Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөлөө

Хууль зүй, дотоод хэргийн яам “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл, түүний үзэл баримтлал, дагалдах хуулийн төслийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр цахим хуудастаа байршуулж, олон нийтээс санал авч эхэлсэн. Энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын ажлын хэсгээс өнөөдөр /2023.04.04/ сэтгүүлчид болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт эрх зүйн орчинтой нь уялдуулж байгууллага бүрт төлөвшүүлж, институтчилах асуудлыг суулгах ёстой. Хуулийн хэрэгжилт батлагдсаны дараа гэж үзэж байна. Мөн хуулийн процесс нь тодорхой байх ёстой. Аливаа органик хуулиудын процессыг нь нарийвчлахгүй бол процесс дээрээ асуудлууд гардаг.

Мөн шүгэл үлээх нэрийн дор бусдын нэр хүндэд халдах, хүний эрхийг зөрчихгүй байх талаас нь давхар бодох шаардлагатай. ШҮЭБТ хуулийн төслийг олон талаас нь хэлэлцэж, иргэд олон нийтийн хэлэлцүүлгээр шүүсийг нь сайн шахаж, өргөн хүрээнд зохион байгуулж, иргэдийн санал, олон улсын туршлага, онол эрх зүйн суурин дээр үндэслэж, шинжлэх ухааны үндэслэлтэй батлах болно гэдгийг онцоллоо.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнгөнцэцэг хэлэлцүүлгийн дэг болон оролцогчдыг танилцуулан, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг тус хуулийн төслийн талаар хууль санаачлагчийн танилцуулга хийж, Нээлттэй нийгэм форум ТББ-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа хуулийн төсөлд өгөх санал шүүмжийг танилцуулав.

Хэлэлцүүлэгт ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар шүгэл үлээгчийн эрх зүйн байдалд анхаарал тавьж, хуулийн томъёоллыг сайжруулах зорилгоор тодорхой хэдэн зүйл заалтын тухай хэлсэн саналдаа:

Санал:1 Бичгээр гаргана гэдэг хязгаарлалтыг эргэж харах ёстой. Шүгэл үлээгч нийгэмд үүссэн ноцтой асуудалд анхаарал хандуулж мэдээлэх гол зорилго агуулж байгаа. Үүнийг цахим орчинд видео хэлбэрээр үзүүлж болно. Өөр бусад бүх хэлбэрийг зөвшөөрсөн байдлаар тодорхойлохгүй бол бичгээр ирээгүй гээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй, шүгэл үлээгч болохгүй юм шиг ойлгогдож байна.

Санал:2 Шүгэл үлээгч бол хоёр зүйл дээр анхаарлаа хандуулна 1. Би хариуцлагаас чөлөөлөгдөх үү? 2. Хамгаалагдаж чадах уу? Шүгэл үлээгч нь хамаарал бүхий этгээдийн хамт хуулийн хамгаалалтад байх ёстой. Хамгаалах гэж байгаа бол хамгаалах арга хэрэгсэл маш тодорхой байх ёстой.

Хуулийн хамгаалалт үүсгэх, хууль хяналтын байгууллага илүү санаачилгатай байх, нэгэнт өөрийн амь нас, ирээдүйг эрсдэлд оруулж шүгэл үлээж байгаа энэ тохиолдолд тэр хүний өмнөөс очиж ажиллагаа хийх, санаачилгатай байх талаас нь үүргийг нь бичиж өгөхгүй бол хүсэлт гаргавал авна, шүгэл үлээсэнд тооцно, хүсэлт гаргахгүй бол хамгаалахгүй, бичгээр ирүүлэх ёстой гээд хязгаарлачхаар гол зорилгоо биелүүлэхгүй байгаа үр дагавар үүсгэчих вий гэсэн болгоомжлол байгаа учраас томъёолол дээрээ эргэж харах хэрэгтэйг дурдлаа.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, Нийтийн эрүүл мэнд, Хүрээлэн буй орчин, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, Шударга өрсөлдөөнийг дэмжих хүрээнд үйлчлэх бөгөөд нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах юм.

Other news

#MNSEC2023 болж байна

Кибер аюулгүй байдал хэмээх ойлголт хувь хүн, албан байгууллага төдийгүй улс үндэстний оршин тогтнол, нийгэм эдийн засаг, аюулгүй байдалд чухал

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