Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Үндэсний цахим шуудан таны цаг, завыг хэмнэнэ

2022.08.18

1. Үндэсний цахим шуудан гэж юу вэ?
Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд, иргэний улсын бүртгэлийн дугаараар үүсгэгдсэн төрийн байгууллагад өргөдөл, гомдол, санал хүсэлтээ илгээх, мөн хариу мэдэгдэл хүлээн авах боломжтой цахим шуудангийн систем юм.

2. Яагаад үндэсний цахим шуудан ашиглах хэрэгтэй вэ?Үндэсний цахим шуудан ашигласнаар иргэн та төрийн байгууллага руу биеэр очих эсвэл утсаар холбогдох шаардлагагүй бөгөөд төрийн байгууллагатай цаг хугацаа орон зайнаас үл хамааран шууд харилцах боломжтой.

3. Үндэсний цахим шуудангаар ирсэн мэдээлэл албан ёсных гэж тооцох уу?
Иргэн таныг танилт, нэвтрэлтийн систем ашиглан таньж, тодорхойлсон тул энэхүү цахим шуудангийн системээс ирсэн хүсэлтийг албан ёсны гэж үзэх юм.

4. Иргэн танд Үндэсний цахим шуудангаар дамжуулан төрөөс ямар мэдээлэл ирэх вэ?
Төрийн байгууллага мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан тухай бүрд үндэсний цахим шуудангаар дамжуулан мэдээллийн эзэнд мэдэгдэл хүргүүлнэ. Мөн төрийн үйлчилгээ авах шаардлага үүссэн тохиолдолд танд мэдээлэл ирэх юм.

5. Хувийн цахим хаягаа ашиглаж болох уу?
Хувийн цахим хаягийг дурын нэршил, тоо, үсэг ашиглан үүсгэх боломжтой байдаг тул Таныг мөн гэдгийг тодорхойлоход хүндрэлтэй тул үндэсний цахим шуудан ашиглан төрийн байгууллагатай харилцахыг зөвлөж байна.

6. Үндэсний цахим шууданг хувийн хэрэгцээндээ ашиглаж болох уу? 

Та үндэсний цахим шууданг ашиглан зөвхөн төрийн байгууллагуудад өргөдөл, санал, хүсэлт илгээх боломжтой бөгөөд төрийн байгууллагаас тухайн иргэнд хандсан мэдээлэл, мэдэгдэл хүргүүлэх юм.

Other news

ЦХХХ-ны сайд Н.Учрал Эстони Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Рийгигокү (Парламент)-ын дарга Лаури Хуссарт бараалхав

Уулзалтын үеэр хоёр улсын Парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, шинээр бүрдсэн Рийгигокуд Эстони-Монголын бүлэг байгуулж үйл ажиллагаа идэвхжүүлэх, цахим хөгжлийг урагшлуулах, технологийн дэвшилтэй нийцүүлсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах сайн туршлагаа хуваалцах талаар ярилцлаа. Эстони Улсын Рийгикогу-гийн 2024 оны ээлжит сонгуульд санал өгөгсдийн 50 орчим хувь цахимаар санал өгсөн байдаг ба иргэнийг таних систем, кибер аюулгүй байдлын орчин, төр хувийн хэвшлийн түншлэл, хиймэл оюун ухааны талаар төрөөс баримтлах бодлого боловсруулахад Эстонийн талаас дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Баянхонгор аймгийн ЕБС-ийн багш, сурагчдад цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт зохион байгуулав

Цахимд хэвшье арга хэмжээний хүрээнд Баянхонгор аймгийн ЕБС-ийн багш, сурагчдад Харилцаа холбооны зохицуулах хороо, оролцогч байгууллагуудын төлөөлөл цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, технологийн боломж, “Хүүхэд хамгааллын тухай хууль” /шинэчилсэн найруулга/-д орсон цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалт, мэргэжил сонголт, суралцах чадварын талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөв.

2024 оны ажлаа дүгнэж, цаашид хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэлэлцэв

Долоо хоног бүрийн Мягмар гарагт ЦХИХХ-ны сайдын шуурхай хурал болдог. Өнөөдрийн хурлаар 2024 оны төлөвлөгөөний биелэлтээ дүгнэж, 2025 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэлэлцлээ. Хурлын эхэнд Засгийн газрын 100 хоногийн хүрээнд төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэл сайн хэрэгжиж байгааг онцлов. Тодруулбал, Мөн нэмэлтээр Монгол Улсын нийт газар нутгийн харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хянах самбар (Dashboard) хийх ажлыг үүрэг болгосон. Энэ хүрээнд одоогийн байдлаар холболт хийгдсэн шилэн кабель, түүний нийт урт, үүрэн холбооны сүлжээний бааз станцуудын байршлын зураглал, хүчин чадлыг засаг захиргааны нэгж (аймаг, сум) бүрээр шууд хянах тогтолцоог бүрдүүллээ. Түүнчлэн салбарын хуулиудын давхардлыг арилгах судалгааг хийж дуусгав. Судалгаанаас гарсан үр дүнд тулгуурлан салбарын хуулиудыг цэгцлэх, нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шинэчлэн найруулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов. Төрийн цахим үйлчилгээний тоонд бус чанарт анхаарч ажиллах концепцийг 2025 оны 1-р сард танилцуулж, төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг зохион байгуулах чиглэл өглөө. 2025 онд гадаад хамтын ажиллагаанд онцгойлон анхаарч, төрийн эзэмшиж буй эх кодыг экспортлоход нь чухал ач холбогдол өгч ажиллана. Энэ хүрээнд Киргиз, Узбекистан зэрэг улсуудтай хамтарч ажиллахаас гадна код экспортлох бусад боломжийг эрэлхийлж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.