Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

АНУ-д болох “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2022”-д оролцох хүсэлтэй компаниудыг бүртгэж байна

2021.12.24

Монгол Улсыг гадаадад сурталчлах, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2022” цогц арга хэмжээ АНУ-д 2022 оны 2 дугаар сарын 28-аас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд болох гэж байна. Тус арга хэмжээг ХХААХҮЯ, ГХЯ, БОАЖЯ, Соёлын яам, УУХҮЯ, ЭХЯ, ҮХГ, ЖДҮГ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон холбогдох мэргэжлийн холбоод, төрийн байгууллагууд хамтран зохион байгуулах юм. Тус арга хэмжээний үеэр “Хөрөнгө оруулалтын форум”, хөрөнгө оруулагчдад “Төсөл танилцуулах VIP уулзалт” -ыг Үндэсний хөгжлийн газраас хариуцан зохион байгуулж, улс орны эдийн засагт хувь нэмэр оруулахуйц, стратегийн ач холбогдолтой төслүүд, дунд болон мега төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулан, сурталчлахаар төлөвлөж байна. Иймд Монгол Улсын нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай, АНУ-ын болон олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах боломжтой төслүүдийг тодорхойлж, үндсэн арга хэмжээний өмнө төслүүдийг бэлтгэн, АНУ-ын талд сурталчлан, хөрөнгө оруулагчдад танилцуулах гэж байгаа тул төслөө 2022 оны 1 дүгээр сарын 5-ны дотор tsetsegmaa.d@nda.gov.mn хаягаар ирүүлж, тус арга хэмжээнд оролцохыг урьж байна. Хамрах хүрээ: Үйлдвэр Хөдөө, аж ахуй Газар тариалан Эрчим хүч Барилга, Тээвэр Соёл, урлаг Аялал жуулчлал Харилцаа холбоо Мэдээллийн технологи Эрүүл мэнд Финтек Банк, санхүү Уул уурхай Төслийн загварыг бөглөж ирүүлнэ үү. Арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг https://bit.ly/3skDXJe авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 88008161 утсаар лавлана уу.

“e-Mongolia” өнөөдөр иргэд, олон нийтэд мэдээлэл, заавар, зөвлөгөө өгөх зорилгоор Төв шуудангийн 1 давхарын танхимд “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг 10.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд иргэд улсын бүртгэл, хөдөлмөр, нийгмийн халамж, хуулийн этгээдтэй холбоотой бүх үйлчилгээг авах боломжтой юм. Тодруулбал,

  • 16 нас хүрсэн иргэний үнэмлэх анх удаа авах гэж буй залуучууд
  • 25 болон 45 насанд хүрсэн иргэний үнэмлэхээ сунгуулах гэж буй иргэд
  • Өөрийн болон хүүхдийн гадаад паспорт захиалах
  • Хуулийн этгээдийн нэр авах
  • Хуулийн этгээдийн түр данс нээх
  • Тоон гарын үсэг авах
  • Нийгмийн халамжийн 31 үйлчилгээнүүдийг зөвхөн өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөгт дээр ирснээр та авах боломжтой юм.

Үүний зэрэгцээ, хөгжөөнт уралдаан, тэмцээнд оролцож, ялагч болох боломжтой.

Other news

“Сансрын Үндэсний Зөвлөл”-ийн ээлжит хуралдаан зохион байгуулагдаж байна.

ҮЙЛ ЯВДАЛ “Сансрын Үндэсний Зөвлөл”-ийн ээлжит хуралдаан зохион байгуулагдаж байна. 2022.10.14 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан “Сансрын үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан төрийн ордонд болж байна. Тус хуралдааны гол зорилго нь Монгол Улсад сансар судлал, сансрын технологийн салбарыг хөгжүүлэх, төрийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, холбогдох салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм. Дэлхийн олон орон сансрын холбооны болон тандан судалгааны өөрийн хиймэл дагуулыг олон талт хэрэглээндээ тулгуурлан үр өгөөжтэй ашигладаг. Энэ нь тухайн улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болдог билээ.Монгол Улсын сансар судлал, сансрын техник технологийг хөгжүүлэх, сансрын хог хаягдлын асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчны судалгаа хийх, бичил хиймэл дагуулыг зохион бүтээж, сансрын тойрог замд хөөргөн сургалт, судалгаанд ашиглах ажил амжилттай өрнөж байна.Мөн уг хуралдаанаар Монгол улсын 2 дахь сансрын нислэгийн төлөвлөгөө, Марс Ви төслийн явц гэх мэт сансар судлал, сансрын технологийн салбарт хэрэгжиж буй төслүүдийн тухай мэдээлэл, санал солилцож, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна.Хуралдаанд ЦХХХ-ны сайд, сансрын үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал, Сансрын үндэсний зөвлөлийн дэд дарга, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Академич Л.Лхагва тэргүүтэй эрхмүүд оролцож байна.  Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Алслагдсан бүс нутагт fm радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлнэ

