Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангана

2022.11.17

Хүний эрхийг хангах үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр /2022.11.17/ төрийн ордонд боллоо. Хуралдаанаар хүний эрхийг хангах цахим хөгжил, бизнес, төсөв, боловсрол, соёл, нийгэм, эрүүл мэнд зэрэг салбаруудын асуудлыг хөндөж, шийдлүүдийг танилцууллаа. ЦХХХ-ны сайд Н.Учрал хуралдаанд оролцож Цахим орчны өнөөгийн байдал, Цахим орчинд хүний эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавилаа.

ХХЗХ-ны 2022 оны эхний хагас жилийн тайланд Монгол Улсад ухаалаг төхөөрөмж хэрэглэгчдийн тоо 3,836,572, Фейсбүүк хэрэглэгчдийн тоо Ази тивд 1 дүгээрт /2.8 сая/, дэлхийд 10 дугаар байрт жагсах болсон нь цахим хэрэглээний хамрах хүрээ, хэрэглээ хурдацтай өсч байгааг харуулж байна. Үүнийг дагаад бусдын нэр төр, алдар хүндэд халдах, гутаан доромжлох, иргэдийг залилах, төөрөгдүүлэх, үзэл бодлоор нь талцуулах, хүчирхийлэлд уриалах, төр засгийн эсрэг үйл ажиллагаа явуулах зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хууль бус үйлдлүүд ихсэж байна. Мөн сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд цахим гадуурхалд өртөж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажлын хэсэг байгуулж, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Энэ хүрээнд Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага, үнэлгээ хийх зааварчилгаа, хадгалах технологид тавигдах шаардлагыг боловсруулж, баталсан. Мэдээлэл хариуцагч хүний оролцоогүйгээр мэдээлэлд цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж үед үнэлгээ хийх аргачлал, журмыг боловсруулж хэрэгжүүлнэ. Хүний эмзэг мэдээлэл, генетик болон биометрик мэдээлэл боловсруулахад баримтлах технологийн аюулгүй байдлын шаардлага, журмыг боловсруулна. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавигдах шаардлага, анхааруулга боловсруулна. Хувийн мэдээллээ хамгаалах талаар иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалт зохион байгуулна. Цахим орчинд хүний эрхийг хангах чиглэлээр судалгаанд суурилсан санал боловсруулахаар ажиллаж байна гэсэн юм.

 

Other news

Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх “Цахимд хэвшье” уриатай Цахим хөгжлийн өдөрлөг нэгдсэн арга хэмжээ Баян-Өлгий аймагт болно

Мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн багийн зөвлөх үйлчилгээ Аймгийн удирдах албан тушаалтан, төрийн албан хаагчид, ЕБС-ийн багш, сурагчид, жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, хувиараа бизнес эрхлэгч, иргэд, олон нийтэд зориулсан тусгай хөтөлбөр бүхий сургалт, хичээлүүд нэгэн зэрэг зохион байгуулагдана.

Өгөгдөлд суурилсан төрийн болон бизнесийн дахин загварчлалыг хийхэд НҮБ-тай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн хамтын ажиллагааны газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд өгөгдлийн засаглал, хиймэл оюун зэрэг шинэ технологиудыг Монгол Улсад нутагшуулахын тулд одоо байгаа нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийх нь чухал байгаа энэ үед НҮБ-аас олон улсын семинар зохион байгуулсанд талархал илэрхийлэв. Түүнчлэн төрд байгаа их өгөгдлийг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримталж байгаагийн хүрээнд хиймэл оюуныг хөгжүүлэх үндэсний стратегиа 2025 оны эхээр олон нийтэд танилцуулахаар бэлтгэл хангаж буй дуулгалаа. Иймд, Монгол Улсын Засгийн газрын зүгээс өгөгдөлд суурилсан төрийн болон бизнесийн дахин загварчлалыг хийх, шинэчлэлтийн бодлого боловсруулах, институт хоорондын уялдааг хангах, өгөгдлийг үүсгэх, нэгтгэх зэрэг процессыг хөгжүүлэх, шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн хамтын ажиллагааны газрын төлөөлөгчид “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам манлайлж, “Монголын Үндэсний Өгөгдлийн Засаглал”-ын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд бүх талын оролцоог хангаж, идэвхтэй хамтран ажиллаж буй талархал илэрхийлж, цаашид цахим засаглалыг бэхжүүлэхэд Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн хоёр өдрийн семинарын үр дүнд Монгол Улсын Өгөгдлийн Засаглалын өнөөгийн түвшнийг тодорхойлж, нэгтгэсэн судалгааг удахгүй танилцуулна гэдгээ онцлов.

Зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Монгол Улсын Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул төсөл”-д Бүгд Найрамдах Франц Улсын Талес Алениа Спейс компанитай хамтран ажиллаж байна. Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын газрын станцын байршилд радио давтамжийн харилцан нөлөөллийн хэмжилт болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх ажилд урьж байна. Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож буй баг нь тухайн ажлаар мэргэшсэн байх шаардлагатай бөгөөд өмнө нь ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын талаарх мэдээлэл болон ажил гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ brmail@mddic.gov.mn цахим шуудангийн хаягаар 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Сансрын холбооны хэлтсийн /265104/ утаснаас авна уу.