Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Дархан-Уул аймагт “Монгол Шуудан” ХК-ний шуудан болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэх шинэ салбар нээгдлээ

2022.10.08

”e-mongolia” системийн үйлчилгээний нэр төрөл, цар хүрээ нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын шуудангийн үндсэн сүлжээг эзэмшигч Монгол шуудан ХК найдвартай, шуурхай үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болж байна.

“Монгол шуудан” ХК нь 2015 оны УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу нээлттэй хувьцаат компани болсноороо бусад төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй, ил тод, үр ашигтай болгоход манлайлал үзүүлж байгаа компани юм. Өнгөрсөн хугацаанд хувийн хэвшил, түүний дотор АРД санхүүгийн нэгдлийн оролцоо, дэмжлэг, хөрөнгө оруулалтын үр дүнд Монгол шуудан ХК-ийн өнгө төрх шинэчлэгдэж, үйлчилгээ сайжран, борлуулалт, ашигт ажиллагаа нь 2 дахин нэмэгдэж, хувьцаа эзэмшигчдэдээ 5 жил дараалан ноогдол ашиг тарааж ирсэн нь сайн жишиг болж байна.

Өнөөдөр Монгол Шуудан ХК болон АРД санхүүгийн нэгдлийн хамтын хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт шуудангийн болон санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх шинэ салбар нээгдэж, орон нутгийн иргэдэд үйлчилж эхэллээ.

 

 

Other news

Дархан-Уул аймгийн Хонгор суманд Мобиком корпорацийн 4G үйлчилгээ, Мобинет ХХК-ний Voo үйлчилгээ нэвтэрлээ

ҮЙЛ ЯВДАЛ Дархан-Уул аймгийн Хонгор суманд Мобиком корпорацийн 4G үйлчилгээ, Мобинет ХХК-ний Voo үйлчилгээ нэвтэрлээ 2022.10.08 ЦХХХ-ны сайд Н.Учрал: Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл, харилцаа холбооны салбарыг бодлогын түвшинд дэмжин “Цахим Үндэстэн” болгох богино хугацааны зорилт дэвшүүлэн иргэн болон бизнесийн салбарыг бүхий л талаар дэмжсэн, хүнд сурталгүй, нээлттэй, хариуцлагатай, хяналттай төрийг төлөвшүүлэх, хүчирхэг эдийн засаг, бүтээлч хувийн хэвшил, оюунлаг иргэдийг бүтээхээр ажиллаж байна. Энэ зорилтод хүрэхэд төр хувийн хэвшлийн түншлэл чухал ач холбогдолтой. Төрийн болон хувийн хэвшлийн компаниуд дамжуулах байгууламж, харилцаа холбооны хатуу дэд бүтцийн хамрах хүрээг үе шаттайгаар өргөжүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын 21 аймаг, 330 орчим суманд өндөр хурдны өргөн зурвасын суурь сүлжээ, түүнийг түшиглэн өндөр хурдны интернэтийн үйлчилгээ, Үүрэн холбооны 3G/4G сүлжээг нэвтрүүлээд байгаа бөгөөд сүлжээний хамрах хүрээ цаашид багын түвшинд хүрч тэлсээр байна. Мобиком корпорац энэхүү бүтээн байгуулалтад манлайлан оролцдогийн нэг илрэл нь өнөөдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд нэвтрүүлж буй өндөр хурдны өргөн зурвасын 4G сүлжээний нээлтийн үйл ажиллагаа юм. Мобиком корпорацын хувьд Дархан-Уул аймагт нийт 3000 гаруй өрхөд интернэтийн үйлчилгээ үзүүлдгээс Хонгор сумын хэрэглэгчдийн хувьд интернэт, телевиз хосолсон VooHOME үйлчилгээг хамгийн өндөр хувьтай ашиглаж байна. Мөн Хонгор сум нь Мобиком корпорацын хувьд Дархан-Уул аймагт өндөр хурдны интернэтийн сүлжээ, дэд бүтэц байгуулсан анхны сум буюу өндөртэй ач холбогдол сум юм. Хонгор сумын иргэд, олон нийт өнөөдөр нээлтээ хийж буй өндөр хурдны өргөн зурвасын 4G сүлжээг ашиглан төрийн болон бусад хувийн хэвшлийн үйлчилгээг цахимаар авах, мэдээ мэдээллийг олон эх сурвалжаас хүлээн авах, өөрийгөө хөгжүүлэх, цахим технологийг өдөр тутам ашиглах боломж илүү нээгдэж байгаад баяртай байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Л.Энх-Амгалан: Монгол Улс хөгжлийн хоцрогдлоо арилгахын тулд инновацын үндэсний тогтолцоог бий болгох хэрэгтэй

