Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнээс төрийн захиргааны төв байгууллага болон түүний харьяа байгууллагын албан хаагчдад Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлал, өөрчлөлт хийх болсон тухай танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ.
Өнөөдөр /2023.05.16/ Монгол Улсын үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг 2 дахь өдрөө үргэлжилж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Байгаль орчин аялал жуулчлалын яамдын 3000 орчим албан хаагчдад төслийг танилцуулж, сонирхсон асуултуудад хариулт өгч, санал солилцлоо.