Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Ханнес Асток: Төрийн үйлчилгээг гар утаснаас авах боломжтой болсноор Монгол Улс олон улсад сайн жишиг болж байна

2022.04.06

Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток 2022 оны 04 дүгээр сарын 05-10-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын их хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалантай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, ЦХХХ-ны сайдын үүрэг хариуцагч, ноён Л.Энх-Амгалан хэлэхдээ “Эстони улс нь цахим засаглалын хөгжлөөрөө тэргүүлэгч улс бөгөөд энэхүү сайн туршлагаа Монгол Улстай хуваалцаж байгаад талархаж байна. Эстони улсын сайн туршлагыг улс орондоо нэвтрүүлэх нь хөгжлийн чухал боломж гэдгийг Монгол Улсын өндөр, дээд шатны түвшинд ойлгосны үндсэн дээр Эстони улсын олон чухал ололтыг Монгол Улсад нэвтрүүлэх, та бүхний сэтгэл харамгүй тусламж, зөвлөгөө, хамтын ажиллагааны үр дүнд бид төрийн мэдээлэл солилцооны системийг амжилттай хөгжүүлж чадсан. Энэ амжилт дээрээ тулгуурлан төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ “e-Mongolia” системийг хөгжүүлэн ашиглаад багагүй хугацаа өнгөрч байна. “e-Mongolia” систем өнөөдрийн байдлаар төрийн захиргааны төв байгууллагын 640 гаруй үйлчилгээг нэгтгээд байна. 2022 онд орон нутгийн үйлчилгээг “e-Mongolia” системд нэгтгэхээр ажиллаж байгаа талаар онцлов. Одоогоор “e-Mongolia” системийн 13 аймгийн нутгийн захиргааны 863 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна.

Харин Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нь Монгол Улсад гурван жилийн өмнө ирж, “e-Mongolia” системийн суурийг тавихад гар бие оролцож байсан талаар дурдсан бөгөөд өнөөдөр “e-Mongolia” системээс төрийн үйлчилгээг 640 гаруй суурин компьютер болон гар утаснаас авах боломжтой болсонд баяртай байна. Монгол Улс төрийн үйлчилгээгээ эрчимтэй цахимжуулж байна. Харин одоо цахимжуулсан үйлчилгээг иргэд авахад хялбар болгох, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг зөвлөлөө.

Түүнчлэн тэрбээр “Эстони улс нь төрийн бүхий л үйлчилгээг суурин компьютероос авах боломжийг олгосон сайн туршлагатай. Гэхдээ Монгол Улс нь суурин компьютероос гадна төрийн үйлчилгээг гар утаснаасаа авах боломжтой болгосон явдал нь олон улсад сайн жишиг болж байгаа”-г онцолсон юм.

Миний бие “e-Mongolia” системийг хөгжүүлэх ажлын эхлэлийг 2019 оны арванхоёрдугаар сард Б.Болор-Эрдэнэ даргын хамт тавьж байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжуулж, олон нийтэд анх удаа танилцуулсан.

Харин Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нь Монгол Улсад гурван жилийн өмнө ирж, “e-Mongolia” системийн суурийг тавихад гар бие оролцож байсан талаар дурдсан бөгөөд өнөөдөр “e-Mongolia” системээс төрийн үйлчилгээг 640 гаруй суурин компьютер болон гар утаснаас авах боломжтой болсонд баяртай байна. Монгол Улс төрийн үйлчилгээгээ эрчимтэй цахимжуулж байна. Харин одоо цахимжуулсан үйлчилгээг иргэд авахад хялбар болгох, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг зөвлөлөө.

Түүнчлэн тэрбээр “Эстони улс нь төрийн бүхий л үйлчилгээг суурин компьютероос авах боломжийг олгосон сайн туршлагатай. Гэхдээ Монгол Улс нь суурин компьютероос гадна төрийн үйлчилгээг гар утаснаасаа авах боломжтой болгосон явдал нь олон улсад сайн жишиг болж байгаа”-г онцолсон юм.

Миний бие “e-Mongolia” системийг хөгжүүлэх ажлын эхлэлийг 2019 оны арванхоёрдугаар сард Б.Болор-Эрдэнэ даргын хамт тавьж байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжуулж, олон нийтэд анх удаа танилцуулсан.

