БНХАУ-ын Харбины технологийн дээд сургуулийн Докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа
Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй гишүүн орнуудын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Харбины Технологийн Дээд Сургуульд 2025 оноос элсэн орох Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: Харбины Технологийн Дээд Сургууль нь 1920 онд байгуулагдсан бөгөөд судалгаанд чиглэсэн, нээлттэй, шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын Засгийн газрын санаачилгаар тодорхойлсон Топ-9 сургуулийн нэг бөгөөд Инженерчлэлийн сургуулиудын жагсаалтаар улсдаа 2-т ордог бол дэлхийд 5-д ордог сургууль юм. Суралцах чиглэл: School Major Astronautics Mechanics Control Science and Engineering Aeronautical and Astronautical Science and Technology Mechatronics Engineering Mechanical Engineering Aeronautical and Astronautical Science and Technology Material Science and Engineering Material Science and Engineering Energy Science and Engineering Power Engineering and Engineering Thermophysics Computer Science and Technology, Faculty of Computing Software Engineering Physics Physics Life Science and Technology, Faculty of Life Science and Medicine Biomedical Engineering Electronics and Information Engineering Information and Communication Engineering Хугацаа: Докторын хөтөлбөр 4 жил Тэтгэлэгийн хамрах хүрээ: Тавигдах шаардлага: Бүрдүүлэх материал: Scholarship type: B University code: 10213 Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХИХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Харбины Технологийн Дээд сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.