Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Шүүхийн цахим тогтолцоог бий болгох, системийн хэвийн ажиллагаа, хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэх МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ НЭГЖ байгуулах шаардлагатай.

“Монгол Улсын шүүхийн цахимжуулалт” олон улсын бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хурлын зорилго нь Европын холбооны гишүүн Австри, Эстони, Итали зэрэг улсуудаас шүүхийн цахимжуулалттай холбоотой туршлага солилцоход чиглэж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар хуралд оролцож, “Монгол улсын шүүхийн болон хуулийн байгууллагуудыг цахимжуулахад мэдээллийн технологийн үүрэг” сэдвээр илтгэл тавилаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Шүүх цахимжуулалтад шилжихэд аюулгүй байдлыг хангахад бид бэлэн. Шүүхийн цахим тогтолцоо нь харилцан уялдаатай, нэгдсэн бодлого төлөвлөлттэй байх зарчимд нийцсэн байх ёстой. Шүүхийн цахим тогтолцоог бий болгох, системийн хэвийн ажиллагаа, хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэх МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ НЭГЖ байгуулах шаардлагатай. Салбар хоорондын уялдааг хангах, архитектур төлөвлөлт, технологийн шийдлүүд гаргах, улсын бүртгэлийн байгууллагуудын холбогдох мэдээллийг найдвартай, иж бүрэн солилцоход дэмжлэг үзүүлнэ” гэсэн юм.

Мөн илтгэлд цахим засаглалыг хөгжүүлэх чиглэлд хийгдсэн дэвшил, бодлого стратеги, дижитал дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдал, инновац үйлдвэрлэлийн тухай танилцууллаа. Цаашид Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд төрийн цахим үйлчилгээний суурь дэд бүтэц болох үндсэн болон дэмжих системийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчилнэ.

Үндэсний дата төвийн үйл ажиллагааг олон улсын дата төвийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Cloud провайдер хэлбэрт шилжүүлэн Үндэсний клауд дэд бүтцийг бий болгосноор хоорондоо зохицдоггүй тоног төхөөрөмж, техник хангамж үүсгэдэг асуудлыг цэгцэлнэ.

2023 оны 1 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Зөвшөөрлийн нэгдсэн санг үүсгэж, зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх, түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээ, санхүү, татвар болон нийгмийн даатгал зэрэг төрөөс хуулийн этгээдтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг цахим нэг цонхонд төвлөрүүлж, бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлсэн “e-business.mn” платформыг бий болгоно. Уг платформ нээгдсэнээр хүн, хуулийн этгээд дэлхийн хаана ч байсан Монгол Улсад компани байгуулах, тусгай зөвшөөрөл авах, сунгах, татвар, нийгмийн даатгалаа төлөх боломжтой болно гэдгийг онцоллоо.

Other news

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич: Монгол Улсын 320 мянган иргэн богино хугацаанд тоон гарын үсэг авсан нь чухал үзүүлэлт

ҮЙЛ ЯВДАЛ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич: Монгол Улсын 320 мянган иргэн богино хугацаанд тоон гарын үсэг авсан

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