Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХЯ-ны удирдлагууд 21 аймгийн Засаг дарга нартай уулзлаа

2022.02.18

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр 21 аймгийн Засаг дарга нартай уулзлаа. Тус уулзалтад Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, “И-Монгол” УТҮГ-ын захирал Л.Энхбат болон тус яамны газрын дарга оролцов. Танилцуулгын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан цахим хөгжлийн багц таван хуулийн талаарх мэдээллийг аймгийн удирдлагуудад өгсөн юм. Түүнчлэн аймаг, нийслэлийн засаг даргын тамгын газарт Мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer) –ийн орон тоог төсөвт багтаан бий болгох. Уг албан тушаалтан ЦХХХЯ-тай хамтарч ажиллах ажээ. Үүрэн холбооны дахин дамжуулах сүлжээ станц байгуулах Хөдөөгийн алслагдсан багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох, хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбох Гэр хорооллын бүсэд өндөр хурдны интернэтийн үйлчилгээ хүргэх Шуудангийн хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг энэ 2022 онд багтаан хийхээр төлөвлөжээ.

Мөн “И-Монгол” УТҮГ-ын зүгээс өнгөрсөн онд 8 аймгийн нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулсан бол энэ 2022 онд үлдсэн аймгуудыг цахимжуулах, орон нутагт төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, операторын горимоор төрийн үйлчилгээг үзүүлэх, орон нутгийн иргэд рүү чиглэсэн сургалт зохион байгуулах зэрэг үйл ажилагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Other news

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо 2022.10.25 Уулзалтын эхэнд Хан-Уул дүүргийн 21- р хорооны нутагт барих “Залуус-1” орон сууцын хороололд “Мэдээллийн технологийн бүс” байгуулах талаар ярилцаж, тус төвийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирлоо. Мөн хаягжилтын асуудлыг шийдэх зорилгоор хоёр яамны хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийнхнийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулах юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Erp систем нэвтрүүлэх сургалт боллоо

ҮЙЛ ЯВДАЛ Erp систем нэвтрүүлэх сургалт боллоо 2022.05.10 Цахим хөгжил, харилцаа холбооны яам Шүүхийн Сахилгын хороотой хамтран “Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем” /ERP/ нэвтрүүлэн ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Системийн ашиглалтын сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр “И-Монгол” академийн Иргэд, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Б.Энх-Амар хийж, сургалтад Сахилгын хорооны ажлын албаны ажилтнууд хамрагдлаа. ERP систем нь төрийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн урсгалын зохион байгуулалтыг сайжруулах, нэгдсэн удирдлагатай болгох, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод байдлаар хүргэх боломжийг бүрдүүлэхэд зорилготой төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, инновацыг нэвтрүүлсэн, технологийн шинэ шийдэл бүхий уян хатан, цогц систем бөгөөд Хүний нөөцийн удирдлагын, өргөдөл гомдол, албаны цахим шуудан, мессенжер, ажил төлөвлөлтийн болон баримт бичиг, тайлан судалгаа, хяналт удирдлага, тогтоол шийдвэрийн зэрэг модулиудаас бүрдэнэ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Ц.Баатархүү: Цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манлайлна

