Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо

2021.08.18

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар болон Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Учрал гишүүн хэлэлцүүлгийг удирдан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Инноваци, цахим бодлогын байнгын хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цахим хөгжлийн үндэсний хороо зэрэг байгууллага буюу хуулийн төслийн бэлтгэл хангах үүрэг бүхий үндсэн болон дэд ажлын хэсгийн гишүүд оролцож, санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Хуулийн төслийг нэрнээс нь эхлээд зүйл заалт, үг өгүүлбэр бүрээр нь уншиж, санал бодлоо солилцон, шаардлагатай өөрчлөлтийн саналуудаа тэмдэглэн ярилцах зайлшгүй шаардлагатай. Үг буруу хэрэглэснээр, буруу үг сонгосноос үүдэн тухайн хууль батлагдсаны дараа тооцоолоогүй төрөл бүрийн сөрөг үр дагавар бий болгох эрсдэлтэй. Тухайлбал, Нийтийн мэдээллийн гэдэг үгийг иргэд маань иргэдийн мэдээлэл авах, цаашлаад хэвлэл мэдээллийн салбарын утгатай хууль гэж ойлгох нь элбэг байна. Үнэн хэрэгтээ энэхүү хууль бол төрөөс иргэддээ үзүүлж буй мэдээллийн шинжтэй үйл ажиллагаа, иргэний мэдээллийг иргэнээсээ бус төр нь өөр хоорондоо солилцдог болох тухай хууль юм. Тиймээс энэ хуулийн төслүүдийн уншлагыг сайтар хийж тал талаас санал хүсэлтээ гарган тэмдэглүүлж, маш сайн хууль гаргахын төлөө хамтран ажиллаж байгаа ажлын хэсэг дэд хэсгийн гишүүддээ баярлалаа” хэмээв

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам 

 

Other news

Цахим ур чадвар олгох сургалт Дорноговь аймагт зохион байгуулагдаж байна

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи хамтран “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгуулж байна. Сургалтад Дорноговь аймгийн төрийн захиргааны болон 14 сумын мэдээллийн технологи хариуцсан 100 орчим албан хаагч хамрагдаж байна. Цахим шилжилт, Кибер аюулгүй байдал, Цахим. бэлэн байдлын үнэлгээ сэдвүүдээр ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, “И-Монгол” академийн салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай, “И-Монгол” академийн салбар дундын зохицуулалтын газрын процесс аналист П.Оргил, “И-Монгол” академийн цахим ур чадварын газрын сургагч багш Г.Халиун нар хичээл орж байна. Дорноговь аймаг нь Төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор “Цахим Дорноговь” төслийг 7-р сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор нэгдсэн дотоод системд 128 байгууллагыг үе шаттай нэгтгэх ажлыг зохион байгуулж байна. Мөн иргэдэд орон нутгийн мэдээллийг нээлттэй, шуурхай хүргэх зорилгоор “Нээлттэй Дорноговь” апплейкешн нэвтрүүлсэн бөгөөд одоогоор 2000 орчим хэрэглэгч ашиглаж байна. #цахим_аймаг #Дорноговь

Баян-Өлгий аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд Баян-Өлгий аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэгчдэд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 22 байгууллага бизнесээ цахимжуулах арга зам, бизнес эрхлэгчдэд зориулсан программ хангамжийн танилцуулга /санхүүгийн программ, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрийн төсөл, худалдаа үйлчилгээ, website хөгжүүлэлт зэрэг/ зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

2024 онд хортой кодын халдлагад өртсөн 145 IP -т хариу арга хэмжээ авчээ

2024 онд Монгол Улсад 184,576 IP хаяг бүртгэлтэй байна. Үүнээс 182,725 удаагийн хортой кодын сэжигтэй үйлдэл гэж бүртгэгдсэний 11,012 IP хаягт сэжигтэй үйлдэл илэрчээ. Энэ бол Монгол Улсад 2024 онд бүртгэлтэй IP хаягт бүртгэгдсэн халдлагын тоо юм. Бид хортой код илэрсэн IP хаягийг илрүүлж чадаж байгаа ч тухайн IP хаягийн ард хэчнээн хэрэглэгч байгааг тооцоолж чадахгүй байдалтай байна.  Хэрэв бид IP хаяг бүрийн ард буй хэрэглэгчийн тоог бүртгэж чадвал кибер халдлагын үед шуурхай хариу арга хэмжээ авах боломжтой болно гэдгийг Кибер аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр 2024 оны үйл ажиллагааны тайланг зөвлөлийн гишүүдэд танилцуулж байх үеэрээ онцолсон юм.  2024 онд мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх тусгай зөвшөөрлийг 29 байгууллагад олгосон бол онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй 37 байгууллага эрсдэлийн үнэлгээ хийлгэжээ.  Мөн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурал, форумыг тус онд зохион байгуулав. Үүний зэрэгцээ, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй байх, кибер аюулгүй байдлыг хангах тусгайлсан төсвийг улсын төсвийн ангилалд оруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.  Монгол Улс 2024 онд Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх судалгааг эхлүүлсэн. Тус судалгааны үр дүнг 2025 оны 2 дугаар сарын 19-нд олон нийтэд танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.  Ийнхүү Кибер аюулгүй байдлын Үндэсний зөвлөл 2024 оны тайланг хэлэлцэн дүгнэж, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав.  Тус зөвлөлийн дэд дарга ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хэлэхдээ кибер халдлагаас 100 хувь урьдчилан сэргийлэх боломжгүй, харин хэрхэн хохирол багатай тухайн халдлагыг даван туулах вэ гэдэг олон улсын чиг хандлага явж байна. 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг улсын төсөв болон санхүүжилтийн арга хэрэгслийг тооцоолж байж тодорхойлох нь зөв шийдэл болно. Их дээд сургуулийн төгсөх курсын оюутнуудыг дадлагажуулах, энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудыг урамшуулах зэргээр хүний нөөцөө бэхжүүлэх хэрэгтэй гэдгийг онцлов.   Кибер аюулгүй байдлын Үндэсний зөвлөлөөс цаашид  Монгол Улсын кибер халдлагатай тэмцэхэд дараах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэдгийг онцлов. Үүнд