Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

E-Mongolia системд төрийн 63 байгууллагын 685 үйлчилгээг нэвтрүүлжээ

2022.08.31

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Цахим үндэстэн” арга хэмжээний талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн e-Mongolia системд төрийн 63 байгууллагын 685, 21 аймгийн нутгийн захиргааны 1,284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, тус системээр 14,4 сая үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүд авч төлбөртэй үйлчилгээнээс 10,4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Цахим гарын үсгийн тухай хууль батлагдаж, 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж Улсын бүртгэлийн байгууллагаас 266 мянга 451 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхний чипэнд суулган олгосон бөгөөд энэ ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.  

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, олон нийтийн хяналтыг бий болгож, нээлттэй, ил тод шуурхай байлгах зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах цахим суваг болон үндэсний цахим шуудангийн системийг нэвтрүүлж иргэдэд шаардлагатай мэдээлэл, мэдэгдлийг хүргүүлэх, өргөдөл гомдол хүлээн авч, хариу хүргүүлэх боломжтой болоод байна.

Other news

Зөвшөөрлийг цахимжуулахад Эстон зөвлөнө

2019 онд Эстоний И-Засаглалын академитай Монгол Улсын Засгийн газар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цахим хөгжлийг дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлэх, И-Монгол платформыг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ авсаны үндсэн дээр 1000 гаруй төрийн үйлчилгээ хэрэглээнд нэвтэрч И-Монгол 3.0 хувилбарыг 2023 онд олон нийтэд танилцуулсан юм. Мөн УИХ-аас цахим хөгжлийг дэмжих 4 багц хуулиудыг батлаж 60 гаруй журмыг боловсруулан батлуулсан. Тус зөвлөх үйлчилгээний үр дүнд Монгол улс НҮБ-ын цахим хөгжлийн индексээр 18 байр урагшилсан бөгөөд Эстоний нийслэл Талин хотод зохион байгуулагдсан “Нээлттэй засгийн түншлэл” дээд хэмжээний уулзалтын үеэр МУ-ын Засгийн газрыг “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж цахимжилтийн үр дүнг өндрөөр үнэлжээ. Тэгвэл энэ өдрүүдэд ЦХХХ-ы сайд Н.Учралын Эстони улсад хийгдэж буй айлчлалын үеэр И-Засаглалын академитай цахимжилтийн 2 дахь түвшний хамтын ажиллагааг эхлүүлж ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, И-Засаглалын академийн захирал Ханнес Асток нар гэрээнд гарын үсэг зурлаа. Тус зөвлөх үйлчилгээний хамтын ажиллагааны хүрээнд иргэн бүрт тоон гарын үсгийг түгээх, бизнесийн зөвшөөрлийг цахимжуулж И-Бизнес шийдлийг боловсруулж Эстони улсын сайн туршлага “Цахим оршин суугч” платформыг нэвтрүүлэхээр харилцан тохирлоо.

Бүгд Найрамдах Казахстан Улсын “Үндэсний мэдээллийн технологи” ХК-тай Мэдээлэл харилцаа, холбооны технологийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Цахим хөгжил, харилцааны холбооны сайд Н.Учралын урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн тэргүүн дэд сайд Тулеушин Каныш тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2024 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 02-ны хооронд ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн тэргүүн дэд сайд Тулеушин Канышийг өнөөдөр /2024.04.30/ хүлээн авч уулзан, хоёр орны цахим засаглал, мэдээллийн технологи, сансрын технологи зэрэг салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын дараа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон Казахстаны Үндэсний мэдээллийн технологийн хувьцаат компани хооронд “Харилцаа холбооны технологийн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав. Санамж бичгийн хүрээнд: • Төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх; • Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр дэвшилтэд технологийн туршлага солилцох, сургалтын хөтөлбөр болон чадавхыг бэхжүүлэх санаачилгыг дэмжих; • Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хөгжлийн бодлого, хэрэгжилтийг хангах; • Мэдээллийн дэд бүтцийн үйл ажиллагааг оновчлох, зохион байгуулах юм. Айлчлалын үеэр хоёр орны хооронд цахим салбарын туршлага солилцох, хамтын ажиллагааны хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлж ажиллах асуудлаар санал солилцох өргөтгөсөн уулзалт, хувийн хэвшлийн байгууллагууд хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх “B2B” уулзалт, төрийн үйлчилгээний “Хур”, “Дан” систем болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдтэй танилцах зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.

