Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Анхны монгол компьютер “Оч” 38 нас хүрлээ

2022.05.17

Монгол Улсад анх угсарч ашиглалтад оруулсан микрокомпьютер “Оч” өнөөдөр /2022.05.17/ 38 нас хүрлээ. Тус компьютерийг анх 1984 оны 5 сарын 17-ны өдөр Статистикийн төв газрын Шинжлэх ухаан, техникийн нэгдсэн зөвлөлийн гишүүд шалгаж үзсэнийхээ дараа хэлэлцээд, нэгдсэн зөвлөлийн дарга, доктор Д. Лувсандорж агсны гарын үсэгтэй “Тус газрын Тооцоолон Бодох Төвийн инженер О.Батсүх, Г.Оюунбаяр, Д.Толя нарын БХЯ-ны …-р ангийн инженер Д. Дашцэрэн, Залуу техникчдийн ордны багш Мягмарсүрэн, Л.Гантулга, УАМД институтын инженер А. Гантөмөр нартай хамтран хийсэн микро-тооцоолох электрон машин “Оч” нэртэй оновчтой саналын материалыг судалж үзээд Шинжлэх ухаан, техникийн Улсын хорооны зөвлөлөөр хэлэлцүүлж, оновчтой санал болгож батлуулж зохиогчдод нь гэрчилгээ олгох саналтай байна. Холбогдох материалыг судалж, зохих шийдвэр гаргаж өгнө үү” ….. гэсэн 4/5 тоот “өргөдөл хүргүүлэх тухай” албан бичиг ШУТУХ-нд хүргэгдсэнээс хойш 38 жил өнгөрчээ, энэ хугацаанд “Оч”-оос Дөл, Гал үүсч байгаа төлөв байгаа ч дүрэлзэх нь бага байна. “Оч”-г бүтээсний 38 жилийн ойн баярын мэндийг бурхны оронд одсон анд нарынхаа гэр бүлийнхэн, хамаатан саданд болон өнөөг хүртэл ажилласаар буй нөхдөдөө хүргэхийн ялдамд дөлийг бүр гал болгохыг ерөөе!

Other news

Орхон аймагт Төрийн үйлчилгээний “Хурдан цэг” нээгдлээ

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй хаанаас ч ойр хүргэх “ХУРДАН” цэг өнөөдөр (2023.06.15) Орхон аймагт нээлтээ хийж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхбат, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат, Төрийн цахим үйлчилгээний Орхон аймаг дахь хэлтсийн дарга М.Баярбаясгалан болон аймгийн холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг Орхон аймагт нээгдсэнээр тус аймгийн 100 гаруй мянган иргэн, төрийн 35 байгууллагын 440 орчим үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг операторын горимоор нэг дороос авах боломжтой юм. Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 49, орон нутагт 15, гадаадын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газруудад 6 цэгийг байгуулан ажиллаж байна. Цаашид 56 байгууллагын 785 төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээ, танд ойрхон.. ХУРДАН.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагчдад хүргэлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ, арга хэмжээг Говьсүмбэр аймагт хэрэгжүүлж байна. Өнөөдрийн (2023.10.16) үйл ажиллагааг тус аймгийн Засаг дарга Г.Батсуурь нээж, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон Кибер аюулгүй байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг танилцууллаа. Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Борхүү “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн талаар төрийн албан хаагчдад танилцуулга, мэдээлэл өгөв. Үргэлжлүүлэн Говьсүмбэр аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энх-Орчлон дээрх аймгийн цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ болон “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг танилцууллаа. Энэ үеэр төрийн албан хаагчдын зүгээс цахим архивыг хэрхэн бий болгох, хүн амын тооллогод цахим шилжилт хэрхэн үр өгөөжөө өгөх, аймгийн төрийн байгууллагуудын үйлчилгээг “ХУРДАН” цэг, E-Mongolia аппликейшнд нэмэх, Цахим аймаг бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Говьсүмбэр аймгийн удирдлагууд хэрхэн ажиллаж байгаа, иргэдийн цахим ур чадварыг хэрхэн дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлийг бууруулахад камерын системыг хэрхэн сайжруулж ашиглах, интернетийн хурдыг аймгийн хэмжээнд хэрхэн нэмэгдүүлэх зэрэг асуултуудыг асууж холбогдох хариултуудыг авлаа. Төрийн үйлчилгээг хаанаас ч ойр хүргэх уриа бүхий “ХУРДАН” цэг нь тус аймагт энэ оны 5 дугаар сард нээгдэж, хоёр байрлалд ажиллаж байна. Нээгдсэн цагаас өнөөг хүртэл нийт 3701 үйлчилгээг иргэдэд хүргэжээ. 12450 хүнийг тоон гарын үсэгтэй болгохоор зорьж буйгаас одоогоор 5703 хүн тоон гарын үсэгтэй болсон буюу 49 хувьтай байна. Аймгийн төв болох Чойр сум нь 1168 өрхтэйгөөс 1082 өрх нь үүрэн холбоо гурвалсан үйлчилгээнд холбогдсон, хөдөөгийн багийн 767 өрхөөс 80 өрх нь дахин дамжуулах станцаар интернет сүлжээнд холбогдсон гэсэн судалгаа байна.

Үндэсний цахим шилжилтийн стратеги төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээний тайлангийн уулзалт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНСУ-ын КТ корпорацийн зөвлөх багийн төлөөллийг өнөөдөр (2023.07.07) хүлээн авч уулзлаа. Тус зөвлөх баг нь Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, мэдээллийн технологийн бодлого боловсруулах бүтцийн талаар судалгаа хийсэн бөгөөд судалгааны үр дүнгээ ЦХХХЯ-ны хамт олонд танилцууллаа. Судалгааны хүрээнд цахим шилжилтийн ирээдүйн зураглал, үндэсний цахим шилжилтийн тэргүүлэх чиглэл, эко системийн хөгжлийн талаар танилцуулж, талууд мэдээллийн технологийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох боломжтой бөгөөд бусад уламжлалт салбаруудын ирээдүйн гол хөдөлгөгч хүч болохыг онцлов. Энэхүү судалгаа нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНСУ-ын КТ корпораци хооронд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан цахим шилжилт, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хийгдэж байгаа юм.