Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Банкны салбарынхан lavlagaa.e-mongolia.mn системийн ашиглалтын талаарх сургалтад хамрагдлаа

2022.11.23

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хялбар, шуурхай үзүүлэх нөхцөлийг улам сайжруулсан боломжийг төр, хувийн хэвшил хамтран бий болгож байна. Иргэн та төрийн байгууллага руу явахгүй “e-Mongolia” системээс лавлагаагаа авч үйлчилгээний байгууллагад өгдөг байсан бол үйлчилгээний байгууллага таны зөвшөөрлөөр таны мэдээллийг өөрсдөө ХУР системээс бүрдүүлнэ.

Энэ боломжийг бүрдүүлэхээр lavlagaa.e-mongolia.mn системийг хөгжүүллээ. Тус систем нь иргэнийг таньж, баталгаажуулах, үйлчилгээний байгууллага иргэний мэдээлэлд хандахдаа иргэнээс цахимаар зөвшөөрөл авах технологийн шийдэл болно.

Системийг хамгийн их лавлагаа тодорхойлолт шаарддаг банк санхүүгийн салбараас эхлэн нэвтрүүлэх бөгөөд өнөөдөр (2022.11.23) Монголын Банкны Холбоо болон арилжааны 11 банканд сургалт, танилцуулга хийлээ.

 

Other news

Сүлжээ үл харгалзан яаралтай тусламжийн дуудлага хийх боломжтой болно

Галын дуудлага, гэмт хэрэг зөрчил, түргэн тусламж шаардлагатай үед бид 101, 102, 103, 105 зэрэг тусгай дугаарт холбогддог. Эдгээр дугаарт хандахад дуудлага алдах, түргэн тусламж хугацаа алдаж ирэх зэрэг асуудал бидний өдөр тутмын амьдралд тулгардаг.   Тэгвэл энэ бүх асуудлыг шийдвэрлэх үүднээс тусгай дугааруудыг 112 дугаарт нэгтгэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, иргэн та яаралтай тусламж 103, гэмт хэрэг зөрчлийн 102, аврах ангийн 105 руу залгах шаардлагагүй, зөвхөн 112 дугаарт залгаж, асуудлаа шийдвэрлүүлэх технологийн боломж бүрдлээ. Цаашид бусад байгууллагуудтай хамтран ажиллаж яаралтай тусламжийн тусгай дугааруудыг нэгтгэх ажлыг цогцоор нь хэрэгжүүлнэ. Түүнчлэн “Мобиком”-ын сүлжээгүй газар бусад операторуудын сүлжээг ашиглан яаралтай тусламж авна. Тодруулбал, аль нэг үүрэн холбооны сүлжээ нэвтрээгүй үед ч яаралтай тусламжийн утас руу залгах  боломжийг бүрдүүлж байна. Үүрэн холбооны оператор компаниуд ч үүнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Нөгөө талдаа яаралтай тусламжийн дуудлага мэдээлэл хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэж дуусах хүртэлх нэгдсэн цогц үйл ажиллагаа шаардлагатай байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл дээрх үйл ажиллагаанууд өөр, өөр систем дээр бүртгэгдэн, шийдвэрлэгдэж дата мэдээлэл салангид байдалтай явж иржээ. Иймд, дата мэдээллийг нэгтгэж түргэн тусламж, эргүүлийн цагдаа, гал түймэр унтраах багийг оновчтой төлөвлөх, зохион байгуулах, үйл ажилллагаанд нь хяналт тавих нөхцөлийг бүрдүүлж байна.  Мөн салангид байгаа системүүдийг нэгтгэж, нэгдсэн нэг систем нэвтрүүлснээр цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламж, мэдээ мэдээллийг шуурхай, цаг алдалгүй дамжуулах, техникийн нөхцөлийг бүрдүүлж, хугацаа алдах эрсдэлийг арилгах юм. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу манай улс тусгай дугааруудыг ийнхүү нэгтгэж байна. 112 дугаарыг Европын холбооны гишүүн улс орнууд болон Азийн орнууд нийтлэг ашигладаг. Иймд нэгдсэн тусгай дугаарт шилжсэнээр гадаадын жуулчид цаг алдалгүй тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байна.

E Business платформыг өнөөдөр нээж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдэд “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хэрэгжилт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх Засгийн газрын бодлого үйл ажиллагааг танилцууллаа. Е-Business платформд хуулийн этгээдтэй холбоотой 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, 226 төрийн үйлчилгээ, нийт 685 үйлчилгээг нэвтрүүлж байна. ААН шинээр байгуулахад хуулийн этгээдийн нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, эд хөрөнгийн жагсаалтаа бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамганы хяналтын хуудас илгээх зэрэг үйл явцыг цахимаар шийднэ. Бизнес эрхлэгч танд зориулав.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ ХЭНТИЙ АЙМАГТ

Төрийн үйлчилгээг операторын горимоор түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй хүргэх “ХУРДАН” цэг өнөөдөр /2023.05.25/ Хэнтий аймагт нээлтээ хийж байна. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Ц.Идэрбат, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хэнтий аймгийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг Хэнтий аймагт нээгдсэнээр тус аймгийн 78 мянган иргэн, төрийн 35 байгууллагын 440 орчим үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нэг дороос авах боломжтой юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны эрхлэх асуудлын хүрээнд Монгол шуудан ХК, Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн тусламжтайгаар өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 41, орон нутагт 10, гадаадын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газруудад 5 цэгийг байгуулан ажиллаж байна. Цаашид 56 байгууллагын 785 төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээ, танд ойрхон.. ХУРДАН.