ҮЙЛ ЯВДАЛ Л.Энх-Амгалан: Монгол Улс хөгжлийн хоцрогдлоо арилгахын тулд инновацын үндэсний тогтолцоог бий болгох хэрэгтэй 2022.05.17 “Монголын инновацын 7 хоног – 2022” эдгээр өдрүүдэд Мэдээлэл, технологийн үндэсний парк дээр зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээг УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан өнөөдөр /2022.05.17/ нээж, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын хөгжлийн хоцрогдлыг арилгахын тулд цахим шилжилтийг эрчимжүүлэх, инновацын үндэсний тогтолцоог бий болгох хэрэгтэй” гэдгийг онцолсон юм. Мөн төр засгийн зүгээс өнгөрсөн хугацаанд улс төрийн болон эрх зүйн хамгаалалтуудыг маш их хийж байгааг дурдлаа. Тодруулбал, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахын зэрэгцээ, энэ чиглэлийн маш сайн хууль эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Үүний зэрэгцээ, Боловсрол, шинжлэх ухааны яам аймаг орон нутагт буй газруудад бүтцийн шинэчлэл хийж, боловсрол, шинжлэх ухааны газар болгон зохион байгуулжээ. Харин одоо энэхүү шинэчлэлээ улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодит давуу тал болгон ашиглах цаг үе ирсэн талаар тэрбээр дурдсан байна. Иймээс Монголын инновацын 7 хоногийн үеэр инновацыг бий болгож буй их дээд сургууль, хүрээлэнгүүдийг бизнесийнхэнтэй холбож өгөх, патенттай буй хүрээлэнгүүд хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоох, цаашлаад хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээ байгуулагдах юм байна. Мөн XXI зууны буюу Дижитал эрин үеийн түншлэлийн онцлог, эдийн засаг, зах зээл, бизнесийн үйл явцад гарч буй өөрчлөлт, шинэчлэл, ололт, уналт, шийдлийн талаар илтгэлүүдийг сонсож, хэлэлүүлэг өрнүүлэх ба үр дүн нь шинэ тутам гарч буй инновацийн бүтээгдэхүүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад Төр, бизнесийн байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, Их дээд сургууль, мэргэжлийн байгууллагуудын олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг дараагийн шинэ шатанд гаргах боломж, нөхцлийг тодорхойлох ажээ.​ Share on facebook Share on twitter Бусад мэдээ

КАНСАТ-2023 үндэсний VI тэмцээний бүртгэл эхэллээ 

Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг, STEM-ийн боловсролыг бодит төслөөр дамжуулан Их дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг КАНСАТ үндэсний VI тэмцээний бүртгэл эхэллээ.  Оролцогч багт тавигдах шаардлага: Багийн мэдүүлэг хүлээн авах сүүлийн хугацаа 2023.02.19 Багийн мэдүүлэг хүлээн авах цахим хаяг КАНСАТ 2023 тэмцээнд оролцох багийн бүртгэл (google.com) Холбоо барих утас: 89011918, 80878888 Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон удирдамжтай энд дарж танилцана уу.