Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Үндэсний цахим шууданг ирэх наймдугаар сард нэвтрүүлнэ​

2022.07.22

Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хурлаас иргэдэд тоон гарын үсэг, цахим шуудангийн хаягийг 2022 онд багтаан олгох арга хэмжээ авч бүх нийтээр хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх талаар арга хэмжээ авахыг даалгасны дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Үндэсний цахим шуудангийн системийн хөгжүүлэлтийг хийж, ирэх наймдугаар сард нэвтрүүлэхээр ажиллаж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн иргэний бүртгэлийн дугаараар үндэсний цахим шууданг үүсгэж, мэдээлэл хариуцагчаас мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан тухай бүрд мэдээллийн эзэнд мэдэгдлийг тус цахим шуудангаар хүргүүлэх мөн иргэдээс төрийн байгууллагад санал хүсэлт, өргөдөл, гомдлоо илгээх албан ёсны хэрэгсэл болох болно. Иргэд төрийн байгууллагад өргөдөл гомдлыг биеэр очиж өгөх, 11-11 төв рүү утасддаг байсан бол одоо цахим шуудангаараа дамжуулан төрийн байгууллагатай харьцаж, санал хүсэлт гомдлынхоо хариуг цахимаар авах боломж бүрдэнэ. Иргэн Та “e-mongolia” системийн танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй эсвэл тоон гарын үсгээ авсан бол үндэсний цахим шуудангийн системийг ашиглах боломжтой болж байна.

Other news

“Дэлхийн сансрын 7 хоног – 2023” арга хэмжээ үргэлжилж байна

Тус арга хэмжээ 10.10-ны өдрийг дуустал өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд 7 хоногийн турш “Зайсан хилл”цогцолборт үргэлжилж байна. “ World Space Week нь дэлхийн 100 гаруй улсад нэгэн зэрэг зохион байгуулагддаг шинжлэх ухаан, технологийн олон улсын томоохон наадам юм. Тус арга хэмжээний үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал “Үндэсний хиймэл дагуулын ач холбогдол”-ын тухай олон нийтэд танилцууллаа. Харилцаа холбоо, интернэтийн хүртээмж, судалгаа шинжилгээ, онцгой байдал, хүүхэд хамгаалал, байгаль орчны шинжилгээ зэрэгт үндэсний хиймэл дагуул чухал үүрэгтэй бөгөөд тусгаар тогтносон улсын томоохон баталгаа болох үзүүлэлт юм.

Mobile World Congress-т оролцож буй хувийн хэвшлийнхэн гаднын компаниудтай хамтрах тохиролцоонд хүрлээ

“Дэлхийн үүрэн холбооны конгресс”-т төр, хувийн хэвшлийнхэн амжилттай оролцож байна. И-Монгол академийнхан өнөөдрийн байдлаар 200 орчим гадны оролцогчдод мэдээлэл өгсөн байна. Мөн хувийн хэвшлээс CallPro болон LIME компани Вьетнам улсын хоёр дахь том оператор болох MobiFone компанитай B2B болон B2C шийдлүүдээрээ хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн LIME DENT Wireless компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлэн, 2024 оны эхний улиралд багтаан хэрэглэгчиддээ дэлхийн 189 улсад мобайл дата ашиглах боломжийг бүрдүүлэхээр тохиролцлоо. Төр, хувийн хэвшил хамтран оролцож буй Mobile world congress үргэлжилж байна.

Монголын технологийн салбарын хөгжил гарааны шатнаас хөгжлийн шатанд шилжиж байна

Хэдэн зуун компаниуд нэгдэж хамтын ажиллагаа, эко системээ хөгжүүлж олон улсын зах зээлд чиглэсэн том тоглогч нар болон хөгжиж байна. Үүний хажуугаар санхүүжилтын сангууд ч бас бий болж байна. Дэлхий ертөнц хөгжлийн шинэ шатанд гарсаныг мэдэрч үлгэрлэж түүчээлж ажиллах нь манай салбарын үүрэг. Харилцаа, холбоо мэдээлэл технологийн салбарын оролцогчдын нийтлэг эрх ашиг нэгдэж өөр хоорондоо өрсөлдөхөөс илүү шинэ зам татуулахад нэг завин дээр гарах нь өндөр ач холбогдолтой. 20 гаруй компани улс орноо таниулж төлөөлж оролцсон цаг дор салбарын гол тоглогчдоо нэгтгэж ярилцан зорилго дор нэгдэн зогсолтгүй урагшилж буй өндөр хурдны салбарт өөдрөг маргаашийн төлөө “ХурДан” ажиллахаа илэрхийлэв. MWC нэгэн дээвэр дор салбарын хүний нөөцийг бэхжүүлэх нь хамгийн халуун сэдэв байв. Huawei, ZTE компани ирэх жилүүдэд хүний нөөцийг бэлтгэхэд гол анхаарлаа хандуулж Huawei ирэх жилүүдэд 1000 мэргэжилтэн бэлтгэхийг дэмжиж ажиллахаар тохиролцлоо. ӨндөрХурдаар ӨөдрөгМаргаашд…