Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт” боловсруулна

2022.10.21

Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар хамтарсан тушаал гаргаж, “Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт”-ыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.

Тус стандартыг баталснаар иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлэх ажлууд хийнэ. Мөн салбарт мөрдөгдөж байгаа стандартын хэрэгжилтийг хангах, олон улсын хөгжлийн чиг хандлага, техник технологийн дэвшилтэй уялдуулан “Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт”-ыг тухай бүр нь шинэчлэн боловсруулах юм.

Other news

Яамдууд албан бичгээ 100 хувь цахимаар солилцох боломж бүрдлээ

 “Цаасгүй цахим Засаг” хөтөлбөрийн хүрээнд өнөөдрөөс Засгийн газар албан бичгээ 100 хувь цахимаар солилцох боломж бүрдлээ. Ингэснээр яамдын бичиг хэргийн зардал болох 1.2 тэрбум төгрөгийг хэмнэх тооцоолол гарчээ. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн зүгээс албан бичиг солилцооны дундын систем (Docx)-ийг хөгжүүлж, төр болон хувийн хэвшлийн 17 erp системийг нэгтгэлээ. Мөн төрийн 2001 байгууллага өнөөдрийн байдлаар албан бичиг солилцооны дундын систем /Docx / -ийг ашиглаж байна. Цаашид төрийн бүх байгууллага цахимаар бичиг, баримт солилцох ажлыг үе шаттай зохион байгуулна. Тухайлбал, төрийн байгууллага хоорондоо төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад албан бичгийг илгээх, хүлээн авахдаа албан бичиг солилцооны дундын систем (Docх)-ийг ашиглах юм. Тус системийн сургалтыг нийслэлийн хэмжээнд төрийн байгууллагуудад зохион байгуулсан бол ирэх долоо хоногоос 21 аймаг 330 сумын алба хаагчдад зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас цахим хэлбэрээр баримт бичиг үүсгэдэг системд тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Яамдын албан хэрэг хөтлөлтийн шат дамжлагыг тооцоход  албан бичгийг хянуулж албажуулахад 1-3, шуудангаар Улаанбаатар хот дотроо хүргүүлэхэд 1-2, орон нутагт долоон өдөр зарцуулдаг. “Цаасгүй цахим Засаг” хөтөлбөр хэрэгжснээр төрийн бүтээмж нэмэгдэж, төсвийн зардал буурах боломжтой гэж тооцоолжээ. Түүнчлэн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх хурд хоёр дахин нэмэгдэнэ.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Баянхонгор аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Уулзалтад харьяа, салбар 5 байгууллагын 30 орчим төлөөлөлт оролцож, салбарын хууль, тогтоомж болон ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлтийн талаар санал солилцлоо.

ЦХХХ-ны сайд, Монгол-Австрийн Засгийн газрын хуралдааны комиссын тэргүүн Н.Учрал Австри Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Худалдааны консул Майкл Бергер тэргүүтэй Австрийн хувийн хэвшлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Австри-Монголын бизнес форумд оролцохоор ирсэн тус төлөөлөгчид цахим хөгжил, харилцаа холбооны чиглэлээр хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим сургалтын платформ нэвтрүүлэх чиглэлээр манай яамтай хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. ЦХХХ-ны сайд, Монгол-Австрийн Засгийн газрын хуралдааны комиссын тэргүүн Н.Учрал Австри-Монголын бизнес форумд амжилт хүслээ. Мөн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрээ танилцуулж, дээрх чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм.