мобиком, Скайтел, UB-cub, Газрын алба, аймгийн музей зэрэг 10 байгууллагаас гадна Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 22 байгууллага оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулав.