Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах e-business.mn платформ нэвтрүүллээ

Иргэд хуулийн этгээд байгуулахдаа хэд хэдэн удаа улсын бүртгэлийн, санхүүгийн байгууллага дээр биечлэн очих шаардлага тулгардаг. Компанийнхаа төрд байгаа мэдээллийг шууд харах боломжгүй, бизнес эрхлэхэд шаардагддаг зөвшөөрөл, лиценз авах, сунгах, цуцлах процесс тодорхойгүй, удаан, хүнээс хамаарсан, төрөөс лавлагаа тодорхойлолтыг заавал бичгээр, албан бичгээр хүсэлт хүргэж, хариуг нь очиж авах шаардлагатай гэх мэт төрийн үйлчилгээний уламжлалт хэлбэр нь бизнес эрхлэгчдэд зардал чирэгдэл, цаг хугацаа их зарцуулахад хүргэдэг.

Эдгээр хүндрэлүүдийг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газраас санаачлан Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, “и-Монголиа академи” УТҮГ, “Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ болон бусад төрийн байгууллагууд хамтран “e-Business” платформыг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлж байгаагаа өнөөдөр танилцууллаа.

e-Business платформ нь компани байгуулахад шаарддаг компанийн нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, хувь нийлүүлсэн хөрөнгөө бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамга захиалгын хяналтын хуудас илгээх зэрэг үйл явцыг цахимаар шийдвэрлэж, бүх үйл явцыг 2 хүртэлх хоногт шийдвэрлэнэ. Төрийн үйлчилгээг авахад аливаа албан бус зардал гаргахгүй, цаасан бичиг нэхэхгүй бөгөөд 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, 226 төрийн үйлчилгээ буюу нийт 685 үйлчилгээг холбосон.

Other news

Мэргэшсэн зөвлөхийн ажилд урьж байна

ЦХХХЯ-наас “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050”-ын зорилт, “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “CHINGGIS” төлөвлөлтийг олон

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэг олгов

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, магадлан итгэмжлэх

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