Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Япон Улсын хиймэл оюун ухааны хөгжлөөс суралцана

2022.09.15

Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Япон дахь хиймэл оюун ухааны судалгааны өнөөгийн байдал, хөгжил” сэдэвт лекц, хэлэлцүүлгийг Япон Улсын Элчин сайдын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгууллаа.

Лекцийг хиймэл оюун ухаан судлалаар дэлхийд алдартай эрдэмтэн, Токиогийн их сургуулийн проффессор Мацүо Ютака цахимаар орж, өөрийн орны сайн туршлагыг хуваалцан, эл сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчдыг чадавхжуулж, мэдлэг дээшлүүлэх ач холбогдол бүхий тус лекц, хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яамны удирдлагууд, харьяа байгууллагын төлөөллүүд оролцон мэдээлэл солилцлоо.

Other news

Нэг цэгийн үйлчилгээнд менежментийн шинэчлэл хийж, операторын горимд шилжүүлэх ажлын хэсэг хуралдаж байна

ҮЙЛ ЯВДАЛ Нэг цэгийн үйлчилгээнд менежментийн шинэчлэл хийж, операторын горимд шилжүүлэх ажлын хэсэг хуралдаж байна 2022.10.17 ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүд дээр ажилласан. Энэ үеэр үйлчилгээ авч байгаа иргэд нь бухимдалтай, үйлчилгээний менежмент учир дутагдалтай, төлбөр тооцооны цогц системгүй, урт дараалалтай байсан. Тиймээс энэ асуудлыг шийдэх менежментийн шинэчлэл хийж, Нэг цэгийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэх шийдвэр гарган, ажлын хэсэг байгуулах тушаал гаргасан юм. Тус ажлын хэсгийг ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр ахалж, Үйлчилгээний нэгдсэн төвүүдийн тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлсэн орнуудын бүтэц, зарчмыг судалж, төрийн үйлчилгээг цахим системд суурилсан нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх санал, дүгнэлт боловсруулах юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЦХХХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, И-Монгол академи, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн төлөөллүүд багтаж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Төрийн программ хангамжийн хөгжүүлэлт, худалдан авалтын талаар АНУ-ын туршлагаас хуваалцав

ЦХХХ-ны яам болон мэдээллийн технологи, харилцаа холбооны бизнес эрхлэгчдийн төлөөлөл АНУ-ын засгийн газрын бие даасан агентлаг болох Ерөнхий Үйлчилгээний Захиргаа /GSA/-ны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр төрийн мэдээллийн технологи, программ хангамжийн бүтээгдэхүүний сонгон шалгаруулалт, худалдан авалтыг АНУ-д хэрхэн зохион байгуулдаг талаар нээлттэй ярилцаж, туршлага солилцов. GSA нь АНУ-ын төрийн байгууллагуудад бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх, харилцаа холбоогоор ханган нийлүүлж, холбооны ажилчдыг тээвэр, оффисын орон зайгаар хангаж, засгийн газрын хэмжээнд зардлыг бууруулах бодлого болон удирдлагын бусад ажлуудыг боловсруулдаг юм. АНУ-ын Ерөнхий Үйлчилгээний Захиргааны зүгээс үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж, дээрх чиглэлүүдийн хүрээнд цаашид хамтран ажиллах боломжтой тухайгаа илэрхийллээ.

Иргэн төвтэй, хүнээ бодсон, үйлчлүүлэгчээ дэмжсэн цахим шилжилт эрүүл мэндийн салбарт хэрэгтэй байна

Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал ахлан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж боловсруулан танилцуулах хурлыг өнөөдөр ЦХХХЯ-нд зохион байгууллаа. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон ЦХХХ-ны сайд Н.Учрал, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, ЭМЯ болон ЦХХХЯ-ны удирдлагууд, ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Цахим шилжилтийн хамгийн их шүүмжлэл дагуулж буй салбар бол эрүүл мэндийн салбар. Иргэн бүрийн аж амьдралд өдөр тутам мэдрэгдэж, хүнд суртал, сул тал нь хүн бүрд хүндрэл үүсгэж байдаг тул тус салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх нь тулгамдсан асуудал тул хямралын үеийн зохион байгуулалтаар ажиллах, онцгой анхаарч бодит үр дүнд хүрэх ёстойг ЦХХХ-ны Н.Учрал ажлын хэсгийн гишүүдэд санууллаа. Мөн ЭМ-ийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн салбарт шинэчлэл авч ирэх аливаа цахим шийдлийг бүх хүчээрээ дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнд эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийллээ. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнгийн тухай болон нэвтрүүлж буй шийдлүүдийн тухай мэдээллийг та бүхэнд тогтмол мэдээллэх болно.