100 mbps хурдтай “SpaceX” компанийн “Starlink” төсөл өнгөрсөн онд Монголд үйлчилгээгээ нэвтрүүлэхээр УБЕГ-т “Старлинк Сервисес Монголиа” компанийн нэрээр бүртгүүлсэн хэдий ч яриа хэлцлүүд удаашралтай байгаатай холбогдуулж төсөл хэрэгжих хугацаа 1 жил алджээ.
Элон Маскийн “Starlink” нь олон хиймэл дагуулуудад суурилсан интернэтийн систем бөгөөд “SpaceX”-ийн дэлхийн үйлчилгээний хомсдолтой бүс нутгийн иргэдэд интернэт бий болгох зорилгоор хэрэгжүүлж буй төсөл юм. Тус төслийг Монголд хэрэгжүүлсэнээр өргөн уудам газар нутагтай манай улсын өнцөг булан бүрт интернет хэрэглээ хангагдах хийгээд гамшгийн үед, онцгой байдлын үед онц чухал ач холбогдолтой.
Тус төслийн танилцуулга, холбогдох дүрэм журмын өөрчлөлтийн төслийг “Сансарын үндэсний зөвлөл”, Засгийн газрын хуралдаанд танилцуулж зохих шийдвэрийг гарган хамтран ажиллахаар тохиролцлоо.