Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

100 жил: Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймагт байгуулагдав/Цуврал №4/

2021.01.27

Манай улсын радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймгийн төвд Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс/БНСЧУ/-ын буцалтгүй тусламжаар БНМАУ-БНСЧУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу радио станцын барилга байгууламж, цахилгаан станц, урт долгионы 350 метр өндөртэй антен цамхаг, богино долгионы цамхаг нэвтрүүлэх болон хүлээн авах төв бүхий барилга байгууламжуудыг барьж байгуулахаар тусгагдсан байна. Тус радио өргөн нэвтрүүлгийн барилга байгууламжууд 1963-1965 онд баригдаж дууссан бөгөөд ашиглалтанд оруулах тухай МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 219/242 тоот тогтоол 1965 оны 6 дугаар сарын 30-нд гарч, баруун аймгуудын радио өргөн нэвтрүүлгийн сонсголын чанарыг сайжруулах зорилгоор төвийн 1-р программыг Өлгийн станц хүлээн авч дахин дамжуулах, өдөр бүр хагас цагийн нэвтрүүлгийг казак хэл дээр явуулж байхаар тогтоож, 1965 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулжээ. Энэхүү радио нэвтрүүлэх станц нь 60кВт-ын ДРВ 30х2 нэвтрүүлэгчээр 1435 метрийн долгионоор баруун хязгаарт үндэсний радио нэвтрүүлгийг дахин дамжуулж эхэлсэн түүхтэй бөгөөд анхны даргаар Д.Гарам-Очир дараа нь М.Меден, инженерээр Ж.Баавай, Ш.Хөхөө техникчээр С.Исхан, Х.Белеке, Р.Амантай нар анхдагчууд байжээ.

350 м өндөр урт долгионы, 12 метр богино долгионы “Зенит” антенууд. Баян-Өлгий. 1965 он

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын “Жендерийн стратеги, үйл ажиллагааны чиглэл”-ийг баталлаа

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт баримтлах Жендерийн стратеги нь салбарын бодлого, хөтөлбөрүүдийн төлөвлөлт, үйл ажиллагаа, хэрэгжилт, үнэлгээнд жендерийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, бүх нийтийн цахим ур чадавхыг сайжруулах салбарын стратегийг жендерийн арга зүйгээр дэмжих зорилготой юм. Энэ хүрээнд: Стратегийн эхний шатны хэрэгжилтийн үр дүнг 2025 оны эхний улиралд үнэлж,  хоёрдугаар шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөмж гаргах юм.

Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж, төсвийн хэмнэлт гаргана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан захирал, хатагтай Мара К.Уорвик, Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Таехюн Ли болон “Ухаалаг засаг-2” төслийн багийн төлөөллийг энэ сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд “Ухаалаг Засаг-1” төсөл маш амжилттай хэрэгжсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд, “Ухаалаг засаг-2” төслийг амжилттай хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн, шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний дагуу манай яамны чиг үүрэгт инновацын асуудал нэмэгдснээр бид тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон ажиллаж байна. Тухайлбал Хиймэл оюун ухаан, Дрон болон Сансрын тухай хууль зэрэг хэд хэдэн шинэ хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэл ажил хангаж байгааг дуулгав.   Түүнчлэн НҮБ-ын хоёр жил тутамд гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр 2024 онд Монгол Улс 28 байраар урагшилж дэлхийн 193 орноос 46-д жагссан бөгөөд  Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Кибер аюулгүй байдлын индексээр 17 байр урагшилсан амжилттай байна. “Ухаалаг засаг-2” төсөл Монгол Улсын цахим эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн итгэж байна” хэмээн онцлов. Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ болон БНСУ-ыг хариуцсан захирал, хатагтай Мара К.Уорвик хэлэхдээ “Дэлхийн банк саяхан үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилж, цахим хөгжлийг шинэ тэргүүлэх чиглэлээ болгосон. Иймд бид зөвхөн хөрөнгө оруулалтыг дэмжих бус дэлхийн шилдэг туршлагуудыг нутагшуулах тал дээр дэмжиж ажиллана. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг олон улстай хамтран ажиллахад нь шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлнэ” гэв. Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2″ төсөл нь 2023 – 2027 оны хооронд хэрэгжих бөгөөд 3 зорилтын хүрээнд 40 гаруй төсөл, арга хэмжээг зохион байгуулна. Үүнд: Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд

Ирэх жил Монгол Улсад Азийн шинжлэх ухаан, технологийн паркуудын хорин долоо дугаар чуулга уулзалт болно

Азийн Шинжлэх Ухааны Паркын Холбоо (ASPA)-ны 2023 оны хорин зургаа дугаар чуулга уулзалт БНТУ-ын Станбул хотноо 11 сарын 15-нд амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтаар 20 гаруй азийн улс орнуудын 300 гаруй шинжлэх ухааны парк, мэдээллийн технологийн паркийн удирдлагууд цугларч илтгэл, хэлэлцүүлгүүд өрнүүлсэн байна. Энэ жил манай улсаас БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох, Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа, БШУЯ-ны Шинжлэх ухааны паркийн гүйцэтгэх захирал, доктор Б.Амарсанаа, Шинжлэх Ухаан Технологийн Сангийн захирал Д.Одгэрэл нар болон салбарын төлөөлөл бүхий нийт 12 хүн БНТУ улсыг зорин тус чуулга уулзалтад оролцов. Энэ удаагийн чуулга уулзалт торгоны зам дагуух улс орнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, өрнүүлэх уриатайгаар зохион байгуулагдсан бөгөөд шинжлэх ухааны паркууд хоорондоо хэрхэн хамтарч ажиллах, санхүүжилтийг олон нийтээс болон төрийн зүгээс хэрхэн шийдэх, түүнийгээ хэрхэн үр дүнтэй зарцуулах, гарааны компаниудыг яаж дэмжих талаар туршлага солилцон, цаашид хэрэгжүүлэх ажлын саналууд зэргийг ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо гэж оролцогчид дүгнэв. Түүнчлэн ирэх жил тус чуулга уулзалтыг Монгол улсад зохион байгуулах эрхийг манай улсын баг бүрэлдэхүүн албан ёсоор хүлээн авч улс орноо сурталчилж, танилцуулгаа амжилттай хүргэлээ. Ирэх жилийн ASPA 27 чуулга уулзалт Монгол улсад найм дугаар сард зохион байгуулагдахаар товлогдлоо.