ЦХХХ-ны сайд Н.Учралын АНУ-д хийсэн ажлын айчлчлалын үр дүнд:

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 2024 оны 1/25-2/01-ний өдрүүдэд АНУ-д ажлын айлчлал хийсэн билээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологи, сансрын салбарын нийт 50 орчим компанийн удирдлага өөрсдийн зардлаар оролцсон буюу төр хувийн хэвшил хамтран зохион байгуулсан айлчлал гэдгээрээ онцлог байв. Хоёр улсын харилцааг сансар судлал, цахим эдийн засаг, хиймэл оюун ухаан, кипер аюулгүй байдлын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх ач холбогдол бүхий 34 уулзалтыг АНУ-ын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчидтэй хийсэн юм. Тухайлбал Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Үндэсний аюулгүй байдал, технологи хариуцсан захирал Тарун ЧХабра, АНУ-ын Төрийн департаментын Кибер орон зай, цахим бодлогын албаны Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан ТНБД-ын орлогч Стив Ланг, АНУ-ын Сансрын зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ж. Пари, Сансар судлал, сансрын удирдлагын газар (НАСА)-ын орлогч дарга Жэймс Фрий зэрэг албаны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтуудаар харилцаа холбоо, мэдээллийн технологи, сансрын чиглэлээр хамтарч ажиллах арга хэмжээнүүдийг тодорхойлжээ. Starlink-н Монгол дахь үйлчилгээг 2024 оны 2 дугаар сарын 26-нд нээнэ. АНУ-ын Сансрын зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ж. Пари, Сансар судлал, сансрын удирдлагын газар (НАСА)-ын орлогч дарга Жэймс Фрий зэрэг албаны төлөөлөгчидтэй уулзалт хийж, сансрын их өгөгдөл ашиглалтыг нэмэгдүүлэх чадавхжуулах хөтөлбөрийг өргөжүүлж, Марс гаригийг судалгаанд Монгол Улсын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдээ оролцуулахаар тохиролцов. “SpaceX” компанийн дэд ерөнхийлөгч Том Очинеротой уулзаж, Starlink-н Монгол дахь үйлчилгээг 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр албан ёсоор нээх, нээлтийг Испани Улсын Барселона хотноо зохион байгуулагдах “Дэлхиин үүрэн холбооны конгресс”-ын үеэр хийхээр тохиролцов. Түүнчлэн Франц Улсын Таллес Алениа компанитай хамтарч хэрэгжүүлэхээр ажиллаж буй үндэсний хиймэл дагуулыг 2027 онд “SpaceX” компаниар хөөргөх гурвалсан хамтын ажиллагааны бэлтгэл ажлыг эхлүүлэхээр тогтов. Apple Pay-ийг 2024 оны 6 дугаар сард багтаан МУ-д нэвтрүүлнэ. ЦХХХ-ны сайд Н.Учрал Apple Pay, Paypal, Stripe зэрэг олон улсын цахим төлбөр тооцооны гарц, шийдлийг төрөлжүүлэх нь манай улсын цахим эдийн засгийн бие даасан байдалд чухал нөлөөтэй болохыг тэмдэглэж, Apple компанийн Засгийн газрын харилцааг хариуцсан дэд ерөнхийлөгч Nick Gammon, Visa компанийн дэд ерөнхийлөгч Майкл Нунес зэрэг холбогдох талуудтай уулзалт хийв. Уулзалтуудын үр дүнд “Apple pay” энэ оны 6 дугаар сард багтаан Apple Pay Монгол Улсад үйл ажиллагаагаа нэврүүлэхээр болсон төдийгүй Paypal, Stripe зэрэг шийдлүүдийг нэвтрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв. Цахиурын хөндийд Монголын 8 компани гарлаа. • Teso Investment LLC • Gund Investment LLC • ICT Group JSC • ONDO LLC • Fibo global LLC • Intelmind LLC • Gerege Systems LLC • Mezorn LLC нарын найман аж ахуй нэгж Монгол улсын мэдээллийн технологийн салбарын олон зуун аж ахуй нэгжийг төлөөлж Цахиурын хөндийн экосистемд нэвтэрч ОУ-ын зах зээлд гарах томоохон алхмаа хийсэн нь айлчлалын онцлох үр дүн байлаа. Төв Азийн улс орнуудтай хамтарсан санаачлагын хүрээнд хэрэгжиж байгаа Торгоны зам инновацийн төвд албан ёсоор дээрх 8 компанийг байршуулж буй бөгөөд тус