Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

“Цахим орчны хүүхэд хамгаалал-2023” үндэсний хэлэлцүүлэг өрнөж байна

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос хамтран зохион байгуулж буй “Цахим орчны хүүхэд хамгаалал-2023” үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр (2023.06.14) Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулагдаж байна.

Хэлэлцүүлгийг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар хэлсэн үгэндээ: Хүүхдийг цахим орчноос хамгаалах техник, технологийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх, цахим орчны зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, өсвөр үеийнхнийг цахим орчны төрөл бүрийн халдлага, гадуурхал, дээрэлхэл, цахим гэмт хэргийн золиос болохоос хамгаалах, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхэд ЦХХХЯ онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын 200 гаруй төлөөллүүд оролцож 6 хэсэгчилсэн хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улс дахь цахим орчны хүүхэд хамгааллын нөхцөл байдлын талаарх түргэвчилсэн үнэлгээ болон санал болгож буй цахим орчны хүүхэд хамгааллын үндэсний тогтолцооны хүрээг тодорхойлоход хувь нэмэр оруулах, хэлэлцүүлгээр дамжуулан хүүхдэд аюулгүй цахим орчныг бүрдүүлэхийн чухлыг олон нийтэд ойлгуулах ач холбогдолтой юм.

Other news

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчид “Эрсдэлд суурилсан дотоод аудит”-ын чиглэлээр чадавхжиж байна

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчид “Эрсдэлд суурилсан дотоод аудит”-ын чиглэлээр чадавхжиж байна 2022.11.25 ЦХХХЯ-ны Хяналт шинжилгээ,

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