Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Нээлттэй өгөгдлийн санг бий болгож нийгмийн олон талт үр ашгийг хүртэнэ

2022.09.22

Төрийн байгууллагуудын мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, түүний үр ашгийг нь нэмэгдүүлэх зорилготой “Нээлттэй өгөгдлийн үнэ цэн” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Нийтийн мэдээллийг нээлттэй болгохдоо нээлттэй өгөгдөл хэлбэрээр үүсгэж, нээлттэй өгөгдлийн тодорхой шаардлагуудад нийцүүлэн нийтэлж буй нь нийтийн мэдээллээс гадна нээлттэй өгөгдлийн салбарт суурь ойлголтуудыг нь эрх зүйн хүрээнд тодорхойлж, төрийн байгууллагууд жишиг нээлттэй өгөгдлийн санг бий болгох алхмыг нээсэн юм.

Нээлттэй өгөгдөл бол дан ганц төрийн өгөгдлийн тухай асуудал биш цаашдаа бизнесүүд тодорхой өгөгдлөө нээлтэй болгох, иргэд өгөгдлөө нээлттэй ашиглуулах зэргээр хөгжих шаардлагатай. Цаашлаад нээлттэй өгөгдлүүдийг нэгтгэх замаар шинэ өгөгдөл гарган авах, өгөгдлийн ур чадварыг дээшлүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх зорилтууд бий.
Өгөгдлүүд нээлттэй болсноор бид тулгарч буй асуудлуудаа шийдвэрлэх, зөв гарц гаргалгаа олох боломжтой болох юм
ЦХХХ-ны сайд Н.Учрал сургалтыг нээж хэлсэн үгэндээ: Нээлттэй өгөгдлийн ашиглалт нь аливаа улс орны нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж, хөгжлийн чухал хөшүүрэг болдог. Монгол улс нээлттэй өгөгдлийг бий болгосноор дараах эерэг үр дүнгүүд гарна гэдгийг онцоллоо.
 
1. Төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна. Төрийн удирдлагын хэв маяг өөрчлөгдөж авлигыг бууруулж, ил тод байдлыг бүрдүүлнэ.
2. Төрийн нээлттэй өгөгдөл нь иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тодорхой асуудлаар түргэн шуурхай шийдвэр гаргаж, оновчтой зохицуулалт хийж төр иргэний хооронд харилцааны шинэ хэв маяг төлөвшүүлнэ.
3. Бизнес эрхэлж буй гарааны компани, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудаас олон талт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоно. Ингэснээр зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, инновацад суурилсан эдийн засгийн шинэ сектор бүрдүүлэх боломжийг нээнэ.
4. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин, урт, дунд хугацааны хөгжлийн зорилтыг үнэн зөв бодитойгоор тодорхойлох, бодит дүн шинжилгээ хийх боломжийг олгоно.
Тиймээс ЦХХХ-ны яам, Үндэсний статистикийн хороо ажлын хэсэг байгуулж нээлттэй өгөгдлийг бий болгох ажилд хамтран ажиллана.
 

Other news

Япон улсын Токио, Осакa хотуудад оршин сууж буй Монгол иргэд төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээс авах боломж бүрдлээ

Япон улсад Монгол улсаас 17 мянга орчим иргэд оршин сууж байна. Эдгээр иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, төрийн үйлчилгээг авахтай холбоотой аливаа саад бэрхшээлийг арилгах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Токио хотод байрлах элчин сайдын яаманд, Осака хот дахь ерөнхий консулын байранд тус тус “Хурдан”төрийн үйлчилгээний цэгийг нээлээ. Ингэснээр Хилийн чанадад 5 улсад 9 цэгт, Улаанбаатар хотод 43 цэгт, Орон нутагт 55 цэгт төрийн үйлчилгээг операторын горимоор хүргэх “Хурдан” цэгүүд байгуулагдаад байна. Иргэн та Монгол улсад болон хилийн чанадад өөрт ойр байрлах “Хурдан” цэгээс төрийн 94 төрлийн лaвлагаа тодорхойлолт, 55 төрлийн нэг шатлалт үйлчилгээ, 291 төрлийн олон шатлалт үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй авах боломжтой юм.

БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн тэтгэлэг зарлагдлаа

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бейхангийн их сургуульд 2025 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгохтэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: НҮБ-ын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-ын Бэйхангийн их сургуулийн санаачилгаар Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр 2006 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөрт Монгол Улс 2008 оноос нэгдсэн. БНХАУ-ын Бэйхангийн их сургууль нь 1952 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Бээжингийн их сургуулийн агаарын хөлгийн инженерчлэл, сансар судлалын чиглэлийн салбар сургууль юм. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны бөгөөд  Хятадын шилдэг 16 сургуулийн нэг юм. Суралцах чиглэл: Д/д Суралцах чиглэл Сонгон шалгаруулах оюутаны тоо 1 Байршил тогтоох хиймэл дагуулын систем Global Navigation Satellite System (GNSS)   Магистр, Докторын хөтөлбөр 2 Зайнаас тандан судалгаа болон газарзүйн мэдээллийн систем Remote Sensing and Geo-Information System (RS&GIS) 3 Бага оврын хиймэл дагуулын технологи Micro-satellite Technologies 4 Сансрын төслийн менежмент Space Project Management Магистрын хөтөлбөр 5 Сансрын эрхзүй ба бодлого Space Law and Policy Хугацаа:  Магистрын хөтөлбөр 1 жил 9 сар, докторын хөтөлбөр 3-4 жил Тэтгэлгийн хамрах хүрээ: Тавигдах шаардлага: Бүрдүүлэх материал: Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХИХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бэйхангийн их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Төрийн Цахим Үйлчилгээний Зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Х.Цэнд-Аюуш нартай уулзаж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн танилцуулж, санал солилцлоо. Энэхүү уулзалтаар тус аймгийн Засаг дарга П.Лхагважав “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг дэмжиж ажиллахаа илэрхийлж, “Цахим-Хөвсгөл” хөтөлбөрийн төслийг боловсруулж, аймгийн ИТХ-аар батлуулж ажиллахаар хэлэлцлээ. Хөвсгөл аймгийн тухайд 126 мянган гаруй хүн амтай ба хамгийн олон хүнтэй аймаг төдийгүй халх, дархад, хотгойд, урианхай ястан зонхилдог, цаатан отгийн хүмүүс цөөн тоогоор аж төрдөг гэдгээрээ онцлогтой. Аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь аялал жуулчлал бөгөөд уг салбарт түлхүү анхаарсан цахим хөтөлбөрийг боловсруулах нь чухал гэдгийг өнөөдрийн уулзалтаар онцлов. ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан дээрх ажлын хэсэг Хөвсгөл аймагт энэ сарын 25, 26-ны өдрүүдэд ажиллаж, иргэд болон төрийн албан хаагчдад сургалт мэдээлэл өгнө.