Түүнчлэн Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нь айчлалынхаа хүрээнд “Монголын эдийн засгийн чуулган – 2022” -т оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын эдийн засагт үзүүлж буй эерэг үр нөлөөний талаар төр болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй санал солилцох аж.

Цаашид хоёр тал харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, салбарын хүний нөөц, төрийн алба хаагчдын цахим ур чадварыг сайжруулах, ре-инженеринг хийх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, кибер аюулгүй байдал зэрэг дижитал шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Other news

“Монгол, Австрийн бизнес форум-2023” Австри улсын Вена хотод “Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулагдаж байна

Бизнес форумд банк, санхүүгийн байгууллага, эм, хүнс, технологийн компаниуд, уул уурхай, ноос, ноолуур, хүнсний үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй компанийн төлөөлөгчид оролцож, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож, эрдэс баялаг, цахим боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж болон аюулгүй байдлыг сайжруулах, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хотыг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлэв. Уулзалтын үр дүнд Frequentes AG, eee Austria international projects GmbH, MUT Austria, ComFin Software GmbH компаниуд хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тогтлоо. Хувийн хэвшлээ дэмжсэн, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих нь МУ-ын Засгийн газрын бодлого байх бөгөөд тус төслүүдийг Монгол, Австри 2 орны Засгийн газар хоорондын комиссын даргын хувиар хуралдааны протоколд тусгахаар ажиллаж байна.

ЦХХХЯ, Олон Улсын  Олборлох Салбарын Ил Тод
Байдлын Санаачилга (ОСИТБС)-тай хамтарч ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ, Олон Улсын Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга (ОСИТБС)-тай хамтарч ажиллана 2022.11.25 ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, Олон улсын Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга (ОСИТБС)-ын Нарийн бичгийн дарга нарын газрын менежер Люсиа Чиримело, “Нээлттэй Өмчлөл” байгууллагын менежер Эмили Мануэл нарыг хүлээн авч уулзлаа. Дэлхийн 60 гаруй улсад хэрэгжиж буй ОСИТБС нь уул уурхай, газрын тосны салбарт ил тод байдлыг нэмэгдүүлж сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улс 2006 онд анх нэгдэн орсон. Уг санаачилгаас Нээлттэй Өмчлөл байгууллагатай хамтран Монгол зэрэг 11 улсад хэрэгжүүлж буй “Олборлох салбарыг нээх нь” хөтөлбөрийн хүрээнд олборлох компаниудын эцсийн өмчлөгчдийн мэдээллийг ил тод байлгах замаар авлигын эрсдэлийг бууруулахыг зорьж байна. Уулзалтын үеэр талууд олборлох салбарын ил тод байдлыг нэмэгдүүлж тус салбарын мэдээллүүдийг төрийн нээлттэй өгөгдлийн системд байршуулж, цаашид систем хоорондын уялдааг хэрхэн хангах талаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний талаар хөгжлийн түншүүдтэй зөвлөлдлөө

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас 2022-2023 онд хийсэн “Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-ний тайланг хөгжлийн түншүүдэд танилцуулах, зөвлөлдөх уулзлалтыг Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгууллаа. Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайланг 7 үндсэн бодлогын хүрээнд 91 арга хэмжээг төлөвлөн тэдгээрийн тэргүүлэх ач холбогдлыг өндөр, дунд гэсэн үнэлгээгээр гаргажээ. Үндсэн 7 бодлогод: -Цахим арилжааны стратеги боловсруулах; -Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, үйлчилгээ; -Худалдааны логистик ба худалдааг хөнгөвчлөх; -Хууль тогтоомжийн үйлчлэх хүрээ; -Төлбөрийн шийдэл; -Цахим ур чадварыг хөгжүүлэх; -Санхүүжилтийн хүртээмж гэсэн чиглэлүүд багтжээ. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал 2017 оноос хойш 32 улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг хийсэн бөгөөд Монгол Улс тус үнэлгээг хийлгэсэн 33 дахь орон болж байна. Дугуй ширээний уулзалтад Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон НҮБ-ын төрөлжсөн байгууллага, бусад олон улсын байгууллага болон гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл оролцлоо.