Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

2022.09.07

МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, тулгамдсан асуудлын гарц шийдлийг тодорхойлох зорилгоор өнөөдөр “Засгийн газрын авто бааз” УТҮГ-т ажиллалаа.

Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлснээр нийт 80 орчим тэрбум төгрөгийг хэмнээд байна. Гэсэн ч илүү үр дүнд хүрэх нөөц бололцоо бий юм.

Хэмнэхийн зэрэгцээ ажлын байр нэмэгдэх, үргүй зардал хэмнэгдэх, зөв менежмент бүхий сайн жишээ зарим салбарт хэрэгжих боломжтой байна.

Тэдний нэгэн жишээ бол технологийн шийдэл ашиглан 500 гаруй мянган хэрэглэгч, 18.000 жолоочийг нэгтгэсэн, УБ хотоос гадна 5 аймгийн тээврийн хэрэгслийн хэрэгцээг ханган ажиллаж буй UB cab компани юм.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд тус компани олон тэрбум төгрөгийн зардалтай төрийн албан хаагчдын тээврийн хэрэгслийн хэрэгцээнд өөрийн үйлчилгээгээ нэвтрүүлж, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх, үргүй зардлыг бууруулах боломж бий гэдгээ танилцуулж хамтын ажиллагаа нэгэнт эхэлсэн юм.

Харин өнөөдөр энэ чиглэлд хийгдэж буй ажлын явц, судалгааны үр дүн, цаашдын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд төр хувийн хэвшлийн түншлэл буюу хувийн хэвшилтэй өрсөлддөггүй, дэмждэг, харилцан ашигтай хамтарч ажилладаг төрийг бий болгохын төлөө ажиллаж байгаагаа оролцогч талууд онцолж байлаа.

ЦХХХЯ-ны салбар дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих замаар төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж авлигал, хүнд суртлыг бууруулахын төлөө ажиллана.

Other news

ЦХХХЯ: ЭСТОНИЙН ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН АКАДЕМИЙН ЗӨВЛӨХҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж байгаа “Цахим танилтын тогтолцоог шинэчлэх” төслийн зөвлөх Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим засаглалын академийн Технологийн программын захирал Хейко Вайнсалу, Цахим танилтын ахлах зөвлөх Марк Эрлих нартай уулзлаа. Монгол Улсын Засгийн газар нь 2019 оны 12 сард Эстонийн Цахим засаглалын академитай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн систем байгуулах, мэдээлэл солилцооны архитектур сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж, өнөөгийн e-Mongolia системийн үндсийг тавьж байжээ. Мөн 2021 оны 12 дугаар сарын 17-нд батлагдсан цахим шилжилтийг дэмжих багц хуульд мөн зөвлөх үйлчилгээний зөвлөмжүүд тусгалаа олсон бөгөөд өнөөдөр тус академитай хуулиудын хэрэгжилтийг хангах, үндсэн болон дэмжих системүүдийн то шинэчилж, тогтвортой авч явах тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. “Цахим танилтын тогтолцоог шинэчлэх” Төслийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн цахим үйлчилгээнд ашиглах боломжтой, нууцлал аюулгүй байдлын шаардлага хангасан цахим хэлбэрийн танилтийн тогтолцоог бий болгох талаар зөвлөмж гарна. Төслийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцэх хурал 2023 оны 06 дугаар сарын 7-ны өдөр төр, хувийн хэвшлийн 50 гаран төлөөллийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яамны байранд болно.

“Газар хөдлөлт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх” дадлага сургуулилт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны гамшгаас хамгаалах албанаас гамшгаас хамгаалах мэргэжлийн бүлгийн гишүүдэд “Газар хөдлөлт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх” дадлага, сургуулилтыг өнөөдөр /2023.05.09/ Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд зохион байгууллаа. Сургалтаар газар хөдлөлтийн үед хэрхэн өөрийгөө хамгаалах, анхны тусламж яаж үзүүлэх, бусадтай хэрхэн хамтран ажиллах, гал түймрээс хэрхэн хамгаалах, хорт утаатай нөхцөлд ямар арга хэмжээ авах зэрэг сэдвийн хүрээнд зориулалтын танхим, тусгай төхөөрөмж дээр бодит дадлага, сургуулилт хийж суралцав.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалт”-д оролцож байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 2024 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Дубай хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн Засгийн газруудын дээд түвшний уулзалт”-д Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн зохион байгуулагч талын урилгаар анх удаа оролцож байна. Сайд Н. Учрал Дээд түвшний уулзалтын хүрээнд “Цахим шилжилт-Ирээдүйн замнал” болон “Цахим Засгийн газар-Бодит амьдралд хэрэгжих нь” сэдэвт сайд нарын түвшний хэлэлцүүлгүүдэд оролцож, Монгол Улсын цахим шилжилтийн бодлого, зорилт, сайн туршлагаас хуваалцав. Мөн энэ үеэр тэрээр АНЭУ-ын Хиймэл оюун ухаан, цахим эдийн засаг, зайны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан Төрийн сайд Омар Султан Аль-Оламатай өнгөрсөн 11 дүгээр сард хоёр талын уулзалт хийж, хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллахаар тохирсны дагуу “Хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурав. Сайд Н.Учрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн АНЭУ-д өнгөрсөн онд хийсэн айлчлалын үеэр байгуулсан “Засаглалын хөгжил, шинэчлэлийн туршлага солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын ХЭГ болон АНЭУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн дагуу хоёр орны Засгийн газар албан ёсоор хамтын ажиллагааг эхлүүлж байгааг зарлах ёслолын арга хэмжээнд оролцоно. Дэлхийн Засгийн газруудын дээд түвшний уулзалтыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар анх санаачлан 2013 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд инновац, дэвшилтэт технологийн шийдэл, боломжуудыг ашиглах, Засгийн газруудын хамтын ажиллагааг хангах, туршлага солилцох боломжуудыг нээх зорилготой механизм юм. Энэ удаагийн Дээд түвшний уулзалтад Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Р.Т.Эрдоан, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди зэрэг 20 гаруй улсын төр, засгийн тэргүүн, 300 гаруй сайд, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга К.Шваб, Дэлхийн банкны ерөнхийлөгч А.Банга, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристалина Гиоргиева зэрэг 80 гаруй олон улсын байгууллагын тэргүүн, нобелийн шагналтан, эрдэмтэн судлаачид болон “OpenAI” компанийн үүсгэн байгуулагч Сэм Алтман, Гүүгл компанийн Ерөнхий захирал асан Эрик Шмидт зэрэг технологийн салбарын нөлөө бүхий бизнес эрхлэгчид бүхий 4000 гаруй төлөөлөгч оролцож байна.