төвийн дэргэд Төв Азиас 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй гарааны бизнесийг төрүүлэх зорилго бүхий 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтын санг байгуулж буй билээ. Түүнчлэн DX Ventures, Network Venture Capital, Ven Elite зэрэг венч сан, Plug and Play, Mind the Bridge зэрэг хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлэгч нартай хувийн хэвшлийн төлөөллийн хамт уулзаж, Монголын гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулалт татах, олон улсын зах зээлд гарах боломжийг эрэлхийлэв. Google for Startups хурдасгуур хөтөлбөр Монголд Google компани Монгол Улстай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд Google компани хиймэл оюун ухааны чиглэлээр хийгдэж буй судалгаа, хөгжүүлэлт, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийж, хамтарч 1,500 хүний нөөц бэлтгэх хөтөлбөрөө энэ оны 3 дугаар сараас эхлүүлэхээр болж, дунд хугацаанд Монголд цахим ур чадварын төв байгуулж, бүс нутагт туршлага хуваалцах чиглэлээр хамтарч ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн Google map дээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх буруу ташаа тэмдэглэгээг засах хүсэлтийг Google компанийн удирдлагад тавьж, богино хугацаанд шийдвэрлүүлэв. Харин мэдээллийн технологийн салбарын аж ахуйн нэгжүүдийн хүсэлтээр Google for Startups хурдасгуур хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг энэ онд хангахаар тохиролцов. Цахиурын хөндийн инженерүүд Цахим сайдад зөвөлнө. Цахиурын хөндий дэх Монголчуудтай уулзалт хийж, Цахим хөгжил, харилцаа холбооны Сайдын дэргэд цахим эдийн засгийн бодлогын зөвлөл байгуулахаар тогтлоо. Дэлхийн тэргүүлэгч технологийн компаниудын Цахиурын хөндий дэх төвд өдгөө 350 орчим Монголчууд ажиллаж байгаа бөгөөд энэхүү зөвлөлийг байгуулснаар Монгол Улсын мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн олон улсад өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх бодлогын орчныг тодорхойлж, эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломжийг нээж, улмаар эдгээр мэргэжилтнүүдээ Монгол Улсдаа татах суваг болох ач холбогдолтой. Хиймэл оюун ухааны чиглэлээрх хамтын ажиллагаа Хиймэл оюун ухаан хөгжүүлэлт, ашиглалт, бодлогын орчныг тодорхойлоход сайн туршлага судлах зорилгоор Стэнфордын их сургуулийн Хүн төвтэй хиймэл оюун ухаан судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн, E&Y Emerging Technologies Lab-тай уулзалт хийж, санал солилцов. Ernst & Young, MIT, Boston Global Forum, Дэлхийн банк хамтарсан Prosperity Alliance-д хүсэлт тавьж, хиймэл оюун ухаан судалгааны E&Y Emerging Technologies Lab-аар хиймэл оюун ухааны чиглэлээр манай улсын бодлогын орчинд зөвлөмж гаргуулав. Харин Стэнфордын их сургуулийн Хүн төвтэй хиймэл оюун ухаан судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнд Монгол эрдэмтэд эрдэм шинжилгээний ажил хийх боломжтойг мэдэгдэж, Азийн сантай хамтарч бодлогын орчны зөвлөлдөх уулзалт, хүний нөөц чадавхжуулах хөтөлбөрийг зохион байгуулах чиглэлээр ажиллахаар тохиролцов. Харин дэлхий нийтээр шуугиулж байгаа ChatGPT зэрэг хиймэл оюун ухааны суурь супер компьютерын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч NVIDIA компанийн удирдлага Монголын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч нарт зориулсан Монгол Улсад супер компютерын төв байгуулах чиглэлээр хамтарч ажиллах боломжийг эрэлхийлэв. Энэ нь манай улс хиймэл оюун ухааны эринд ямар оролцоотой байхыг тодорхойлох өндөр ач холбогдолтой дэд бүтцийн асуудал юм.