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: Алслагдсан бүс нутагт fm радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлнэ 2022.09.21 Цахим хөгжил харилцаа холбооны яам нь мэдээлэл, харилцаа холбооны шинэ дэвшилтэт технологийг дэмжих, оновчтой шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллага (APT)-тай хамтран “Алслагдсан бүс нутагт FM радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” сургалт зохион байгуулж байна. Сургалтад Япон улсын KDDI сан, Далайн кабель, харилцаа холбоо корпорац /OCC/, WASEDA их сургууль, JTEC зэрэг байгууллагын төлөөллүүд, Онцгой байдлын ерөнхий газрын болон харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчдийн инженер, техникийн ажилчид хамрагдаж байна. Энэхүү сургалтыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нээж үг хэлэхдээ АНДЦХБ, KDDI сантай хамтран хэрэгжүүлж буй “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах” төслийн ач холбогдол, үр дүнг онцлон тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл, харилцаа холбооны салбарыг бодлогын түвшинд дэмжин “Цахим Үндэстэн” болгох богино хугацааны зорилт дэвшүүлэн иргэн болон бизнесийн салбарыг бүхий л талаар дэмжсэн, хүнд сурталгүй, нээлттэй, хариуцлагатай, хяналттай төрийг төлөвшүүлэх, хүчирхэг эдийн засаг, бүтээлч хувийн хэвшил, оюунлаг иргэдийг бүтээхээр ажиллаж байна.-Өргөн уудам нутагтай, нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг манай орны өвөрмөц нөхцөлд хөдөөгийн малчид, ард иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх гол хэрэгсэл бол харилцаа холбоо, мэдээллийн технологи юм.-Тиймээс ч бид Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллагын дэмжлэгээр “Монгол улсын хөдөө орон нутагт шинэ технологийн шилэн кабелийг элсэрхэг хөрс, хүйтэн бүсэд суурилуулан турших, хэрэглэгчдэд интернэт сүлжээ хүргэх” төслийг Япон улсын KDDI сантай хамтран, амжилттай хэрэгжүүлж дууссан бөгөөд энэхүү төслөөр нийт 69км, газар дээр ил татдаг шилэн кабелийг анх удаа суурилуулан туршиж, нийт алслагдсан, харилцаа холбоо дутагдалтай байгаа 330 гаруй хэрэглэгчид интернэт болон телефон утасны үйлчилгээг хүргэсэн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлсэн.-Түүнчлэн одоо хэрэгжүүлж буй “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслөөр Хөвсгөл далайд анхны удаа далайн шилэн кабелийг суурилуулж мөн Хөвсгөл аймгийн Цагаан үүр, Налайх дүүргийн Тэрэлжид FM радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах станцыг суурилуулан, тухайн орон нутгийн нийт 600 өрхөд радиогийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийг хүлээлгэн өгнө. Ингэснээр эдгээр иргэд гамшгийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүлээн авах боломжтой болох юм.-Ингээд бид бүхний зохион байгуулж буй энэхүү сургалтад салбарын инженерүүд та бүхэн олон улсад амжилттай хэрэгжүүлж буй шинэ, дэвшилтэд технологийн шийдлээр гамшгийн үеийн мэдээ, мэдээллийг радио FM-р дамжуулах арга механизм, дараа үеийн 5G, 6G технологийн талаар шинэ соргог мэдлэг, ойлголтыг олж авна гэж найдаж байна. Та бүхэн энэхүү сургалтад идэвхтэй оролцож, санал бодлоо хуваалцаарай” гэсэн юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Бүгд Найрамдах Киргиз Улстай инновацын эко системийг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаевыг өнөөдөр (2024.08.13) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайд А.Артыкбаевыг урилга хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, манай хоёр улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд харилцан айлчлалууд зохион байгуулж, хамтын ажиллагаа илүү өргөн хөгжиж байна гэж харж байна. Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнээс бүрдсэн парламенттай болж, 3 намын хамтарсан Засгийн газрыг байгуулан ажиллаж байна. Манай яамны хувьд инновац болон түүний эко системийг хөгжүүлэх чиг үүрэг нэмэгдэж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон өргөжсөн. Үүнтэй холбогдуулан бидний зүгээс та бүгдтэй Кибер аюулгүй байдлын чиглэлээр туршлага солилцох, инновацын эко системийг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын цахимжилтын сайн туршлага болох и-баримт, и-монгол платформуудын сайн туршлагыг та бүгдтэй хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаев: Цаг гарган хүлээн авч, уулзаж байгаад баярлаж буйгаа илэрхийлээд УИХ-ын сонгуульд амжилттай оролцож, сонгогдсонд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэв. Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдын яамны зүгээс соёл, эдийн засаг, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна. Байгуулагдаад 1 жилийн хугацаанд бид төрийн өндөр дээд хэмжээний 3 айлчлалыг харилцан зохион байгууллаа. Айлчлалуудын хүрээнд худалдаа, эдийн засгийн асуудлууд хэд хэдэн хэлэлцээрүүд хийсэн. Ирэх 10 дугаар сард Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Бишкек хотноо зохион байгуулагдана. Таныг тус комиссын хуралдаанд оролцож, БНКИУ-ын Цахим хөгжлийн сайдтай өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд яриа, хэлэлцээ хийх боломжийн талаар анхаарч ажиллахыг хүсье хэмээсэн юм. ЦХИХХЯ Бүгд Найрамдах Киргиз Улстай кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг хангах талаар туршлага судлах, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах чиглэлээр хамтран ажиллана.