Арилжааны банкууд картын системийг анх нэвтрүүлэхэд иргэд карттай хэрнээ ATM-д дугаарлаж, бэлэн мөнгө авдаг байсан үе саяхан. Тэгвэл өнөөдөр технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад цахим гарын үсгийн хэрэглээ олон улсад хүчээ авч байна. Ялангуяа, хойд Америк, Европ, Ази-Номхон далайн бүс түүчээлж буй. Харин Монголд насанд хүрсэн иргэдийн 50 гаруй хувь нь цахим гарын үсэгтэй хэрнээ хэрэглэдэггүй. Өөрөөр хэлбэл, 1.2 сая иргэн цахим гарын үсгээ ашиглах арга барилаа нэг л олохгүй байна. Мөн техник технологийн дэд бүтэц хангалтгүй, хуулийн хүрээнд гарсан олон журам хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа зэрэг асуудлууд хөндөгдөнө. Дээрх асуудлыг хэлэлцэхээр “Шийдэлтэй уулзалт-Цахим гарын үсэг” хэлэлцүүлгийг аравдугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Яамдын тоон гарын үсгийн хэрэглээ, дэд бүтцийг сайжруулахаар хууль эрх зүйн орчныг өөрчлөх, дүрэм журмын тоог цөөлж, оновчтой болгох, олон улсад мөрдөж буй стандартуудыг дотоодын дүрэм журамд тусгахыг зорьж байгаа. Мөн цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манлайлна” гэдгээ уулзалтын үеэр онцлов. Уг нь тоон гарын үсгийг төрийн худалдан авах болон албан хэрэг хөтлөлтийн систем, тусгай зөвшөөрлийн хүсэлт зэрэг цахимаар үзүүлж буй үйлчилгээнд нэгтгэжээ. Гэтэл цахим гарын үсгийг egazar.mn, tender.gov.mn, ndaatgal.mn, immigration.gov.mn, docx.gov.mn сайтад л ашиглаж байна. Хувийн хэвшлүүд тендерт орохдоо л тоон гарын үсгийг ашигладаг гэв. Иймд тоон гарын үсгийг хэрэглээг хэвшүүлэх үүднээс төр өөрөө манлайлж, “Цаасгүй засаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд яамд хоорондоо цахимаар бичиг баримт солилцож эхлэв. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах мэргэжилтэн Э.Балдансамбуу “Цахим гарын үсгийг гар утсаараа ашиглах, иргэдийн хэрэглээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр иргэд зээл, банкны үйлчилгээг утсаараа авдаг шиг цахим гарын үсгээ ашиглаад сошиал орчинд бизнес хийх, гэрээ байгуулах боломжтой. Мөн бусад системтэй холбож, цахим гарын үсгийг эргэлтэд оруулах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх асуудал ч хөндөгдөнө” гэж ярьлаа. Монгол Улс Цахим газрын үсгийн тухай хуулийг 2011 онд баталж, 2015 оноос аж ахуйн нэгжүүдэд олгож эхэлсэн. Хэрэглээг нэмэгдүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр УИХ-аас тус хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны намрын чуулганаар баталж, эрх зүйн орчныг шинэчилжээ. Гэвч тус хуулийг дагаж гарсан олон дүрэм, журам хоорондоо уялдахгүй, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа талаар МонПасс СА ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Ану хэллээ. Тэрбээр “Засгийн газар болон бусад зохицуулагч байгууллагууд өөр өөр дүрэм журамтай байдаг. Эдгээрийн уялдаа холбоог хангахгүй бол хэрэглэгчид төөрөлдөж байна. Улмаар уламжлалт гарын үсгээ хэрэглэхэд хүргэж байна” гэдгийг “Шийдэлтэй уулзалт”-ын үеэр ярьлаа. Банк, санхүүгийн байгуулагуудад цахим гарын үсгийг хэрэглэх нөхцөл бүрдсэн. Гэтэл Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо цаасан баримт бичгийг шаарддаг хэвээрээ. Энэ мэт үйл ажиллагааг цахимжуулж, цахим гарын үсгийн хэрэглээг бодит зүйлд нэвтрүүлэхийг хэлэлцүүлэгт оролцогчид хэллээ. Мөн цахим гарын үсгээр үйлдсэн гэрээ шүүхийн өмнө хүчин төгөлдөр үү гэдэг асуудал бий. Өнөөгийн мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны хүрээнд Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журамд дээрх асуудлыг тусгах шаардлагатай байгаа юм. Ингэснээр цахим гарын үсэг шүүхийн байгууллагын өмнө баталгаатай байх нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн цахим хувилбарыг хэрхэн архивлах асуудал ч судлагдаж байна.