Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төв азийн бүсийн захирал Сзанна Харгитай тэргүүтэй төлөөллүүдтэй уулзлаа

2022.10.18

Монгол Улсын цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Европын Сэргээн босголт хөгжлийн банк хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 оны 5 дугаар сарын 26-нд байгуулсан. Энэ санамж бичигт “Цахим Үндэстэн” баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх тухай тусгасан. Үүнд дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл боломжуудыг тодорхойлох, дижитал дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим худалдааг хөгжүүлэх, дижитал бизнесийг дэмжих, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, төслүүд, хөрөнгө оруулалтын боломжийг судлах, шаардлагатай үед зохион байгуулалт болон түүнтэй холбоотой мэдээллээр хангах зэрэг чиглэлүүд багтсан.

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласанд талархал илэрхийлж, дээрх санамж бичгийн хүрээнд болон яамнаас дэвшүүлсэн стратегийн зорилго, зорилтууд, Европын холбооны орнуудын сайн туршлагуудыг харгалзан үзэж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Other news

Цахим шилжилтэд шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо чухал

Монголын хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилт ба шинэчлэлт” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.03.02/ зохион байгууллаа. ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ: Цахим шүүхийн тогтолцоог бий болгоход хууль хоорондын нийцлийг хангах, практикт үүсээд байгаа зөрүүтэй ойлголтыг арилгах, орчин цагийн цахим шүүхийн чиг хандлагад нийцсэн хуулийн зохицуулалтыг бий болгох, байгууллага хооронд харилцан мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх, нэгдсэн бодлого төлөвлөлттэй, харилцан уялдаатай шүүхийн нэгдсэн мэдээллийн систем бүхий цахим тогтолцоог бий болгох шаардлагатай байгааг онцлон, шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахим шилжилтийг эрчимжүүлж, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд ЦХХХЯ-ны зүгээс бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож: Цагдаагийн байгууллагын цахимжилт-өнөөгийн байдал Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зарим хэргийг цахимжуулах нь Прокурорын байгууллагын цахимжилт, бусад байгууллагын уялдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь цахимжилт, өнөөгийн нөхцөл байдал Цахимжилт ба Хүний эрх” зэрэг сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийн, цахим шилжилтэд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцлоо. Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэж, зөвлөмж гарган, холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ сүхбаатар аймагт үргэлжилж байна

Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн удирдлагууд болох аймгийн засаг дарга М.Идэрбат, засаг даргын орлогч О.Мөнхзаяа, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сүхбаатар аймаг дахь хэлтсийн дарга С.Ганбат нар “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат цахим шилжилтийн хүрээнд Сүхбаатар аймаг хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд санал солилцлоо. #цахим_аймаг #Сүхбаатар

“Цахимд хэвшье” арга хэмжээ төвийн бүсэд эхэллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор “Цахимд хэвшье” арга хэмжээг үндэсний хэмжээнд өрнүүлж буй. 21 аймагт бүсчилсэн байдлаар үе шаттай зохион байгуулж буй тус арга хэмжээ өнөөдөр (2024.04.29) төвийн бүсийн эхний аймаг Төв аймагт хэрэгжиж байна. Өдөрлөгийн хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Төв аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд болон төрийн албан хаагчдад ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаар илтгэл танилцууллаа. “Цахимд хэвшье” арга хэмжээгээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон аймгийн жижиг дунд, хувиараа бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, иргэд олон нийтэд чиглэгдсэн сургалт, зөвлөгөө, мэдээлэл, үзэсгэлэн худалдаа нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.