ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-ын “КТ” корпорацын Дэд Ерөнхийлөгч Мүүн Сүн Гүк нар Цахим шилжилт, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Энэ хүрээнд
– Монгол Улсын цахим шилжилтийн стратегийг боловсруулахад Үндэсний Цахим шилжилтийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх.
– “Дэлхийн стандартын Интернэт Дата Төв” төслийн хүрээнд хамтран ажиллах, Үндэсний дата төвийг өргөжүүлэх
– Хиймэл оюун ухааны технологиор дамжуулан Монгол Улсын төрийн үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх
– Үндэсний дата төвийг өргөжүүлэх
– “Mindgolia.mn” үндэсний платформ дээрх Монголын программ хангамж хөгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийг дэлхийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.



