Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Цахим шилжилтийг эрчимжүүлэхэд Шүүхийн захиргааны байгууллагын үүрэг, оролцоо чухал

2022.11.23

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах нийтлэг журам" -д заасан шаардлагад нийцүүлэн “Шүүхийн байгууллагад мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ын төслийг боловсруулахад олон нийтийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор нээлттэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн, Ажлын хэсгийн гишүүдээс боловсруулсан бодлогын баримт бичгийн төслийн агуулга, бүтэц, зорилго, зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшнийг танилцуулж, оролцогч бодлогод холбогдох байгуулагуудаас төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, салбарын цахимжилтын үйл явцын талаар мэдээлэл хүргэн, мэдээллийн технологийн салбарын компаниуд тус бодлогыг хэрэгжүүлэх дэвшилтэд цахим технологийн шийдлүүдийг танилцуулж мэдээлэл солилцлоо.

Уг хэлэлцүүлэгт ЦХХХ-ны сайд Н.Учралын илгээлтийг Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр танилцуулсан илтгэлдээ: Цахим шилжилтийн технологийн боломжийг үндэсний хэмжээнд хангах хамгийн том ажил нь Төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia юм. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг бэхжүүлсэн бөгөөд энэ хуулийн хэрэгжилтийг хангахад шүүхийн байгууллага нь чухал үүрэг гүйцэтгэж, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж байгаа сайн жишээ болж байна. Тухайлбал shuukh.mn дээр Иргэний, Эрүүгийн, Захиргааны хэргийн анхан шатны, давж заалтах шатны болон хяналтын шатны журмаар шйидвэрлэгдсэн хэрэг маргааны тоо мэдээ, шийдвэрийг байршуулсан байна. Шийдвэрийг нийтлэхдээ хувь хүнийг тодорхойлох боломжгүй байдлаар тусгасан нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн хэрэгжилтийн бас нэг сайн жишээ болсныг дурдлаа.

Мөн ЦХХХЯ судалгаа хийж Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 430 орчим хуулиас хайлт хийхэд “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэсэн агуулга бүхий үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг илэрч, “бичгээр” гэсэн агуулгад зөвхөн цаасан хэлбэрийг хамааруулж, цахим хэлбэртэй байх зохицуулалтыг орхигдуулсан байгааг өөрчлөх асуудал үзэл баримтлалын түвшинд яригдаж байна. Ингэснээр хууль хоорондын нийцлийг хангах ажлууд хийгдэж, төрийн байгууллагууд цахим хэлбэрээр үйлчилгээг үзүүлэх боломж нэмэгдэж, цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлэх нөхцөлийг сайжруулна гэж үзэж байна хэмээгээд цахим шилжилтийг эрчимжүүлэхэд шүүхийн захиргааны байгууллагын үүрэг оролцоо улам бүр нэмэгдэж, шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэхэд ЦХХХЯ-ны зүгээс хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

 

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хууль зүй дотоод хэргийн яам болон хууль сахиулах, бүх шатны шүүх, прокурорын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, ОУ-ын байгууллага, мэдээлэл технологийн компаниуд зэрэг нийт 50 орчим байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож, санал, зөвлөмж хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
/2022.11.23/

Other news

“Мэдээллийн хүртээмжийн тэлэлт ба Төрийн үйл ажиллагаанд оролцох нь” сэдэвт олон талт хэлэлцүүлэг боллоо

НҮБ-ын байгууллагын “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн өдөр”-ийг тохиолдуулан “Авлигатай тэмцэх газар”, “Юнескогийн Монголын үндэсний комисс”, “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллагатай хамтран Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Мэдээллийн хүртээмжийн тэлэлт ба төрийн үйл ажиллагаанд оролцох нь” сэдэвт олон талт хэлэлцүүлэг өнөөдөр (2024.09.27) боллоо. Хэлэлцүүлэгт Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, Юнескогийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан нарын хүндэт зочид, мөн төрийн болон иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд, Монгол дахь олон улсын байгууллагын төлөөлөл уригдан оролцов. Мэдээллийн хүртээмжийг хэрэгжүүлэх бодлогын уялдааг хангахад төр, хувийн хэвшлийн түншлэл, тэдгээрийн оролцоог хангах ач холбогдолтой тус хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт, тэр дундаа https://www.shilen.gov.mn/home системд хиймэл оюун нэвтрүүлж буй талаарх танилцуулга, мэдээлэл хүргэв.

ОРОН НУТАГ ДАХЬ САЛБАР БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦ ДУТМАГ БАЙНА

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Хэнтий аймгийн харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Монгол шуудан компаний албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, салбарт тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.