Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, үндэсний контент үйлдвэрлэлийг дэмжин ажиллах “Цахим ур чадвар олгох төв” нээгдлээ

2022.12.15

Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн буцалтгүй тусламжаар “Цахим ур чадвар олгох төв” төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр /2022.12.15/ нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны консул Ким Чол Сан, БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вон Жэй тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцон, тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ЦХХХЯ-ны дэмжлэгтэйгээр нээгдэж буй энэхүү төв нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулахаас гадна үндэсний контент үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой бөгөөд Мэдээлэл, технологийн үндэсний парк үйл ажиллагааг нь бүрэн хариуцан ажиллах бол бүх нийтэд цахим ур чадвар олгох сургалтыг И-Монгол академитай хамтран зохион байгуулах юм.

Тус төвд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах иж бүрэн компьютер, тоног төхөөрөмжийн бүрдэл бүхий 2 танхим, интернэт кафе, видео уулзалтын өрөө, тоон контент бүтээх, контент бүтээгчдийг дэмжин хөгжүүлэх 2 танхим зэргийг 100% тоноглож, засвар, тохижилтын ажлыг шийдвэрлэсэн бөгөөд зорилтод болон нийгмийн хэрэгцээт бүлэгт чиглэсэн сургалт, үйл ажиллагаа явуулах боломжтойгоороо онцлог юм.

БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлаг нь олон улсад Мэдээлэл хандалтын төв байгуулах (IAC) төсөл хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү төв нь 52 дахь нь болж байна.

 

Other news

Хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр Ази, Номхон далайн бүсийн орнууд чууллаа

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас зохион байгуулсан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн чуулганд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг оролцож, хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр Монгол Улсад баримталж буй бодлого, төлөвлөлт хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулж, тулгамдаж байгаа асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Чуулганд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын олон улсын байгууллагуудын төлөөлөл болон хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг Индонез, Камбож, Пакистан, Бутан, Тайланд, Филиппин зэрэг 40 орчим улс орны төлөөллүүд оролцож, “Хүүхдийг цахим орчинд хамгаалах үндэсний стратеги, дүрэм журам, сайн туршлага” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Кибер аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд ОУ-ын “МИТРЕ” байгууллагатай хамтран сургалт зохион байгуулна

ҮЙЛ ЯВДАЛ Кибер аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд ОУ-ын “MITRE” байгууллагатай хамтран сургалт зохион байгуулна 2022.09.06 Батлан хамгаалах болон кибер аюулгүй байдлын чиглэлээр судалгаа шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг “MITRE” байгууллага нь АНУ-д төвтэй ОУ-ын байгууллага юм. ЦХХХ-ны сайд Н.Учрал тус байгууллагын төлөөлүүдтэй уулзаж, кибер аюулгүй байдлын талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэн, “MITRE” ОУ-ын  байгууллагатай хамтран 2022 оны 09 сарын 07–09-ний өдрүүдэд “Кибер аюулгүй байдлын ажиллах хүчний хөгжил /Mongolia Cyber Workforce Development workshop/” сургалтыг төр хувийн хэвшлийн 22 байгууллагын албан хаагчдын дунд зохион байгуулахаар боллоо. Уг сургалт нь Кибер аюулгүй байдлыг ханган ажиллах хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