Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Харилцаа Холбооны Хөгжил – 2022” бүсийн зөвлөгөөн Дархан-Уул аймагт болж байна

2022.10.08

“Харилцаа холбооны хөгжил – 2022” бүсийн зөвлөгөөн нь тус салбарын хөгжлийн чиг хандлага, шинэ технологи, үйлчилгээг нэвтрүүлэх, туршлага солилцох, бодлогын болон зохицуулалтын асуудлуудаа хэлэлцэх, орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийн саналыг авч цаашдын үйл ажиллагаандаа тусгах боломжийг олгодог. 2006 оноос эхлэн зохион байгуулж байгаа бүсийн зөвлөгөөнийг энэ удаа Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.

Other news

Баян-Өлгий аймгийн төрийн албан хаагчдад “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, мэдээлэл өгөв

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий “И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан баг өнөөдөр (2023.10.02) Баян-Өлгий аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчдад ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, “Цахим хөгжлийн багц хууль”, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, цахим шилжилтийг үнэлэх, шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар сургалт, мэдээлэл өгөв. Баян-Өлгий аймаг нь 13 сумтай. Бүх сумд 4G үүрэн холбооны сүлжээнд холбогдсон. Нийт 113 мянга гаруй хүн амтай. Аймгийн төв Өлгий суманд 39,380 иргэн амьдардаг. Халх, Урианхай, Дөрвөд, Казак, Тува зэрэг ястан амьдардаг олон ястаны өлгий нутаг юм. Аймгийн тэргүүлэх чиглэл нь Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газрыг түшиглэсэн аялал жуулчлал, баруун бүсийн олон улсын тээвэр логистик. Өнөөдрийн “Цахим аймаг” бодлогын зөвлөмж танилцуулга, сургалтад Баян-Өлгийн аймгийн төрийн 50 гаруй байгууллагын 100 орчим албан хаагч хамрагдаж мэдээлэл солилцлоо.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-наас цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, цахим үндэстэн болох арга хэмжээг эрчимжүүлэх иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний тоо, хүртээмж, иргэдийн цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор “Цахимд хэвшье” арга хэмжээг үндэсний хэмжээнд өрнүүлж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2024.03.29) Архангай аймагт ажиллаж, аймгийн ЗДТГ-ын удирдлагууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, сумдын ЗДТГ-ын дарга нарт нэгдсэн хурал, уулзалтыг зохион байгууллаа. Хурлын үеэр: Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээ” сэдвээр илтгэл, танилцуулга Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид “Аймгийн цахим бодлогын хэрэгжилтийн байдал”-аар танилцуулга Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамир “Аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжийн талаар” танилцуулга И-Монгол академи УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын Төслийн менежер О.Төгөлдөр Орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн танилцуулга, мэдээлэл тус тус хийв.

Монгол Улсын цахим шилжилт, тоон хуваагдлыг багасгахад чиглэсэн зорилго, ололт, амжилтын сайн туршлагыг танилцууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсын цахим шилжилт, тоон хуваагдлыг багасгахад чиглэсэн зорилго, ололт, амжилтын сайн туршлагыг танилцууллаа 2022.06.02 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн чуулган-2022”-ны дээд түвшний хуралдаанд цахимаар оролцлоо. Тус хуралдаан нь Женев дэх Олон улсын Цахилгаан холбооны байгууллагын төв байранд 2022 оны 05 дугаар сарын 30-наас 2022 оны 06 дугаар сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж байгаа юм. ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ тус чуулганы Өндөр түвшний бодлогын 8 дугаар хуралдаан болох “Цахим таатай орчныг бий болгох нь” сэдэвт салбар хуралдаанд цахимаар оролцож Монгол Улсын хэрэгжүүлж буй цахим шилжилт, тоон хуваагдлыг багасгах, бүх нийтийг тоон бичиг үсэгтэн болох зэрэг стратегийн зорилго, зорилтууд, одоогийн ололт амжилтын сайн туршлагаа оролцогчдод танилцууллаа. Мөн Сайд нарын дугуй ширээний хаалттай уулзалтад оролцож, бусад улсын сайд нар болон өндөр дээд түвшний төлөөлөлтэй санал бодлоо солилцсон юм. “Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн чуулган-2022” нь тогтвортой хөгжлийн зорилт, зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл болох мэдээлэл, харилцаа холбооны технологийн үүргийг хэлэлцэх гол форум болж, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр (НҮБХ-ны А/70/1 тогтоол)-ийн хэрэгжилтийг хянах дэлхийн механизмын талаар хэлэлцэж байна.  Энэхүү Чуулган нь НҮБ-ын холбогдох байгууллагуудтай хамтран Чуулганы үйл ажиллагааны ололт амжилтыг хянах платформоор хангаж, 2005 оноос хойших үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл, үнэлгээ дүгнэлт өгдөг. Share on facebook Share on twitter Бусад мэдээ